sonin.mn

Гэрэл зурагчин Цогтбаатар овогтой Бадамсүрэн 2024 оны есдүгээр сард Төв талбайн баруун талын явган зорчигчийн гарцаар зам хөндлөн гарч явах үедээ цахилгаан дугуйтай хүүхдэд мөргүүлж, толгойн хэсэгтээ хүнд гэмтэл авсан байна.

Ослын улмаас тэрбээр Гэмтлийн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж, нэг сар гаруй хугацаанд ухаангүй хэвтэрт байсан бөгөөд одоо биеийн байдал тодорхой хэмжээнд сайжирсан ч тархины гавлын яс 7–8 см хүртэл цөмөрсөн тул гавлын ясыг нөхөх хоёр дахь хагалгааг гадаад улсад яаралтай хийлгэх шаардлагатай болсон байна.


Эмч нарын мэдээлснээр Ц.Бадамсүрэнгийн даралт тогтворгүй, хэлбэлзэлтэй байгаа бөгөөд ослын улмаас 70 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан. Хагалгааг хугацаа алдалгүй хийлгэхгүй бол эрүүл мэнд болон амь насанд нь ноцтой эрсдэл учирч болзошгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулжээ.


Ц.Бадамсүрэн нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэрэл зурагчингаар 10 гаруй жил ажиллаж, хамт олон, уран бүтээлчдийн дунд нэр хүндтэй нэгэн юм. 

Гадаад улсад хийх шаардлагатай хагалгаа, эмчилгээний зардалд 80 орчим сая төгрөг шаардлагатай байгаа тул түүний гэр бүл түмэн олноосоо итгэл, сэтгэлийн дэмжлэг хүсэж, хандивын аян өрнүүлж байна. Та бүхэн сэтгэлийн гараа сургаарай. 


Хандивын данс:



• Хаан банк: 59000500 5027459571

• Хүлээн авагч: Цогтбаатар Бадамсүрэн

• Утас: 88249294 99912893