БИШКЕК, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /DW/. Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын хүү Кадырбек Атамбаев болон улс төрийн зарим зүтгэлтнүүдийг баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдэгджээ.
“Кадырбек Атамбаев, Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны төрийн хамгаалалтын албаны дарга асан Дамир Мусакеев, Социал-демократ намын дарга Темирлан Султанбеков, Киргизийн парламентын гишүүд асан Шайлобек Атазов, Кубанычбек Кадыров нарыг баривчиллаа” гэж тус яамнаас ням гарагт буюу өчигдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Баривчлагдсан таван хүн бүгд “парламентын сонгуулийн дүн гарсны дараа олон нийт түүнийг эсэргүүцэж байгаа мэт харагдуулахын тулд цуврал жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан” ажээ. Тодруулбал, баривчлагдсан хүмүүс “Үндсэн хууль зөрчсөн шаардлагууд” тавьж, засаг захиргааны барилгууд, телевизийн сувгууд, хууль сахиулах байгууллагуудын объектууд, зэвсгийн агуулах, хорих ангиудыг хүчээр эзлэх оролдлого хийхээр төлөвлөж байжээ. Эдгээр үйл ажиллагаанд гэмт бүлэглэлүүд дэмжлэг үзүүлэх ёстой байсан” гэж Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.
Нэгжлэг хийх үеэр зэвсэг, сум хэрэгсэл, гранат, холбооны хэрэгслүүд, санхүүгийн баримтууд, үйл ажиллагааны төлөвлөгөө, мансууруулах бодис, мөн 150 мянган ам.долларын бэлэн мөнгө хураан авчээ.
Баривчлагдсан хүмүүст Киргизийн Эрүүгийн хуулийн “олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулахаар завдсан” гэх зүйл ангиар яллагдагчаар татсан байна. Киргизийн парламентын ээлжит бус сонгууль 11 дүгээр сарын 30-нд болно. Парламентын ээлжит сонгуулийг 2026 оны 11 дүгээр сард явуулахаар төлөвлөж байсан боловч өнгөрсөн есдүгээр сарын 25-нд парламентын гишүүд сайн дураараа огцорчээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл4
Парламентийн гишүүд нь сайн дураараа огцор сон бол ч бас сонин л байдалтай бгаа юм бна ?! Кыргиз ч ер нь бас халуухан л үзэлцдэг газар шүү дээ ! Акаев, Бакиев нтр-ийгээ яалаа ?! Гол нь Орос л дотроос үймээн гаргуулаад бай даг бхгүй юү даа ?!
Sorosiin san l kirgezd 4 udaa ongot sarnai hubisgal hiisen ch de. Orosuud kirgeziig bol ogt toohgui sh dee. Harin kirgezuud orosgui bol uls ni dampuuran ch dee. Baigaliin baylag muutai hvn am ni ers osood vildverlel ogt hugjuugui kirgezd ajilguidel mash ihees bolij orosd neg say kirgezuud irj ajildag ch dee..
Парламентийн гишүүд нь сайн дураараа огцор сон бол ч бас сонин л байдалтай бгаа юм бна ?! Кыргиз ч ер нь бас халуухан л үзэлцдэг газар шүү дээ ! Акаев, Бакиев нтр-ийгээ яалаа ?! Гол нь Орос л дотроос үймээн гаргуулаад бай даг бхгүй юү даа ?!
Энэ Eрөнхийлөгч Жапаров нь шоронд хулгайн хэргээр хоригдож байхад эрүүгийн бүлэглэлүүд.оросын тусламжтай шууд шоронруу шөнө зэвсэгт халдлага хийж Жапаровыг суллаад тэндээсээ шууд төрийн ордонруу очиж төрийн эргэлт хийж Жапаров Eрөнхийлөгч нь болсон..энэ бол крeмлийн ядуу орнуудад байнга хийдэг ажиллагааа...ьиймээс манай улс Оросоос аль болох зай барих ёстой..