Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь 300 мегаватт цахилгаан, 340 гигакалор дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ДЦС 2”-ын үнсэн сангийн 26 га талбайд байгуулах тус станцад дэвшилтэт технологи бүхий орчин үеийн хосолмол үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан.
Төслийн хэрэгжилтэд шаардлагатай хууль эрх зүйн болон техникийн үндэслэл бүрэн хангагдаж, талбайн судалгаа, дэд бүтцийн холболтын нөхцөлийг иж бүрнээр бүрдүүлсэн.
Энэ хүрээнд төслийн нөлөөлөлд өртсөн нийт 26 нэгж талбар байгаагаас өнөөдрийн байдлаар 19 нэгж талбарыг чөлөөлөөд байна. ДЦС-5-ын цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр эрчим хүчний системд дутагдаж байгаа чадлыг нөхнө.
Түүнчлэн нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм. Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл3
Дулааны энэ станцын талаар хичнээн жил ярьж байгаа нь манай хөгжлийн дүр зураг.
10жил
50 жил ярьж бгаа юмаа !