sonin.mn

11-р сарын 22-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Йоханнесбургт болсон G20-ийн удирдагчдын 20 дахь дээд хэмжээний уулзалтын эхний шатны чуулганд оролцож, "Эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлт" сэдвээр илтгэл тавив. G20-ийн гишүүн орнууд, зочин орнууд болон олон улсын холбогдох байгууллагын албан тушаалтнууд хуралд оролцож, хурлыг Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса даргаллаа. 


Ли Чян хэлэхдээ, "G20 нь одоогийн асуудлуудыг зөв авч үзэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, талууд эв нэгдэл, хамтын ажиллагааны зөв замд эргэн орохыг ахиулах ёстой. Хятадын тал "Африк болон буурай хөгжилтэй орнуудын аж үйлдвэржилтийг дэмжих G20-ийн санаачилгыг хэрэгжүүлэх Хятад улсын үйл ажиллагаа"-г нийтэлж, хөгжиж буй орнуудын өрийг багасган чөлөөлөхийг дэмжиж, "Африкийн шинэчлэлийг дэмжих хамтын ажиллагааны санаачилга"-ыг Өмнөд Африктай хамтран дэвшүүлсэн бөгөөд улс орнуудын хамтын хөгжлийг урагш ахиулахын тулд Дэлхийн хөгжлийн институтийг байгуулах болно гэжээ. 


Хуралд оролцсон удирдагчид, G20-ийн гишүүн орнууд үүрэг хариуцлагаа ухамсарлан, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзлийг хамгаалан, сорилтыг хамтдаа даван туулж, ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалан, дэлхийн эдийн засгийн засаглалын системийн шинэчлэлийг ахиулж, улс орнуудын хөгжлийн зөрүүг арилгаж, хүчтэй, тэнцвэртэй, хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжих ёстой гэжээ.