Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Содовсүрэнгийн Нарангэрэлд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Содовсүрэнгийн Нарангэрэлд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх академич С.Нарангэрэлд төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.
Тэр бээр, ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Эзэн Богд Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг үнэлэн академич С.Нарангэрэлд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн алдаршуулж байгааг онцоллоо.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэлийн эрдэм судлалын үйлсэд амжилт бүтээлийн дээд, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Их хааны үр сад болсон ард иргэдэд Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг дэвшүүллээ. “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл нь Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн.
Удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм. Тэр бээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ.
Академич С.Нарангэрэл нь Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын 1 дүгээр орлогч, Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулсны дараа хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,
Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бүхэнд Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголчууд бид их хувь заяатай ард түмэн. Мөнх хөх тэнгэр монголчууд бидэнд аугаа их суу билигт хаадын хаан Эзэн Богд Чингис хааныг заяасан билээ.
Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн Их эзэн хаан, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм. Эзэн Богд Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсаа байгуулж, Хүннү гүрнээс улбаатай төрт ёсны алтан аргамжийг бататган бэхжүүлж, Монгол төрийн гал голомтыг сэргээн бадрааж, ертөнц дахинд дуурьсагдан өргөмжлөгдсөн билээ.
Чингис хаан болон түүний залгамжлагчид эв нэгдлээ бэхжүүлэн төр улсаа мандуулж, хууль цаазын дор түмэн олныг төвшитгөн захирч, Евроазийн өргөн уудам нутагт олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож “Монголын их амар амгалан”-г тогтоон, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлсэн их түүхийг бүтээж чадсан билээ.
Их эзэн Чингис хаан нэгэн хүмүүний амьдралд хийж үл барам, мянга мянган удирдагчийн хийж бүтээснээс илүү их түүх бүтээж, эгнэшгүй суу алдраа дэлхий ертөнцөд дуурьсгаж, судлан шинжилж үл дуусах арвин их өвийг хүн төрөлхтөнд үлдээсэн түүхтэй.
Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм. Далай их хааны суу билиг, үүх түүх, үзэл санаа, үйл хэргээс хүн төрөлхтөн, дэлхийн улс орнуудын удирдагч нар судлан суралцаж ирсэн бөгөөд Их эзэн Чингис хааныхаа суу алдар, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулж, төр улсынхаа төлөө хүчин зүтгэх нь өнөөгийн монголчууд бидний эрхэм үүрэг байх учиртай. Тиймээс Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэхүү “Монгол бахархлын өдөр” монгол түмний төрт ёс, түүх, соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхий дахинд сурталчлан таниулах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай билээ.
Энэ жил энэхүү эрхэм дээд шагналаар ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэл Таныг Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна. Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэл Танд Монголын төр засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Эрхэм хүндэт зочид оо,
Академич С.Нарангэрэл нь ардчилсан шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхлэхэд Улсын Их Хурлын гишүүнээр төрийн түшээ, түмний төлөөлөл болон ажиллахдаа нийгмийн шилжилтийн он жилүүдэд нэн шаардлагатай олон арван хууль тогтоомжийг боловсруулан батлах үйл хэрэгт гар бие оролцсон хууль тогтоогч билээ.
Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл нь удам дамжсан нэрт эрдэмтэн төдийгүй, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч юм.
Тэр бээр манай улсын хууль зүйн боловсролын ууган гал голомт болсон МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэн гаргасан төдийгүй орчин цагийн хууль зүйн шинжлэх ухаан, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Тухайлбал, үндэсний эрх зүйн тогтолцоо бүрэлдэн тогтох, өрнийн эрх зүйг судлан суралцах үндэс суурь болсон хууль зүйн нэр томьёо, эрх зүйн тайлбар толь цуврал бүтээл, англи, орос хууль зүйн толь бичиг зэргийг зохиож нийтийн хүртээл болгосон билээ. Түүнчлэн онол болон практикийг хослуулж прокурор болон Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан зэрэг нь түүнийг нэрт хуульч, өмгөөлөгч хэмээх алдарт хүргэсэн юм.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл нь түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгож, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан бүтээлүүдээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн билээ.
Академич С.Нарангэрэлийн туурвисан “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх бүтээлд Чингис хааны хууль цаазын сэтгэлгээний онцлогийг шинжлэн судалж, их хааны үйл хэрэг, хуулийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тогтоож, хууль, эрх зүй нь ёс суртахууны эрхэм чанарыг хамгаалан бэхжүүлэх, хэвшүүлэн мөрдүүлэх хүчирхэг хэрэглүүр болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон байдаг. Энэхүү бүтээл эдүгээ англи, орос, герман, казах, солонгос зэрэг хэлнээ орчуулан хэвлэгдэж, дэлхийн улс орнуудад Их эзэн Чингис хааны билиг сургаал, үйл хэргийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн Танд Монгол төр, Монголын ард түмэн гүн хүндэтгэл үзүүлж байна. Таны эрдэм судлалын их үйлсэд амжилт бүтээлийн дээдийг хүсэж, Танд болон таны сайхан гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их эзэн Чингис хааныхаа мэндэлсний түүхт ойн баярын мэндийг Их хааны үр сад болсон монголчууддаа дахин дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл28
Нүдээ олсон шагнал байна аа
Энхбаяр Хүрэлсүхийг магтдаг энэ хүний зүтгэлээр Монголын хууль шүүх хамгийн бохир ялзарсан болсон.
Хүрэлсүх хөгшрөх тусмаа Ши Жиньпинтэй тун адилхан болж байна шүү..
Эрхэм багшдаа баяр хүргэе. Талархаж явдаг билээ.
Туйлбаргү өвгөн Энбаярыг муулаал бсан.тэгснээ өмөөрч ном бичээл кк
Хуульч хэмээх Нарангэрэл нь Хүрэлсүх, Занданшатарыг зөв гэснийхээ төлөө, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар буруу гэснийхээ төлөө энэ шагналаар шагнагдлаа гэж Монголын ард түмэн харж байна.
Яг үнэн.Лүндэндорж,Нарангэрэл 2 Хүк,Зандка 2-т биеэ үнэлсний шанд нь авлаа. Түүнээс биш Нарангэрэлээс хамаагүй илүү түмэн олонд тустай ажил бүтээсэн хүмүүс зөндөө бий дээ. Ийм насны хүмүүс тэгээд хуульч нар биеэ үнэлэхээр энэ улс орны хөгжил ч яав ч зөв зүг рүү яваагүй ээ. Гоё нэртэй энэ одон ч биеэ үнэлэгчдийн дээд шагнал болж дээ.
Монгол улс шударга хуультай, шударга хуульчидтай байсан бол өнөөдрийнх шиг дэлхийн шившиг болтлоо дампуурахгүй байлаа.
Нарангэрэл нэн хөдөлмөрч, уйгагүй зүтгэлтэй хүн!!
Монголыг сүйрүүлж буй үндсэн хуулийг зохиосон гэж автор зүүдэг хүнийг шагнаж үл болно. Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ хоёр 2024 оны сонгуулиар Монголыг удирдах сонгуулийн ялагчид билээ. Хууль бусаар төрийн эрхийг авсан Занданшатар, Учрал нарыг хамгаалах гэсэн Нарангэрэл гэдэг хүн бол Монголын түүхэнд хар нүгэл хийжээ.
нэрийг нь баастсан хүмүүст өгөөд л тэнгэр хилэгнэж газарт дарах байх даа
Монголд МАН-ын манж хятад цусны яргачдын Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд Чингисийн алтан ургийнхан,нийгмийн сэхээтнүүд,буриад, хасаг нарын эсрэг шууд чиглэж байв. Хүмүүсийг голдуу Чингисийн алтан ураг эсвэлтЯпоны тагнуул гэж нэр тохон хэмээн хэлмэгдүүлж цаазалж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн яргалуулан хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,816 нь лам нар байв.
Хичээнгүй гэх Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж 1928 онд (Аль эрт) Нас барсан байдаг. Хөгшөөн худлаа шааж болохгүй! Тархи угааж гөлөг төөрүүлэж байгаа биш! Хичээнгүй сайд нь бүүр Богд хааны үед Чин ван Ханддоржийн (Гадаад хэрэгийн сайд) Тууштай дэмжлэгээр Монгол төрийн Хар хүн болон гарч ирсэн Хүн.
мнө Цуст аллагыг гардан үйлдсэн алуурчид Хорлоогийн Чойбалсан, НКВД Михаил Фриновский, Онц Бүрэн Эрхт Тусгай Комиссын гишүүд Доржжавын Лувсаншарав болон Хууль зүйн сайд Цэрэндорж, Дотоод хэргийн хорооны дарга Д. Намсрай, дотоод хэргийн дэд сайд Насантогтох, Баясгалан, Дашцэвэг болон бусад яргачид юм. Энэ алуурчид яргачид дотор МАНын Бао Лин Цэрэндорж гэгч цэвэр цусны хятад луухаан байгаа бөгөөд Хүрэлсүх тэргүүтэй МАНын манж хятадын эрлийзүүдийн мафийнхан энэ алуурчин хужаагийн хөшөөнд сэмхэн очиж мөргөцгөөдөг.
Хичээнгүй гэх Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж 1928 онд (Аль эрт) Нас барсан байсан Хөгшөөн худлаа шааж болохгүй! Тархи угааж гөлөг төөрүүлэж байгаа биш! Хичээнгүй сайд нь бүүр Богд хааны үед Чин ван Ханддоржийн (Гадаад хэрэгийн сайд) Тууштай дэмжлэгээр Монгол төрийн Хар хүн болон гарч ирсэн Хүн.
Бээжингийн тагнуул хорчин хятад Бао Линг мөөрдөг хэн бэ чи. МАН-ын хужаагийн эрлийзүүдийн нэг үү?
1919 онд Монголын Автономитыг устгах гэрээнд Шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан гол хүн Бао Лин Цэрэндорж юм.
Монголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чен-И ба Олноо Өргөгдсөн Монгол Улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд Эрдэнэ жонон ван Ширнэндамдин ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна.
Mongoliin ene chagiin judaggyi teneg zaluusiin tolgoi hezee zeb bolj Mongoliig muulahgyi bolohson bol?...daanch nteneg ard tymen ene 21 zyynd ami zogooj syyna...Niigemeeree ene eh oron ard tymenii dyndah abyastai oddtoi ter niigemiin zytgeltengyyd ee hamgaalaj ene ni sain ene ni myy gedeg yalgamjtai bolgohgyi bol?..gadnaas orj jinhene Mongol bys?..hymyysiin sanaa zorilogo baih,bidnii dynd bye byeen zeb yarih yhaan dytsaar 35 jiliin nyyr yzlee,yyniig Mongoliin ter bas anhaaran yzeh ni zeailsgyi dee!!!!!!!!!!!!sain hyniig gytaadag tenegyydiig tolgoi ar sil deeree garaasai bilee?...........................
Mongoliin ene chagiin judaggyi teneg zaluusiin tolgoi hezee zeb bolj Mongoliig muulahgyi bolohson bol?...daanch nteneg ard tymen ene 21 zyynd ami zogooj syyna...Niigemeeree ene eh oron ard tymenii dyndah abyastai oddtoi ter niigemiin zytgeltengyyd ee hamgaalaj ene ni sain ene ni myy gedeg yalgamjtai bolgohgyi bol?..gadnaas orj jinhene Mongol bys?..hymyysiin sanaa zorilogo baih,bidnii dynd bye byeen zeb yarih yhaan dytsaar 35 jiliin nyyr yzlee,yyniig Mongoliin ter bas anhaaran yzeh ni zeailsgyi dee!!!!!!!!!!!!sain hyniig gytaadag tenegyydiig tolgoi ar sil deeree garaasai bilee?...........................
14 тэрбумын хэргийг нь өмгөөлж ял өгүүлээгүй шагнал гэнэ ээ
Mongoliin ene chagiin judaggyi teneg zaluusiin tolgoi hezee zeb bolj Mongoliig muulahgyi bolohson bol?...daanch nteneg ard tymen ene 21 zyynd ami zogooj syyna...Niigemeeree ene eh oron ard tymenii dyndah abyastai oddtoi ter niigemiin zytgeltengyyd ee hamgaalaj ene ni sain ene ni myy gedeg yalgamjtai bolgohgyi bol?..gadnaas orj jinhene Mongol bys?..hymyysiin sanaa zorilogo baih,bidnii dynd bye byeen zeb yarih yhaan dytsaar 35 jiliin nyyr yzlee,yyniig Mongoliin ter bas anhaaran yzeh ni zeailsgyi dee!!!!!!!!!!!!sain hyniig gytaadag tenegyydiig tolgoi ar sil deeree garaasai bilee?...........................
Монголчууд бүгд хэдэн зуун жилээр харааагдсан гэдгээ мэддэггүй мунхаг, Чингэс хамгмйн мундаг тэгэхээр бид мундаг хүний үр сад юм чинь бас мундаг гээд хөөрчихсөн улс....Чихгис хаан болон тадний хүүхдүүд хэдэн мянга хэдэн сая гэм замгүй энгийн номхон ард иргэдийг (түүний дотор эмэгтэйчүүд хүүхдүүд) алж хядаж .нүдэн дээр нь тамалж хүчирхийлж зовоосоний үйлийн үрийг бид эдлэхгүй хаашаа ч зайлахгүй.......
Занданшатарыг өмгөөлж хамгаалбал төрийн дээд одон медал авна. АН хүртэл Занданшатахыг сөрж чадахгүй , амандаа орсон шар тосыг түлхэж гаргахгүй , МАН хуулын бус үйлдлийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөөрөөдөг болжээ. Арай шударгадуу нэгнийг МАН -АН тайгаа нийлээд л дарж авч байна. Б. Энхбаяр , Занданшатар нар хариуцлагатай албан тушаалтнуудын ёс зүйгүй авирлалт хэрээс хэтэрч байхад хэн ч тэдэнтэй хариуцлага тооцохгүй.
Энэ хүн цаашид Занданшатарыг өмгөөлж, үндсэн хууль зөрчөөгүй , Булгантуяа нар буруу гэх мэтчилэн хууль тайлбарлах авилгаа авчихаж байгаа юм байна.
Баяр хургье. Хуульч юмуу Гавьяат , эсвэл профессор гэх нь ШУА-ын « академич» гэдэг утгагуй болсон цолноос хамаагуй дээр шуу.
Нямдоржийн дэргэд ч хэлэх үгтэй хийсэн ажилтай,агуа мундаг хүн юм бна даа
Хүрэлсүх хөгшрөх тусмаа Ши Жиньпинтэй тун адилхан болж байна шүү..