МҮОХ-ноос ОУОХ-ны Эв санааны нэгдлийн санхүүжилтээр Спорт холбоодын хүний нөөцийг нэмэгдүүлэх, багш дасгалжуулагчдын ур чадварыг сайжруулах, орчин үеийн шинэ мэдээ мэдээллийг олгох зорилгоор “Дасгалжуулагчдын үндэсний сургалт семинар”-ыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаад МГХ-ны хүсэлтээр уран сайхны гимнастикийн багш дасгалжуулагчдын үндэсний сургалтыг Португал улсын сургагч багш Елена Диас болон Болгар улсын сургагч багш Силвияа Митева нарын удирдлага дор 2025 оны 11-р сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Сургалт семинарт 17 эмэгтэй дасгалжуулагч хамрагдаж буй онцлогтой.

МҮОХ-ны ЕНБД Э.Бадар-Ууган өнөөдөр Олон улсын гимнастикийн холбооны экспертүүд болон МГХ-ны ЕНБД Г. Ерөөлбат нарыг Олимпик хауст хүлээн авч уулзан, амжилт хүсэв. Мөн сургалт семинарын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ч. Наранбаатар оролцож нийт дасгалжуулагчдад хандан "Сурсан мэдлэгээ бусдад хуваалцаж, тамирчиддаа ахиц дэвшил гаргах том боломж гарч байна" хэмээн онцоллоо.

Лхагва - 11 сарын 19,
2025

Сэтгэгдэл1
Төсвөөс санхүүждэг ийм балай хурал цуглааныг цуцлах хэрэгтэй шүү