Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 21 дэх удаагийн “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээн “Степпе арена” цогцолборт эхэллээ.
Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож баг тамирчдад амжилт хүсэн ерөөлөө.


Тэрбээр, тэмцээний нэр хүнд, хамрах хүрээ, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, тамирчдын ур чадвар, амжилт дээшилж, гардан тулааны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын тоо өсөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Тэмцээн нь “Эрүүл монгол хүн”, “Эх оронч Монгол” хөдөлгөөн, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай уялдаж, хойч үеэ төрт ёс, өв соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг эрүүл чийрэг, ёс суртахуун, сэтгэл зүйн зөв төлөвшилтэй болгоход чиглэсэн олон ажлын нэг гэдгийг тэмдэглэлээ.
Цаашид хүүхэд, залууст зөв төлөвшил, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийг бүх шатны сургуулийн биеийн тамирын хичээлд багтаах санаачилгыг дэмжихээ хэллээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 21 дэх удаагийн “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээн “Степпе арена” цогцолборт эхэллээ.

Тэмцээнийг “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, их, дээд сургуулиудын оюутан, сонсогч, суралцагч, “Бие хамгаалах урлагийн холбоо”, клуб, нэгдлийн тамирчид, хувь хүмүүс эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөнө. Жин тус бүрээр эхний гурван байрын эзнийг тодруулахаас гадна “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” төрөлд түрүүлсэн, шилдэг техниктэй, уран зоригтой тамирчинд Улаан брет малгай олгох юм. Мөн “Шилэгдмэл шүүгч”, “Шилдэг дасгалжуулагч”, тулааны төрөлд “Уран зоригтой тоглогч”, “Өөрийгөө хамгаалах төрөл”-д “Шилдэг ур чадвартай тамирчин” шалгаруулна.


Түрүүлсэн багт Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом олгох бөгөөд гурван жил дараалан түрүүлбэл цомыг үүрд хадгалуулах юм.
Тэмцээн хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулна.
“Сонсогчийн алдар” тэмцээнийг Ардын багш, боловсрол судлалын ухааны доктор, профессор, Дотоод хэргийн их сургууль, МУБИС-ийн хүндэт профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа санаачилсан юм. 1996 оноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчид, тулааны урлагийн клуб, холбоо, нэгдэл, хувь хүмүүсийн хүрээнд улс, олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй. 1998 оноос эмэгтэй тамирчид, хүүхэд, залуучуудыг насны ангилал, жингээр оролцуулж эхэлсэн. 2003, 2008, 2013 онд Орос, Украйн, Казахстан, Иран, Япон, Чех, Солонгосын тамирчид оролцож байлаа.


Тэмцээнээс Холимог тулааны дэлхийн хошой аварга Ж.Нарантунгалаг, Олон улсын каратэгийн хошой аварга, Дэлхийн таеквондогийн аварга Ө.Гантөмөр, мэргэжлийн боксын дэлхийн хошой аварга Ч.Цэвээнпүрэв нарын тамирчин төрөн гарчээ. Манай улсад тулааны урлагийн 20 орчим төрлөөр 50 гаруй мэргэжлийн холбоо, клуб, 1,000 орчим секц, дугуйлан үйл ажиллагаа явуулж байна.




Лхагва - 12 сарын 24,
2025

Сэтгэгдэл15
МАН-г хувьчилсан Хэнтийн Хүрэлсүх буриадуудтайгаа Путинийхээ Орос руу зайл.Дэлхийн жишгээр явж болдоггүй заавал хямдхан Оросуудыг дууриаж алиатнаа.
Домбон толгойлсон навсгар хар сармагчин 4 аргын тоо ч олигтой сураагүй мангар хар..
Хүүк эргүү царайлж хамгаалах урлагийг дунд сургуульд оруулах вий дээ. Япон жүдо-г сургуульд заадаг байсан. Гэтэл олон хүүхдүүд гэмтдэг зарим нь нугасандаа гэмтэл авч хөдөлж чадахгүй болсон зэрэг хүнд гэмтлүүд авсаар байсан тул болиулсан !!!!!!!
Юугаа солиороод байгаа юм бэ??? Хүнлэг ёс заана гэвэл хэрэгтэйсэн. Хүн өөрийгөө оюун ухаанаар, хүмүүжлээрээ хамгаалдаг болохоос булчингийн чадлаар хамгаалдаггүй юмаа
ЗҮЙТЭЙ НУДАРГАН ЗОДООН ТЭКВОНДО УШУ ЯПОН ЗЮДО САМБО БӨХ БОКС ЯПОН СУМО БӨХ МАШ ХЭРЭГТЭЙ
Хүрэлсүхэд тархи ч байхгүй, булчин ч байхгүй...
Манайд Оросуудын скутер оруулж ирсэн МАН-н хурган дарга, Москвад өссөн Дашням үе тэнгийнхэндээ дээрэхүүлсэн нэг хүүхдийн боксын дугуйлангийн зардлыг даана гэж тэнэгтсэнийг санагдуулчихлаа. Согтуу Буриадуудын Хэнтийн Хүрэлсүх дэлхийд ингэдэггүйг мэдэх хэрэгтэй.Ядаж баруун аймгийнхныг үзэж чаддаггүй хуулийн сайд Дорнодын Энхбаяр халтараасаа асууж болно. Ардчилалд хэн ч бусдад хүч хэрэглэж болдоггүй.Ам хэлээрээ учраа ололцож чадахгүй бол өөрт нь асуудал байна гэсэн үг.Хүч хэрэв хэрэглэвэл Хэнтий Дорнодын буриадууд ч шоронд залардаг нь хууль.
Хулхи хурандаа нэг иймэрхүү юм ярина ! Өөрөө ч дээхэн үёд ардчилсан намын Баярсайхан гэдэг далчиганасан нөхрийг ордонд цохиж унагааж л байсан ! дундуур нь Сайханбилэг орж байсан даг !
Сургуульд заах хичээлийн тоо цөөдөөгүй байхаа Багш нартаа өгөх цалин байна уу
Эрэгтэй эмэгтэй ялгаагүй биe хамгаалах урлагт суралцах ёстой. Ирээдүйд юу ч болоо билээ харгис хэрцгий хүч чадал ноёлсон нийгэмд орвол чадалгүй нь хохироод байвал яах вэ. Аливаа халдлагаас өөрийгөө хамгаалж сурах нь хүн бүрийн л үүрэг биз дээ
Дээр үед москвад дэлхийн боксын аврага гудамжнб хулигаанд нам цохиулчихлаа гэсэн мэдээ гарч л байсан. Биен тамирын хичээлээр хүүхэд биеэ хамгаалаад сурчихгүй. Хүрэлсүх хүүхдүүдийг харилцан зодоонд уриалаад байна ш дээ. Биеэ хамгаалах хамгийн сайн арга бол харилцан зодооноос зайлсхийх, зугтах л гэдэг дээ. Америкт бол зодолддог хүн болж далдганаж очоод буудуулж л үхнэ дээ.
Энэ санаачлагыг эцэг эхчүүд, багш нар бодовсролын системийн ажиллагсад, боловсролын сайд албан ёсоор эсэргүүцэх хэрэгтэй.
Навсгар хар гамингийн бага дарга монгол хүүхдүүдэд хятад зодооноо зааж өгч энд тэндгүй цусаа урсгасан хүүхдүүдийг үзэж арсайж инээх болотой байна. ..Сумьяабазарт 2-3 удаа нүүрээ мантуу болтлоо тэгшлүүлж хэмх нүдүүлээд хашраагүй юм байх даа..
Биеийн тамирын хичээл байхад бас юу бэ?!! Багаасаа еерийгее хамгаалахад сурах уу, гэмтэх нь уу?! Нийгмээ зев болгочихвол хэнээс ч хамгаалах юмб!
Ёохолзуур пиздаад монгол хүүхдүүд ямар гэм хийсэн юм бэ??? Сургуулийн орчинд дээрэлхэлт хэрээс хэтэрээд бна.рамгийн сүүлийн мэдээгээр сарын хугацаанд 4617 хүүхэд дээрхи хэргээс болж гэмтлийн эмнэлэгт хэвтжээ. Ийм байхад хүн зодох хичээл орвол бие биенээ ална. Энэ нь ёохолзуур хүрэлсүхд сайхан байх бололтой. Ямар санаатай новш вэ??? Огцорч далдрахгүй юм байхдаа!!!