Серби улсын Врнячка Баня хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд болов. Тэмцээнд 50 орны 300 орчим тамирчин оролцсон бол манай улсаас 23 шатарчин өрсөлдлөө.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд Б.Хүслэнзаяа 9 өргөөс 7 хожиж, 2 тэнцсэнээр 8 оноотой түрүүлсэн бол 2300 хүртэлх чансааны ангилалд Ц.Сайханчимэг 5.5 оноотойгоор алт, эрэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансааны ангилалд Д.Дөлгөөнжаргал 7.5 оноотойгоор хүрэл медаль хүртэв.
Б.Хүслэнзаяа шатар сонирхогчдын ДАШТ-ээс хоёр дахь медалиа гардаж буй бөгөөд тэрбээр хоёр жилийн өмнөх тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Харин Ч.Сайханчимэг дэлхийн хошой аварга (2024 онд түрүүлсэн) болж байна. Б.Хүслэнзаяа шатар сонирхогчдын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын 20, Ц.Сайханчимэг 21 дэх тамирчин болж байгаа бол Д.Дөлгөөнжаргал Монгол Улсын 40 дэх медальтан болов. Ийнхүү Монгол Улсын баг хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тус тэмцээнд оролцсон 50 орноос хоёрдугаар байрт орлоо.
Ням - 12 сарын 07,
2025

Сэтгэгдэл3
Энэ тэмцээнээс байнга мёдалиуд хүртээд монголчууд мөн бузарлаж хаях юмаа !
Ийм авьяастангууд олон төрөх болтугай, Бид юу юунаас илүү ийм авьяаслаг ухаалаг хүмүүсээ дэмжиж,ажил бүтээл өрнүүлэхэд нь дэм үзүүлэх хэрэгтэй
Manai satarchid ynen chdaltai bainaa,enyygeeree yabaarai!!!ylam l ahij yabdag yum suu!!!!!emne ni gabya baigyylchihaad hoislood baidag bol yhaan chini munaj baina gesen yg syy!!!emnehees ylam l ahij baibal ter chini deeslej yhaan chini zeb ydirdlagatai baina gesen yg!!!iimees Satarchin zaluus mini ahij hicheej yabaarai..........................Delhiin chihiig deldiilgeh hamgiin deed erchimd hyreh chag bidend baihiig ygyisgehgyi suu!!!amjilt hysye..................................................