sonin.mn

Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болох билээ. Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг бүрэлдэхүүнийг өнөөдөр ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт нар хүлээн авч уулзаж, Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр гардууллаа. 


Энэ наадамд 81 орчим орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөх бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцохоо мэдүүлсэн. Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.