sonin.mn

Монголын үндэсний олимпын академиас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “1964, 1968 оны олимпын наадамд өрсөлдсөн ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ”-г МҮОХ-той хамтран зохион байгуулж ирсэн.


Энэ жилийн хувьд Монголын Үндэсний Олимпын Хороо үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг угтан “Олимпын анхдагч–Бидний бахархал” сэдэвт үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордонд 11 дүгээр сарын 11-нд зохион байгууллаа.


Арга хэмжээнд МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх, Ч.Дамдиншарав, чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчин “жижиг” хэмээх Б.Санжаа тэргүүтэй 1964, 1968 оны өвөл, зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон спортын нэрт тамирчин, зүтгэлтнүүд оролцож түүхэн дурсамж, бахархлаа хуваалцсан юм. Мөн Хүүхдийн спортын төв сургуулийн тамирчин сурагчид ахмадуудаас урам зориг авч, өөрсдийн ур чадварыг илтгэсэн дуу, бүжиг, үзүүлбэрээ толилууллаа.


нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад