МҮОХ-ны удирдлагууд "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, мэргэжлийн сүмогийн 70 дахь Их аварга Д.Бямбадорж болон тус сургуулийн биеийн тамирын багш нарыг өчигдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хүүхэд багачуудыг спортод татан оруулах, тэдэнд олимпизмын үзэл санааг сурталчлан таниулах нь эрүүл мэнд болон хүмүүжил, төлөвшилд ихээхэн чухал ач холбогдолтойг онцолж, "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулиас олимпын танхим байгуулахаар хэлэлцэв. Энэ үеэр ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хүрэлцэн ирсэн хамт олонд ажлын амжилт хүсэн, олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл0