10-р сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын шинэ хориг арга хэмжээ нь Орост дарамт учруулах зорилготой боловч манай улсын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэв.
АНУ-ын шинэ хориг арга хэмжээ нь илт найрсаг бус алхам бөгөөд Орос-АНУ-ын шинээр бий болж буй харилцааг бэхжүүлэхэд ашиггүй гэж В.Путин мэдэгдээд Орос улс яриа хэлэлцээг байнга дэмжиж буйгаа дахин онцоллоо.
Орос, АНУ "эдийн засгийн салбарыг оролцуулан урт хугацаанд ирээдүйн талаар нухацтай хэлэлцээ хийж чадвал олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой" гэж мөн тэрээр үзэж байна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Америк-Оросын дээд хэмжээний уулзалтын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдэгдлийн талаар В.Путин хэлэхдээ, 16-нд утсаар ярих үеэр уулзалтыг санал болгосон хүн нь Д.Трамп өөрөө бөгөөд Унгарын нийслэл Будапешт хуралдуулах нь мөн Д.Трампын санал байсан. Хангалттай бэлтгэлгүйгээр уулзалтыг хийж, хүлээгдэж буй үр дүнд хүрч чадахгүй бол тэр нь алдаа болно" гэсэн байна.
Г.Бямба
Баасан - 11 сарын 21,
2025

Сэтгэгдэл10
Бузар дайнаа л зогсоочих.
Дайнаа зогсоогоод, Украинд учруулсан хохирлоо төлөөд дэлхийн бүх улстай найрсаг харьц. Өөр арга үгүй. Үгүй бол ОХУ ын задрал зайлшгүй.
Цэргийн тусгай ажиллагаанаас өмнө Бандерачуудад алагдсан оросын жирийн иргэдийг Украйн, Зеленьский босгоод ирж чадах уу??? Тэнэгтэхэд бас ХЯЗГААР бий л дээ
Цэргийн тусгай ажилгаанаас өмнө хэдэн орос алагдсан тухай тоо баримт чамд байна уу,,,,хаанаас ямар сайт эх сурвалжаас “””бандерууд тэдэн тооны оросыг алжээ”””гэсэн мэдээ баримт олж үзэж болох вэ,,,чи эх сурвалжаа нэрлээч,,,2014 оноос өмнө бандеруудад алагдсан орос хүний тоо гэж байна уу,,,,
Энэ орк,,,,зайлуул,,,цөмийн зэвсэгээр сүрдүүлэхээс өөр арга чарга гарц гаргалаагүй болчихлоолдоо,,,уул нь жаахан хүний үнэртэй бол украинаас цэргэнцэрүүдээ гаргаад,,улс орноо бодмоор юм,,,,даанч ойгүй мунхаг орк л доо,,,
Dear Mr.Putin In trade war one who owns innovation and enigma wins the war. Terminator in mass production is possible. "Buy now pay later"may become popular. Let the people live free and think free. Give them freedom of choice. Sincerely Iron Leader The Great
АНУ БА ЕХ НЭГЭН ЗЭРЭГ ТАВЬЖ БУЙ ЭНЭ ХОРИГ ОРОСЫГ НЭЛЭЭН САНДАРГАНА.ГЭХДЭЭ ОРОСУУДЫН УНДЭСНИЙ УЗЭЛ УУР УЦААРЫГ НЬ ХОДОЛТОЛ ШАХАХ ЮМ БОЛ САМОГОН ТАЛХ ТОМСТООГОО Л БАЙВАЛ ЯМАР Ч ТАМЫГ ТУУЛАААД ГАРДАГ СОНИН ЗОЛИГНУУД ШУУ. ЭНЭ ХОРИГ МОНГОЛД НИЙЛУУЛЭХ НЕФТЬ БУТЭЭГДУУНД НОЛООЛОХГУЙ БОЛОВ УУ. ХОРИГООС АЙСАН ХЯТАДЫН ТОРИЙН ОМЧИЙН 2 КОМПАНИ ИМПОРТОО ЗОГСООСОН БНА .ЭНЭТХЭГ ГЭРЭЭГЭЭ ЭРГЭЖ ХАРЖ БН. ИЙМД УБТЗ- Р ТЭЭВЭРЛЭЭД МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХОРИГТ ХАМРАГДААГУЙ КОМПАНИУДААР ДАМЖУУЛАН НИЙЛУУЛЭХ ГЭХ МЭТ ГОЛОГ ТОЙРУУЛАХ МАХИНАЦАД ОРОЛЦООД БАРИГДВАЛ БАРУУНЫХАН МОНГОЛД ХАТУУРХАЖ МЭДНЭ.
Байлдаад бай байлдаад бай эргүү ИВАН. Яаж ч байлдаад Оросын дампуу арми Украйныг барахгүй гэдгээ хангалттай харлцуулаа.
Dear Vladimir: What will you offer to the people a day after your operation.Russian people regardless of nationality will demand luxury lifestyle. Freedom and prosperity. America is offer free lifestyle drink and dream. Most important one is the intellectual freedom. What Xi will offer to the people.AI with machine replace all labor there is no doubt about it. America is offering independence Sincerely Iron Leader The Great
Дайныг хүсээд байгаагаа өөрийнхөө үгээр өөрийгөө бариад өгчихлөө энэ Орос. ... В.Путин хэлэхдээ...уулзалтыг санал болгосон хүн нь Д.Трамп өөрөө бөгөөд Унгарын нийслэл Будапешт хуралдуулах нь мөн Д.Трампын санал байсан... Будапештэд очихоор нь Украин руу хэзээ ч довтлохгүй гэсэн 1994 оны Гэрээ, амлалтыг нь сануулах байх гэж "Лондон зураач" бичсэн нь санаанд орчихлоо...Үнэн байж