Нийслэлд түлшний хангамжийг нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 21-нд хотын дарга Х.Нямбаатар түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулдаг байсныг 10 мянган тонн хүргэж нэмэгдүүлсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг дамлан борлуулах явдал газар авчээ.
Түлш авна, зарна группүүд болон олон нийтийн сүлжээнд түлшийг байгаа үнээс нь 2-4 дахин нугалж зарна гэсэн зарууд хөврөөстэй. Үүний зарим нь залилан гэдгийг ч албаныхан хэлж байна.
Тодруулбал, түлш зарна гэсэн мобикомын нэгэн дугаар луу залгаж асуухад “Өнгөрсөн хаврын сайжруулсан түлшийг нэг шуудайг нь 15 мянган төгрөгөөр 10 дээш шуудайгаар зарна” гэлээ. Гэтэл одоо нэг шуудай сайжруулсан түлш 3750 төгрөг, хагас коксон түлш 5000 төгрөгөөр борлуулалтын 400 цэгээр зарагдаж байгаа юм. Цаашлаад 10 шуудай түлшийг 90 орчим мянган төгрөгөөр зарах буюу нэг шуудайг 9000 төгрөгөөр гурав нугалж зарна гэсэн хүн ч байна. Иргэдийн анхдагч хэрэгцээ түлшийг нөөцөлж, үнэд хүргэж зарж, зохиомол хомсдол үүсгэж байгаа асуудлыг ул сууриар нь шийдэхгүй бол хэчнээн түлшний нөөцийг нэмээд, зарж борлуулаад ч нэмэргүй. Түлш дамлан борлуулах сүлжээг нь устгах хэрэгтэй болоод байна.
Баасан - 11 сарын 14,
2025

Сэтгэгдэл6
Mongol maani yrgeljlen amidrahad tyn ch hezyy baigaa ni ene dee?....Mongoliin ter zasag chebersij baij ene byhen arillana..............
Иймэрхүү хүмүүсийг үг дуугүй буудаж алах хэрэгтэй ! дагзанд нь буудах хэрэгтэй шүү !
Мөнгийг ихээр хэвлэхээр төгрөг үнэгүйддэг. Бусад шалтгаан нь тархи угаалт
Далд эдийн засгийг ил болговол инфляц өсөхгүй
УСГҮЙ, ТОГГҮЙ, ТҮЛШГҮЙ, БEНЗИНГҮЙ, БАГШГҮЙ, ХИЧЭЭЛГҮЙ, ЭМЧГҮЙ, МӨНГӨГҮЙ, ТАРХИГҮЙ... ИРЭЭДҮЙГҮЙ. Улс оронд хэрэгтэй, үр хүүхдүүдэд хэрэгтэй, тэд том болоод яагаад хэт цөөн тооны бузар олигархууд засагласан, хууль бүгдэд тэгш үйлчилдэггүй, шударга бус балчиг там шиг улс үлдээсэн бэ гэж биднийг буруутгахад юу гэцгээнээ гэж уриалан, хамтдаа тэмцье гэж 1000-н удаа ухуулан сэнхрүүлэн учирлан хандахад огт ирдэггүй, зөвхөн өчүүхэн утсын чинээ улаан амиа бодоцгоож, өдөржин фэйсбук ухаж, хэрүүл уруул, хошин шог, зөрчилдөөн, ямар нэг муу юм хайгаастай, хэвлэл нэр барьсан худалдагдсан захиалгад тархиа угаалгаастай. Юу ч ойлгохгүй, хэн зөв, хэн бурууг ч ялгахгүй болсон өлбийсөн гөлийсөн монголчууд балга бензин авах гэж өдөржин шөнөжин очерлохын оронд талбай дээр цуглаад тэмцсэн бол амьдрал нь ийм саарал, ядуу, тарчиг, үгээгүй, өрөвдөлтэй байхгүй байх байсан даа‼️ ХОХЬ ДЭЭ, ГАЙГАА ЭДЭЛНЭ БИЗ
МАН сүүлийг жилүүдэд буцаж лэнлэмт барааны хосдолтой нмйгэм рүү шилжүүлэ бн шүү