АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийхээр яригдаж буй уулзалтын талаар анх удаа тодорхой байр сууриа илэрхийлэв. Тэрбээр уулзалтын талаар эцсийн шийдвэр хараахан гаргаагүй, мөн үр дүнгүй хэлэлцээрт оролцох хүсэлгүй байгаагаа онцолсон байна.
Трамп энэ талаар Цагаан ордонд болсон Дивали баярын ёслолын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:
“Би утгагүй уулзалт хийхийг хүсэхгүй байна. Цагаа дэмий үрэхийг хүсэхгүй байна. Юу болохыг харъя. Шийдвэр одоогоор гараагүй” гэж мэдэгджээ.
Сэтгүүлчдийн “Путинтэй сүүлд утсаар ярьснаас хойш таны байр суурь яагаад өөрчлөгдсөн бэ?” гэсэн асуултад Трамп:
“Би юу ч хэлээгүй. Тийм гэж батлаагүй шүү дээ” хэмээн хариулсан байна.
АНУ-ын удирдагч мөн Украины нөхцөл байдалтай холбоотойгоор олон үйл явдал өрнөж байгааг дурдан, Вашингтон ойрын хоёр хоногийн дотор дараагийн алхмаа зарлах болно гэж мэдэгдэв.
“Юу болохыг хэн ч урьдчилан мэдэхгүй. Украины асуудлаар маш олон зүйл өрнөж байна,” хэмээн Трамп онцолжээ. Энэхүү мэдэгдэл нь Трамп–Путины Будапештэд товлогдсон уулзалт тодорхойгүй байдалд орсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж буй үед гарсан юм.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: Minval.az
Баасан - 11 сарын 14,
2025

Сэтгэгдэл5
Путин дайныг зогсоох хэлэлцээр хийх сонирхолгүй байгаа юм чинь тэрэнтэй уулзаж яадаг юм. Шаал дэмий.
Trump gej yostoi tavtirgui shaar eng baina aa dandaa ergej butssan hogiin balai ungun yum.
Бөгспутин маллалровыгаа золигт гаргасан тухай мэр сэр мэдээ тэнүүлчилж явах юм,,,
Эргэж буцсан, хаашаа ч юм бэ.
ПУТИН ТРАМПЫГ УСТГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ УКРАЙН ПОЛЬШИД БЭЛТГЭГДЭЖ ТЕЕРРОР ХИЙХ БОЛТОЙ РУМЫНД ВЕНГЕРТ ОРСООС АВСАН НЕФТЬ БОЛОВСРУУЛЖ БЕНЗИН ХИЙДЭГ ҮЙЛДВЭРҮҮПИЙГ ЗЭРЭГ ДЭЛБЭЛЖЭЭ