
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт ойрын үед болохгүй бөгөөд АНУ-ын эрх баригчид уулзалтад бэлтгэх ажлыг зогсоосон байна. Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтны ярьснаас эш татан хэд хэдэн сэтгүүлч энэ тухай өчигдөр мэдээллээ. Харин эдгээр мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.
Америкийн телевизийн NBC сувгийн сэтгүүлч Харрет Хааке Х нийгмийн сүлжээнд бичихдээ “Трамп, Путин нарын Будапештад хийх уулзалтын бэлтгэл ажил зогссон” гэжээ.
Цагаан ордны өндөр албан тушаалтны ярьснаар, талууд хэлэлцээ хийхэд бэлэн бус байна хэмээн Д.Трамп дүгнэжээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар ч ойрын үед уулзахгүй бололтой. АНУ, ОХУ-ын удирдагчид 16-ны өдөр утсаар ярьсны дараа Д.Трамп мэдэгдэхдээ, ирэх долоо хоногт Орос, Америкийн төлөөлөгчид хэлэлцээ хийсний дараа хоёр улсын удирдагчид уулзана гэсэн билээ.
Маргааш нь буюу 17-нд Цагаан ордонд Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсан юм. “Файнэншл Таймс” сонинд бичсэнээр, Донбассыг бүхэлд нь Орост өгөхийг Д.Трамп Зеленскийд ятгасан ажээ.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч дараа нь мэдэгдэхдээ “би ингэж ятгаагүй, харин фронтын одоогийн шугамаар байлдааны ажиллагаагаа зогсоох нь зүйтэй гэдгийг хэлсэн” гэв. Харин өчигдөр AFP агентлаг Украины өндөр албан тушаалтны ярьсныг эш татан мэдээлснээр бол, Донбассаас татгалзах тал дээр Трамп Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн нь ямартаа ч үнэн бөгөөд хоёр удирдагчийн уулзалт нэлээд “ширүүн” өнгө аястай болж өнгөрчээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл10
Траамп жүжээд л. Угаасаа Путинийг дэмждэг шаар байгаа юм
Оросын импери задарч, эзлэгдсэн олон ястан үндэстэн эрх чөлөөг олох болтугай
Украин хувхай орост бууж өгч болохгүй. Эх орныхоо төлөө тэмц
Эх орноо хамгаалан боссон Зеленский мандтугай , эзлэн түрэмгийлэгч Путин сөнөтүгэй
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,путин ХУЙЛО,,,,
наймаачин тагнуулчинд булдэгжуулчихсэн.
Гях,,,гяхх,,,гяхх,,,золбин оросын шээсээ,,,одоо,,,,хошного трамп чиний бөгспутиныг яах бол,,,чи юу гэж бодож байна,,,,айиннн,,,анд нь өчигдөр чамаас асуусандаа,,,
Oron garan Tramp
Manaih shig gazar nutgaa ogchihgyi alaltsaad baih yum Ah geed dooshoo orood baij baihgyi Torson ovoljoogoo hyrtel ogch bailaa bid Teneg gedeg ni
Цэдэнбал даргын төрсөн Тун мэндийн өвөл жөө аль хэдий Тувагийн нутаг болчихсоон ! Түүнээс нилээн наана өөр нэг өвөлжөөг гай гүй сайн тохижуулаад Тун мэнд гээд нэрэлчи хсэн шүү дээ !!!