
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийд дайныг зогсоох Оросын санал болгосон нөхцөлийг хүлээн авахыг шаарджээ. Трампын хэлснээр, хэрэв Киев үүнд зөвшөөрөхгүй бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украйныг бүрэн устгана гэж анхааруулсан байна.
The Financial Times сонины мэдээлснээр, уг уулзалт хэд хэдэн удаа хурц маргаан, халз мэтгэлцээн болж хувирсан бөгөөд Трамп байнга уурлаж, хатуу үг хэлж байсан гэж уулзалтад ойр эх сурвалжууд мэдэгджээ.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч Украйны фронтын шугамыг харуулсан газрын зургуудыг ширээн дээрээс шидэж, Зеленскийгээ Донбассыг бүхэлд нь Оросын талд өгөх ёстой хэмээн шахалт үзүүлсэн байна. Түүнчлэн тэрбээр өмнөх өдөр Путинтэй утсаар ярилцахдаа гаргасан байр сууриа дахин давтан, Оросын талын үзэл санааг баримталсан үгсийг хэд хэдэн удаа онцолжээ.
Европын нэгэн өндөр түвшний албан тушаалтны мэдээлснээр, Трамп уулзалтын үеэр Зеленскийд “Та нар энэ дайнд ялагдаж байна” хэмээн хэлээд, “Хэрэв Путин хүсвэл тэр Украйныг бүрэн устгах чадвартай” гэж анхааруулсан байна.
Уулзалт өндөрлөсний дараа “Зеленский туйлын сөрөг сэтгэгдэлтэй” байсан гэж нэгэн эх сурвалж онцолжээ. Тэрээр АНУ-ын байр суурьт гүнээ санаа зовниж, Европын холбооны удирдагчид “одоо өөдрөг хандлага багатай ч бодитой, прагматик байр суурь баримталж, дараагийн алхмуудаа төлөвлөж байна” хэмээн нэмж хэлсэн байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: Minval.az
Сэтгэгдэл12
Энэ дайныг өдөөгч , турхирагч , бусдын гараар могой бариулагч АНУ өөрөө зэвсэг нийлүүлэхээ больчиход л энэ дайн дуусчих юм шүү дээ.
Хошного трамп,,,нобелийн шагнал мөрөөдсөн,,,зөнөсөн хөгшин болвоо,,,хөөрхий,,,украины баатарлаг ард түмэн бөгспутины оросын фашизмд бууж өгөн,,,газар нутагаараа энх тайвныг солих байсан юм бол,,,хошного трампаар заалгах хэрэг юун,,,,шууд бөгспутинтэй тохирдог юм бишүү,,,,балайрах юмдаа,,,
Хошного трамп,,, украины ард түмнийг дутуу үнэлээд л байнадаа,,,,4 жил бөгспутины оросыг бут цохиж чадаад л байгаа ард түмэн юмшүүдээ,,,цөмийн зэвсэгээ л америк оросын хатгаасаар оросд өгдөг нь түүхэн алдаа болсон юмдаа,,,,
Трамп прагматик хүн
Енее уед Дэлхийд еерсдийгее агуу гэж юодсон 2 том дурак бна. энэ ойлгомжтой. Цемийн зэвсэг аюул биш. Тэнэг Путин ухэхийг хэзээч хусэхгуй.
Жо Байдёнд Трамп асар их хорсож явдаг юм ! Жо той холбоотой юм бүхнийг үзэн яддаг юм ! Жо Байдён энэ Зёлинскийг их дэмжиж туслаж бөйсан гэж бодохоор Зёлинскийг харахаараа өөрийн эрхгүй уур эгдүү нь хүрээд бөйдаг юм Трамп ! цэвэр хувийн шалтгаантай ! Одоо тэр томагавк мавк ч өнгөрч зүгээр их бууны сум гуйвал уур нь гарсан хойноо магадгүй юм ! Энэ удаа Вашингтонд очсоны хэрэггүй байж дэ ногооноо гуай !
Украйнд цөмийн зэвсэгийг нь буцаагаад өгчихэд л энэ дайн дуусах юм энэ зөнөг шар нэр алдар горилсон овилоггүй хүнд итгэл байхгүй дүнд хэцүү ч дайныг зогсоох гэж яарч гэрээ хэлцэл нэрээр газар нутгийг нь өгч болохгүйшдээ
Эвгүй хөдөлбөл, хагархай амаа хамхиж байхгүй бол миний Монгол ч ийм болохыг санатугай.
Монголд өнгөрсөн зуунд ийм явдал болоод хүчирхийлүүлээд том орнуудын шахалтад ороод газар нутгаа хоёр хөршдөө алдаад ирсэн түүхтэй
ZELENSKII CH AUGAA YUMAA. 2 BALAI DARANGUILAGCH UMDUNDUU TAVIH GEED L BNA DAA KK
Трамп илүү бодитой хараад. байгаа юм бишүү.ЕХ 4 жилийн өмнө орост бүх талын шахалт үзүүлээд баысан.Өөрсдөө эргээд бүх салбарт хямарсан..Одоо орос ялах нь тодорхой болсон шүү
Ухаантай хүн нөхцөл байдал баримтанд тааруулж өөрчлөгддөг тэнэгүүд бусдад гай болсоор дуусдаг украйнчууд одоо иргэний дайнд босж ногооноо дүүжлэхгүй бол улс ч үгүй сүйрлээ