sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Орос, Украин хоёрын хооронд үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсооход чухал, тэр ч байтугай шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна гэж мэдэгдлээ.


Шарм-эш-Шейхээс буцаж явах үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Трамп,


“Эрдоган чадна. Түүнийг Орост хүндэлдэг, харин Украинд ямар хандлагатайг би хэлж мэдэхгүй. Гэхдээ (ОХУ-ын ерөнхийлөгч Владимир) Путин түүнд хүндэтгэлтэй ханддаг, тэр бас миний найз”
хэмээн онцолжээ.


Түүний энэ мэдэгдэл нь Эрдоганы олон улсын талбар дахь нөлөө, ялангуяа Москвагийн талд итгэл хүлээсэн цөөн удирдагчдын нэг болох байр суурийг дахин бататгасан хэмээн шинжээчид үзэж байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: Minval.az