
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.46 цагт 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулав.
Хачирхалтай нь тэрээр Ерөнхий Сайдын огт гаргаагүй шийдвэрийг "Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл" гэж тодорхойлсон юм.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хуульч хүн гэхэд ичмээр элдэв аргументээр Засгийн Газрыг огцруулах нь зөв хэмээн дайрч байлаа.
Хамгийн хачирхалтай нь Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга байх үед учир битүүлгээр гэнэт Соёлын Сайд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болж байсан, УИХ-ын гишүүн Ч.Номин Засгийн Газрыг огцруулах үндэслэлээ: "Г.Занданшатар даргаа, таны зөвлөхөөр ажиллаж байгаа залуу УИХ-ын бүх гишүүдийг мал гэж доромжилсон, энд байгаа хүмүүс бас ч гэж ард түмнийг төлөөлөөд сууж байгаа хүмүүс. Энэ байдлаас чинь болоод миний танд итгэх итгэл унасан. Тийм учраас би гарын үсэг зурсан. Энэ утгаараа ч таныг огцрох ёстой гэж үзсэн." хэмээн тайлбарласан нь Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож байсан УИХ-ын гишүүд, бусад албаныхныг гайхшралд оруулж, цөөнгүй хүн инээдээ барьж ядаж байлаа.
Монголын толгой баячуудын нэг, "Гацуурт"-ын Л.Чинбатын том охин Ч.Номингийнхоор бол "зөвлөх нь facebook дээр муухай коммент бичсэн учраас Г.Занданшатар огцрох ёстой" бололтой.
Г.Бат
Сэтгэгдэл0