Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 713 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, unian.net/war/ сайт, оросын сөрөг хүчний улс төрч Леонид Гозман, британийн The Telegraph сонин, америкийн CNN телевизийн эх сурвалжаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Дайн эцэс төгсгөлгүй үргэлжилнэ гэсэн дүрэм байхгүй. Тийм бодит бололцоо ч байхгүй. Владимир Путины тухайд ямар төлөвлөгөөтэйг нь The Telegraph таамаглахдаа хэрэв тэр дахин ОХУ-ын Ерөнхийлөгчөөрөө үргэлжлүүлэн ажиллабал 2027-2028 он хүртэл Украины эсрэг дайтна гэж баримжаалжээ. Зэвсгийн аж үйлдвэрийнх нь боломж потенциалаас тийм дүгнэлт хийжээ.
2023 онд Орос нь 1530 танк, 2518 байлдааны хуягт машин үйлдвэрлэснээрээ дайныг дахин хэдэн жил үргэлжлүүлэх боломжтой боллоо. Одоо Оросын эдийн засгийг дайны горимд шилжүүлэн дайчлах үлдлээ. ОХУ нь ДНБ-ийхээ 40% дайны зардалд зарцуулж байгаа зохиомжоор бол эрүүл мэнд, боловсролд зарцуулах нийт зардлаас хамаагүй давна. ОХУ-ыг дайны эдийн засагт өргөн хэмжээнд татан оруулах нь мэдээж нэн түвэгтэй, гэхдээ батлан хамгаалах аж үйлдвэрийн мэдээлэл тас нууц байдаг, дайныг дэвэргэх суртал нэвтрүүлэг маш хүчтэй явагддаг, Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор ноцтой, бас хурдтай хөгжиж байна. Өнгөрсөн оны байдлаар танк үйлдвэрлэл 560%, байлдааны хуягт 350% өсч, энэ жил их бууны 2 сая сум үйлдвэрлэж, барууны тусгай албадын таамаглаж байснаас сумны үйлдвэрлэлээ 2 дахин өсгөх чигтэй байна.
Дээрээс нь Иран, Хойд Солонгосоос сум галт хэрэгсэл, мөн пуужин, нисэгчгүй онгоц тасралтгүй авна гэдгийг тооцвол дайны эхэнд илүүрхэж байсан шигээ галын хүчээ илт давуулж мэдэхээр байна. Оросын армийн шуурган давшилтыг тогтоон барина гэхэд украины цэрэгт галын хүчний дэмжлэг хэрэгтэй, тэр нь хангалттай бус байж мэдэхээр байна. Гэхдээ түрэмгийлэгч Орос нь 2024 онд томхон давшилт хэрэгжүүлэх зэвсэг техник хангалттай үйлдвэрлэж нийлүүлж чадахгүй байх. Харин ирэх гурван жилийн туршид батлан хамгаалах аж үйлдвэрээ шахаж дайчлах, тэгснээрээ 3-4 жил дайнаа үргэлжлүүлэхээр хичээх болно.
Хэрэв барууныхан түргэн хөдлөхгүй бол Украин нь дайндаа ялагдах эрсдэлтэй тулгарч магадгүй юм. Оросын цэрэг энэ эрчээрээ шуурган давшилт хийгээд галлаад пуужиндаад байвал тийм эрсэлд орж мэднэ. Барууны санкцууд Оросыг зэр зэвсгээ үйлдвэрлэхэд төдийлөн саад болж чадсангүй. Орос яаж ийгээд мөнгө нэмээд зэвсгийн эд ангиуд худалдан аваад байна.
Гэхдээ Орост бэрхшээл зөндөө байна. Мэргэжилтэй ажилчид илт дутагдаж байна. Зэвсгийн эд ангиудын чанар доогуур байна. Зөвлөлт Холбоот Улсаас өвлөгдсөн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборууд орчин үеийн дайны цараас илт хоцорч байна. Орост үйлдвэрлэсэн пуужингууд дайны шаардлага хангахгүй, хичнээн ихээр шахах тусам үйлдвэрлэсэн нь хэрэгцээ шаардлагаас илт хоцорч байна гэж The Telegraph бичжээ. CNN-ий прогноз шинжээчдийн анхаарал татна. Дайн хоёр жил үргэлжиллээ. АНУ-ын тусламж тасралтгүй очиж байлаа. Дональд Трамп сонгуульд ялбал тэр тусламж хоёр жилийнхээ ой дээр зогсож магадгүй. НАТО-гийн ЕНБД-ын орлогч Мирча Жоаны үзэж байгаагаар Орос-Украины дайн дахиад сунгагдаж, 2025 онд ч дуусахгүй байх магадлалтай. Путин үхвэл харин ОХУ дайнаа зогсооно, өөр ямар ч замгүй гэж Newsweek таамаглан бичсэнийг CNN эшлэжээ. Дайны гол гэмт хэрэгтэн бөгөөд өдөөгч, түүндээ ялахыг хүсэгч нь Путин өөрөө гэсэнтэй яг адил бууж байна.
Украины Freeдом ТВ, unian.net/war/ сайтаас фронтын үнэн байдлын тухай мэдээ авч болно. Гадаадын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, Оросын зэвсэгт хүчний мэргэжсэн армийн бие бүрэлдэхүүний 90% нь Украины эсрэг дайнд үрэгджээ. Оросын улс төрч Леонид Гозманы ярьснаар Путин гурван шалтгаанаар оросын хүн амын анхаарлыг сарниулахыг боддог: Орос дахь юмны үнийн өсөлтийг анзааруулахгүй байх; Украинд огт ялахгүй, амжилтгүйгээр хоёр жил байлдсаны цаад мөн чанарыг оросууд мэдчих вий гэсэн айдас; Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дайны эсрэг үзэл бодол, эсэргүүцэл дэврэх вий гэсэн айдас ажээ. Гэвч украины агаарын байлдааны ажиллагаа ОХУ-ын нутгийн гүн рүү нэвчээд ороод ирсэн учраас оросууд одоо л дайны бодит дүр зургийг харж мэдэж мэдэрч эхлэв. Шатаж буй нефтийн агуулах, терминал, шатаж буй сүйрсэн үйлдвэр, шатсан цэргийн үйлдвэрүүдийг оросууд бодитой олж харжээ. Новомихаилевкад оросын довтолгоо украины дроны цохилтод өртсөн тухай бичлэг ТВ, сайтуудаар гарчээ. Украины дроны цохилт нь оросын нисэгчгүй онгоцны үйлдвэрлэлийг бусниулсныг Forbes мэдээлэв. Москвагийн ойролцоохи Сергиев Посад дахь Загорскийн оптик-механикийн үйлдвэрт дроны цохилт хийгджээ. “Ланцет” гэх оросын нисэгчгүй онгоцны үйлдвэрлэл түр зогсолт авчээ.
Араасаа Кремлиэс хатуу тушаалтай. Ухарч болохгүй, амсхийж болохгүй, цэрэг хорогдохоос бүү ай, нөхөөд өгчихнө гэсэн харгис тушаал хүчинтэй хэвээр. Иймд Украины хориглолтыг сэтлэх гээд л давшаад хядуулаад байдаг. Авдеевкийг авчих санаатай байлдаад хоёр сарын дотор 15 мянгаа цэргээ устгуулсан нь Афганистанд 10 жил байлдаад алдсан зөвлөлтийн цэргийн нийт тоотой тэнцэв. Авдеевк руу галзуурсан мэт шуурган давшилт явуулсаар ганц ч атугай стратегийн ялалтаар Путинээ баярлуулчих гэсэн нь бүтсэнгүй. Хоёр 7 хоног шуурган давшилт хийж маш олон мянгуулаа махан овоо босгон байж Харьков мужийн Крахмальное гацаа, Бахмутын ойролцоох Веселое гацааг эзлэн авсныг Орост сүржин зарласан боловч британийн цэргийн шинжээчид стратегийн ямар ч ач холбогдолгүй амжилт, Орост ямар ч хэрэггүй хэмээн оношлоод Веселод 102 оршин суугч, Крахмальнод нь 45 хүн аж төрдөг гэж чамлав. Авдеевкийг эзлэхээр гурван талаас нь давшаад няцаагдсаар байна. Одоо украины бэхлэлтийг давахгүй тул тойрч гарах, эсвэл газар доогуур нүхэн туннель ухаж сэм давших тухай ярьж эхэлжээ. Олон мянган орос цэргээр хонгил ухуулж чадах л улс юм.
Крым оросын хувьд хамгийн эмзэг сул цэг боллоо. Оросын ПВО-гийн (агаараас эсэргүүцэн хамгаалах) системийг байн байн шалгаж хамгаалах чадваргүй сул болохыг олж тогтоолоо. Оросын уугуул нутаг гээд хойгийг эзлэн суугаад байх хоногийн тоо наашилж байна. Оросууд сэтгэл санаа тогтворгүй, стрессийн байдалд байна. Агаараас эсэргүүцэн хамгаалах ёстой цэргийн байгууламж, цэргийн анги, аэрдромууд толгой дараалан украины халдлагад өртсөн, тэгэх тоолондоо Оросын ПВО устгагдсан. “Ивановец” хэмээх том катераа жагсаалаас гаргуулсан. Катерт 40 усан цэрэг алагдсан гэх албан бус мэдээ байна. Крым дэх Бельбекийн агаарын цэргийн аэродромд ганц шөнийн дотор Су-30 гэх сөнөөгч онгоц нэг, Су-27 гэх сөнөөгч онгоц хоёр устгагджээ. Оросыг Крымтэй холбодог Керчийн гүүр дэлбэрэх хоногоо хүлээж байна. Агаар, ус, хуурай газраас хаанаас нь ч онилоод цохилт өгчих боломж Украинд байна.
англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл26
Польшийн ерөнхий сайд дуддагийн украйн крымийг буцаан авч чадаргүй гэж хэлснийг бас орчуулан тавих байж дээ.
АНУ 2023 оны төсөвтөө 238 тэрбум ам.доллорын үнэ бүхий зэвсгийг бусад улс орнуудад борлуулснаа мэдэгдэв. CGTN агентлагийн олон улсын сүлжээ ашиглагчдын дунд явуулсан санал асуулгаас үзэхэд "Америк дэлхийн хэмжээнд хурцадмал байдал үүсгэж, дайныг ашиглан халаасаа дүүргэж байна" гэж санал асуулгад оролцогчдын 93.88 хувь нь үзжээ.
Аль нэг улс орон аюулгүй байдлаа баталгаажуулахдаа бусад орны аюулгүй байдлыг хохироохоор байж болохгүй, мөн цэргийн бүлэглэлийг бэхжүүлэн, өргөжүүлэх замаар бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй гэдгийг уг санал асуулгад оролцогчдын 90.31 хувь нь хүлээн зөвшөөрчээ. Мөн 89.2 хувь нь дайнд ялагч гэж байдаггүй, улс орнууд дайн үүсэхийг эсэргүүцэж, хориглох ёстой гэсэн байна. Уг санал асуулгыг CGTN-ын англи, испани, франц, араб, орос хэлний платформууд дээр явуулсан бөгөөд 24 цагийн дотор 30 мянга 813 сүлжээ ашиглагч санал хураалтад оролцож, санал бодлоо илэрхийлжээ.
За,,,тэгвэл путиныг сэмжээр нь нүүрийг нь бүтээгээд сүүдэргүй болгох хэрэгтэй юм байнаа,,,
Батлагдсан 16 гeнeрал, үхлийн шарх авсаныг нэмээд 20 гeнeраль, 1 адмирал, 100 гариу ОХУ хурандаа нүд аньсан. Хар Тэнгисийн флот Украйны далай тээврийг зогсоох тушаалаа биeлүүлж чадалгүй Новоросискруу ухарсан. Агаарын хамгаалалт үүргээ гүйцэтгэж чадахгүй Кримийн цэргийн обeктууд байнга цохилтод, нэмээд нeфтийн үйлдвэр дэд бүтцээ салам цохиулж бн. Одоогоор батлагдсан 7 байлдааны хөлөг бүрэн сүйрж, 10 орчим их , бага гэмтэл авсан.
П хочтой эсвэл П үсгээр эхэлсэн нэртэй нэг тагужигар чадахийнэ ингэж төлөгөнд бууж байна
ОРОСЫН СУЛ ТАЛД ЯАСАН ИХ САНАА ЗОВООВ?
ДҮГЭРЖАВЫН НОМИНДАРИЙН ОРОС АНГЛИ ХЭЛНЭЭС ТҮҮВЭРЛЭН ОРЧУУЛСНААР БОЛ УКРАЙН ОРОСЫН СУЛ ТАЛД МАШ ИХ САНАА ЗОВЖ БАЙГАА ЮМ БАЙНА, З НЬ П-ГЭЭ УСТГАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДЛОО.
АНУ 2023 оны төсөвтөө 238 тэрбум ам.доллорын үнэ бүхий зэвсгийг бусад улс орнуудад борлуулснаа мэдэгдэв. CGTN агентлагийн олон улсын сүлжээ ашиглагчдын дунд явуулсан санал асуулгаас үзэхэд "Америк дэлхийн хэмжээнд хурцадмал байдал үүсгэж, дайныг ашиглан халаасаа дүүргэж байна" гэж санал асуулгад оролцогчдын 93.88 хувь нь үзжээ.
дүүргэж л байг. чамд ер нь ямар хамаа бн аа? баян улс лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаатай юм?
Putin uheed ch dain zogsohgui. Harin ch bur joloogoo aldaad engiin irged iheer hoihirson novshiin dain bolon huvirah undur magadlaltai
Орос улаан махан дайралт гэж алдартай ганц арга, оросын цэргийн амжилтын үндэс юмшүүдээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,жагсаж дайраад л үхэцгээгээд байждээ,,,
Путинг алчих сум хийгдээгүй байгаа ! Путинг буудчих аавын хүү төрөөгүй байгаа ! Бүхэл бүтэн барууны ёртөнцөд Путинг буудчих мэргэн буудагч байхгүй байгаа !! Ийм чадваргүй байж олон юм чалчсаны хэрэггүй ! Оросын хаан Путин 100 наслах болтугай !!
Путин өөрийнхөө үхлээр орондоо цус харваж үхнээ. хэн ч тэр үед нь орж энэ хүнийг аврахгүй.
Дэлхийн хувьсгалын удирдагч ленин украйны эсэр меньшвикт буудуулсан шархнаас болж нас барсан ч дэлхийн нэгдүгээр дайны дараа орос орон иргэний дайн үнс нурман дундаас социализм байгуулаад босоод л ирсэн Сталин дэлхийн хоёрдугаар дайнд ганц монголтойгоо хамт хоюулхнаа ялаад нас барсан Сталины социализмын төлөвлөгөөгөөр атомын бөмбөг хиймэл дагуултай болсон хрущев новш Сталин ба түүний хамтран зүтгэгчидийг тахин шүтүүлсэн гэж худал гүжирдэн шүүмжилсээр урвагч горбачёв ельцин шүүрч аваад ЗХУ-ыг задран бутаргаж санаа нь амрав РОССИЯ орныг сүйрүүлсныг хурц мэргэн ухаанаараа мэдэж харсан ПУТИН орос орноо цэрэг эдийн засаг санхүүгийнйн техник технологийн орон болгон хөгжүүлж гадаадын орос руу өдөж довтолсон дайсныг тулалдааны талбарт ялж байна имперлизмын эсрэг монополизмын эсрэг тэмцэж ялж байна
За ,,,чи,,,яг одоо,,,”””шинэ маршрутаар”””,,,цамбагарав шархад чиглэлийн автобусанд суу,,,маш их хүндэрсэн байнаа,,,цагаан сар гэж цаг нар хойшлуулаад хэрэггүй шүү,,,
Үг хэлээ хянацгаа. Төрийн бодлогоо дага. Бидний өмнө айхтар зуд, бас .... Хүлээж байгаа. Дайн путингүй ч дуусах болоогүй. Англи Германы удирдагчдын хэлсэн үгийг унш. Дайнаас бидэнд сайхан юм ирэхгүй.хөршүүдтэйгээ зүгээр л тайван амьдарцгаая. Орос муу америк ах сайн гэж юм байхгүй. Аль салбараа Оростой, аль салбараа АНУ тай хөгжүүлэх вэ. Энэ ёс суртахуунгүй бүхэл бүтэн үеийг яаж хүн болгох вэ гэдэг л чухал
Үнэн шүү
СЛАВА РОССИИ СЛАВА ПУТИН
Слава росий в составе китая,,,путин хуйло,,,
Батлагдсан 16 гeнeрал, үхлийн шарх авсаныг нэмээд 20 гeнeраль, 1 адмирал, 100 гариу ОХУ хурандаа нүд аньсан. Хар Тэнгисийн флот Украйны далай тээврийг зогсоох тушаалаа биeлүүлж чадалгүй Новоросискруу ухарсан. Агаарын хамгаалалт үүргээ гүйцэтгэж чадахгүй Кримийн цэргийн обeктууд байнга цохилтод, нэмээд нeфтийн үйлдвэр дэд бүтцээ салам цохиулж бн. Одоогоор батлагдсан 7 байлдааны хөлөг бүрэн сүйрж, 10 орчим их , бага гэмтэл авсан.
Орос ялахгүй боловч тас зууралдан тодорхой хугацаанд хүний амь хохироосоор байх магадлалтай аж
орос хүнийг алж устган орос хэлийг гадуурхан орос орныг санкц хориг битүүмжлэх улс төр эдийн засгаар санхүүгээр хавчийн гадуурхаж харь гариг болгосоор байсан ч орос орон өндийн боссоор байна Өчнөөн хүнээ америкийн пэтриот пуужмнд алуулсаар байна хэнд ч хэрэггүй улс орон гэж бас бөйна энэ улс орны тоонд украйн орон орж байна
Buhel.buten.2.jil.garan.hiideg.tsergiin. tusgai.ajillagaa.gej.uy.baisan.um.tegeed. orchin.ued.Odoo.zogsoovol.taarna. Hervee.Chingis.haan.baisan.bol.Pugiin. tolgoig.ali.hediin.avchihsan
Buhel.buten.2.jil.garan.hiideg.tsergiin. tusgai.ajillagaa.gej.uy.baisan.um.tegeed. orchin.ued.Odoo.zogsoovol.taarna. Hervee.Chingis.haan.baisan.bol.Pugiin. tolgoig.ali.hediin.avchihsan
За одоо манай цэрэг дайны лут лут мэдлэнгүүд лут лут онолоо дэвшүүлээд эхэллээ дээ ядаж тэр лут лутууч чинь хайрт ах оросчингууд байгаа даа