Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаа сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 946 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 913 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүллээ.
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл1
Дээрх мэдээний гарчгийг ойлгосонгүй! Сүүлийн үед "ХЭРЭГ бүртгэлтийн ХЭРЭГ" гэж их бичих болжээ. Энэ ер нь юу гэсэн үг вэ? Хаанаас гарсан өгүүлбэр юм болоо? Дээхнэ үед "Хавтаст хэрэг" гэж ярьдаг, бичдэг байсан энэ нь өөрчлөгдсөн юмуу? Хэлээд, тайлбарлаад өгөх хүн байна уу