
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авлига, албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг ноцтой мэдээлэлд нэр холбогдсон тул уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, эцэслэн шийдтэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж Ардчилсан намын бүлгээс шаардлага хүргүүлээд 10 хонож байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч мөн түүнд “албан тушаалаасаа түдгэлзэж байгаад шалгуулчихаад ир ээ” гэдэг шаардлагыг тавив. Энэ бол парламентын нэр хүнд, үнэт зүйл, хүлээн зөвшөөрөгдөх чанар гээд аль алиныг нь бодсон ч туйлын зөв, зүй ёсны шаардлага.
Гэмт хэрэг хийгээгүй л юм бол бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулчих амархан шүү дээ. 1992-1996 оны УИХ-ын үед Ц.Элбэгдорж бүрэн эрхээсээ түдгэлзэх улс төрийн шийдвэр гаргаж, жирийн иргэн болж очоод хууль хяналтын байгууллагад шалгуулаад гарч ирж байсан.
Тэрбээр 2019 онд буюу Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа ч “Зангиагаа зүүж, гутлаа тослоод” АТГ-т очиж тайлбар өгч байв. Н.Номтойбаяр гишүүнийг эгүүлэн татах асуудал сөхөгдмөгц тэрбээр өөрөө өргөдлөө өгөөд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн нь таван жилийн өмнөх явдал. Өнөөгийн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж агентлагийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзэж, иргэн Пүрэвдоржийн хувиар шалгуулаад гэм буруугүйгээ нотолж байсан.
Атал Д.Амарбаясгалан парламентын гишүүдийн зүй ёсны шаардлагын хариуд Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн бариулав.
Ийнхүү хувийн асуудлаа төрийн зовлон болгож, Засгийн газраар туг тахихаар шийджээ. Хууль тогтоох дээд байгууллагыг даргалж суугаа спикер өөрөө хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг уландаа гишгэж орхилоо. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, УИХ-ын даргын өндөр албан тушаалыг “аврах хантааз”-аа болгож байгаа нь парламентат ёсны хэм хэмжээг давсан үйлдэл боллоо гэдгийг олон нийт хэлж байна.
Б.Галсандорж
Сэтгэгдэл7
Оджаргалыг барьж аваад шоронд хийчих. Монгол ардын намын дэргэдэх ардын журамт цэрэг буюу монголын цэргийнхэн хулгайч Оджаргалыг хурдан барьж шоронд хийхгүй бол төрөөр тоглох гэж байна. Оджаргалын цаана мөнгө зээлүүлдэг хэдэн хятадууд боож үхвэл үхнэ биз. Хятадын мөнгөөр Монгол төрийг үймүүлэхгүй гэдгийг харуулах цаг болсон.
Оджаргал, Хүүк, АБ бүгд адилхан хятадын тавиулууд! Наадуул чинь зүгээр л хоорондоо мөнгөний их багын зодоон хийж байгаа юм! Бас нэг хятадын тавиул гутлаа тослоод зангиагаа зүүгээд ирэх ёстой хүзүүгүй тарвага Элбэгдорж харин яачихав! Ккк
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
Энэ 2 намд байгаа MSC бүлэглээс санхүүжилттай хүмүүс нийлээд Амарбаясгаланг харлуулж, унагаах, Ардын намыг хагалан өөрсдөөр нь дотроос нь унагах ажиллагаа явагдаж байна. Яг ОюунЭрдэнийг ингэж унагасан . Ижил технологи харагдаж байна.
Саарал ордон МАН-ынхны өт хорхой язганаж илжирсэн нүхэн жорлон болжээ..Саарал Ордныг МАН-тай нь цуг галдаж устгая.
10 сарын 1-с МАН-ын бүдүүн данжаадууд бензины үнийг нэмэхээр олигархи хулгайч нартайгаа тохиролцож авлигалаа авцгаажээ..Өмхий хар алнууд аа..
Монголд шудрагаар шийддэг хууль шүүх нь байгаа юмуу. Амарбаясгалан танд бүүр Зоригийн хэргийг тохож ч мэдэх гарууд. Юун шудрагаар шалгуулах. Хурц ба түүний адилуудын гараар ороод дуусаа.