
Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Валдай форумын бүгд хуралдааны үеэр мэдэгдэв. Тэрээр дэлхий өөрчлөгдөж буй энэ цаг үед Оросын зэвсэгт хүчний амжилт, Киевийн талын хохирлыг тодорхой тайлбарлаж, Европын улс төрийн элитүүдийг Оросын эсрэг хийрхлээ зогсоож өөрийн орны асуудалд анхаарахыг уриалсан бол АНУ-ын шинэ захиргааны олон улсын асуудалд хандах прагматик байр суурийг үнэлэв.
TASS агентлаг түүний гол байр суурийг нэгтгэн хүргэж байна.
Шинэ дэлхий ба урьдчилан тогтоогдсон зүйлсийн үгүйсгэл
Өнөөгийн огцом өөрчлөлттэй дэлхийн орчинд хэн ч аливаа зүйл урьдчилан тогтоогдсон мэт аашилж болохгүй, аливаа улс орны үйл ажиллагаа хариуцлагатай, бодлоготой байх нь чухал гэж Путин онцоллоо.
Олон туйлт дэлхий аль хэдийнэ бүрэлдсэн бөгөөд бүх улс ашиг сонирхлын нийцлийг эрэлхийлэх ёстой. “Гадаадаас тогтоосон дүрмээр тоглохыг хэн ч хүсэхгүй байна.”
BRICS, ШХАБ зэрэг шинэ байгууллагууд нь “21-р зууны дипломат ёсны уур амьсгалаар” хөгжиж буйг тэмдэглэж, тэдгээр нь “хэний ч эсрэг бус, өөрсдийнхөө төлөө” гэж тодотгов.
Барууны ноёрхлын уналт ба “Оросын аюул” гэсэн мантра
АНУ болон түүний холбоотнуудын хүч 20-р зууны төгсгөлд оргилдоо хүрсэн ч дэлхийг бүхэлд нь удирдах хүч хэзээ ч байхгүй гэж Путин мэдэгдэв. Европын улс төрчид дотоодын хямралаа нөхөхийн тулд Оросыг дайсан мэтээр дүрслэх гэж буйг тэр шүүмжилж, “Европын элитүүд Оросууд яг хаалган дээр нь ирчихлээ гэж хийрхэж байна. Энэ бол цэвэр утгагүй зүйл” хэмээн тодорхойлов. Европын цэрэгжүүлэлт эрчимжиж буйг Москва анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Оросын хариу арга хэмжээ “удахгүй гарна” гэв.
Украйны мөргөлдөөн
Хариуцлага нь олонхийнх бус, харин цөөнхийнх. Нэн түрүүнд Европ өдөөн хатгаж байгаа тул мөргөлдөөн тасралтгүй хурцдаж байна гэж Путин хэлэв. Баруун болон “Киев дэх зарц нар нь” Украины ард түмнийг хэрэглэгдэх материал мэт хандаж байна.
Оросын арми фронтын дагуу буфер бүс байгуулах ажлыг “тогтвортой, төлөвлөгөөний дагуу” хийж байгаа гэж мэдэгдэв.
Тэрээр Оросын арми өнөөдөр “хамгийн байлдааны чадавхтай арми” болсон бөгөөд хохирол амссан ч Украины армийн хохирлоос хавьгүй бага гэж онцоллоо.2025 оны есдүгээр сард Украйны тал фронтын шугамд 44,700 цэргийн хүчээ алдаж, үүний тал нь нөхөгдөшгүй хохирол гэж мэдээлэв. Мөн нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл нийт 150,000 цэрэг дезертирдсан гэж тэр нэмж дурдлаа. Кремль Киевийг хэлэлцээний ширээний ард суух тэнхээ гаргана гэж найдаж байна.
АНУ-тай харилцаа
Орос ба АНУ олон асуудалд үзэл бодлын зөрүүтэй ч энэ нь их гүрнүүдэд “энгийн үзэгдэл” гэж Путин тэмдэглэв. “Хэрэв харилцан хүндэтгэлтэй хандвал хатуу, ширүүн маргаан байсан ч эцэстээ зөвшилцөлд хүрэх боломжтой” хэмээн тэр онцоллоо. АНУ-ын одоогийн захиргаа өөрийн ашиг сонирхлыг ил тод хэлж буй нь “бүлэг бүлгээр тааварлаж суухаас дээр” гэж үнэлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “тав тухтай яриа өрнүүлэгч” хэмээн нэрлэж, түүний Газар дундын тэнгисийн мөргөлдөөнийг хоёр улс байгуулах замаар шийдвэрлэх саналд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Трампын “Орос бол цаасан бар” гэсэн үгийг Путин ёжтой маягаар хэлсэн байх гэж үзэв.
М.Чой
Эх сурвалж: Tass.com
Сэтгэгдэл18
Жомбого
1 сая орос цэргийн амь, эрүүл мэндээр тоглосон бдду дэлхийгээс зайлах цаг нь иржээ
1990-д онд Оросын ерөнхий сайд байсан Евгений Примаков "30 жилийн дараа Америк ноёлсон 1 туйлт систем задарч, бүс нутгийг хамарсан олон туйлт систем үүснэ." гэж хэлж байсан. Яг л хэлсэнийх нь дагуу болж байна.
орсыг дэлхиййгээс зайлуулах биш чамайг их бууны суманд хийгээд буудчих байлгүй
Далдар
Украинаас цэргээ тат
укайныг бүтэн гэрийн буйраар нь үзлэхгүй бол хаяагиййнь сөхөөд зэвхий муухай царайтай фашистууд цухалзаад гэрт нь хуйвалдаж нүх ухаад зэвсэг булаад байх юм
Бөгспутин ам ангайгаад л худлаа шаанаа,,,цайрсан шаалтуур,,,,,
Олон туйлт дэлхий бүтэхгүй. Нэг атамантай байж л амар жимэр амьдарна. Түүх нь тийм юм. Олон туйлтай болох гээд бөөн дайн болоод байгааг харж байгаа биз дээ. ЗХУ унаад нэг хэсэг амар жимэр байсан. Монгол ч жоохон өндийсөн. ДНБ 5000$ болсон. Одоо тэндээ амжилттай гацлаа, гацаалаа даа.
Дэлхийд ганцаараа хочирхэг Дамжин тусал даг СССР минь ингэж яргачин фашист РСФС Р болноо гэж ёстой зүүдэлсэнгү явлаа, хөөр хий.
Эдийн засгийн хувьд олон туйл чухал. Төрт улсын хувьд өөрийнхөө хүч чадлыг зөв үнэлж, илүү амар амгалан байхын тулд бусдаас түрүүлж хөгжилд хүрэх хэрэгтэй.
монголын малчин ардууд гадаад дотоодын шар хар феодал урвагчдад гучин таван жил боолчлуулж эхлэнэ гэж орос ахнар зүүдлээгүй олон туйлт системээ хэрэгжүүлж орон болгоныг чөлөөлннө үү
Орос хүчирхэг байх нь монголд ашигтай тэгэхгүй бол Хятадын хоол болно
Орос барууныхантай муудалцсан манайд ашигтай байх боломжтой энийг яаж ашиглах нь төрийн томчуудын толгойн асуудал
орсыг ашиглах тухай хужаа манж төвд толгойтой монголчууд мулгуу соёлгүй монгол мөн л байна
Dear The President of Russian Federation: I disagree.Human beings has not changed since adam and eve if you believe in religious books.Human dignity is universal treasure. Kleptocracy and cronyism depends on geography.I have the plan for russia and china. Sincerely Iron Leader The Great
англи хэл мэдэхгүй тул би dis гэдгийг хас чихлаа ПУТИН АХАА
Dear Mr.Putin If you are unable to end your special military operation.Let POTUS end it within twenty four hours.Russian will erect golden statue of Mr.Trump. In center of Moscow. AI using this technique for reason.In respect of the privacy of individuals.We never violate privacy rights. Think twice,Mr.Putin it not a war,but unpopular operation. Sincerely Iron Leader The Great