sonin.mn

НАТО ОХУ-тай зэвсэгт мөргөлдөөнд татагдан орох нь Вашингтоны “хамгийн сүүлчийн хүсэл” хэмээн АНУ-ын Төрийн департаментын нэрээ нууцалсан төлөөлөгчийн мэдэгдлийг Fox News дамжуулжээ.


“Бидний хүсэхгүй хамгийн том зүйл бол НАТО бүрэн хэмжээний дайнд татагдан орох явдал. Ийм мөргөлдөөн хэрхэн төгсөхийг зөвхөн Бурхан л мэднэ” гэж тэр албан тушаалтан онцлов.


Түүний тайлбарласнаар, дайн заавал гэнэтийн “том дэлбэрэлтээр” эхлэхгүй, харин ихэвчлэн үе шаттайгаар хурцдаж, улмаар “хорын спираль” буюу хурцадмал байдлын аюултай тойрогт хүрдэг. Иймээс АНУ холбоотнуудаа ОХУ-тай шууд сөргөлдөөнд татан оруулахгүй байх, аль болох сөргөлдөөнийг тогтоон барих нь туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Х.Цэцэнноров

Эх сурвалж: Minval.az