
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн улс төрийн мэдэгдлүүд, сүүлийн үед хийж байгаа үйлдлүүд түүний нэр хүндийг унагасаар байна. МАН-ын дарга болох гэж хэт шунаж, дүрмээ зөрчиж, гишүүдээ хайрцагласан нь эрх баригч намын дотоод эв нэгдлийг бусниулж орхилоо. Үүнийг нь эсэргүүцсэн, дэмжээгүйнх нь төлөө Засгийн газрыг огцруулахаар санаархаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн нь бүр ч нэрмээс болов. Албан тушаалдаа ханаж мэдэхгүй, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж байгаа нь түүний рейтинг гэрлийн хурдаар уруудахад хүргэж байна.
Огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хатгаасаар намаа хагалж, засгаа хэврэгшүүлж, жирийн гишүүдээ хөөж тууж байгаа нь Д.Амарбаясгалангийн хамгийн том алдаа гэж хэлж болно.
Улс төрийн стратегич нэртэй байсан Д.Амарбаясгалан огцорсон Ерөнхий сайдын дохиур болсноор хувийн өс хонзон тайлагч, “Гэрэгэ” тауэрийн 15 давхрынхны хар төлөвлөгөөг гүйцэлдүүлэгч болтлоо доош орж, жижгэрлээ. Улс төрийн цаашдын карьер нь өдөр ирэх тусам бүдгэрч, орон зайгаа алдаж байна.
Эдийн засаг сайнгүй байгаа энэ цаг үед Д.Амарбаясгалан болон 15 давхрынхны хар төлөвлөгөө Монголын улс төрийг хямрал руу чирлээ. Эрх баригч МАН дотроо хагарч, гишүүд нь намаас гарах дээрээ тулж зөрчил хурцадлаа. Энэ намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд хүртэл Д.Амарбаясгалангийн дүрэмгүй тоглолтуудыг эсэргүүцэж, асуудалд өс хонзонгийн сэдлээр хандаж байгааг буруутгаж эхлэв. Нүүрсний хулгайтай хийх тэмцлийг улдан эсэргүүцэж, гацааж байгаад нь олон нийт Д.Амарбаясгаланд дургүйцэж байна.
Ш.Гандөл
Сэтгэгдэл10
АН жёнкочидоосоо салж одоо нэг цэвэр агаар амьсгалах нам шиг нам боллоо харин ман нүүрс чид нь олонх и болж хулгайчийн нам гэдэгээ баталлаа Тэр байтугай А арбаясгалаан чи хулгай хийсэн юм биш биз гэж хэлсэн гишүүнээ хөөдөг гэнэдээ Ард түмэн доогуураа занданшатар Энхбаяр 2ыг дэмжиж бгаа шүү
Банхар болж байна гэсэн чинь гөлөг байсан юм билээ
Оджаргалыг шоронд хий. Бүхэл бүтэн 18 жил ухаа худаг ордоос нүүрс хулгайлж байгаа М Си Эс компанийг татан буулгаж, Оджаргалыг шоронд хий. Худал ярьж Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёрыг гүтгээд байх хэрэггүй.
Б.Энхбаяр Сайдыг МАН хөөвөл бүр гоё. Нам мам гэхгүй амар, гар нь чөлөөтөй. Одоо хяргаад өгнөө, мууайн нүүрсчид ээ...
Занданшатар энхбаяр нарыг зов чигт явж байгаа учир дэмжиж байна.
нохой долоо, ичсэн хүн ална гээд нийлчихсэн бантаад шаажаа хоёр здук шд. Оролцсон сонгууль болгондоо ялагддаг гахайн толгойлсон Зандан гөлөг зүгээр тахиаа өгөөд зайлаач ээ. Яаж ч бодсон МАН-ынхан энд тэнд очиж ялагдаж, гологдож яваа энэ лалраар удирдуулна гэж яаж байхав дээ. Энхбаяр бол угаасаа лалрын поп гэдгээрээ Төрийн ордонд, улс төрийн хүрээнд, сэтгүүлчдийн дунд алдартай гар шд. Жирийн иргэд сайн мэдэхгүй байх л даа. Зурагт, камер харахаараа шаал өөр юм ярина муу, хулхи хуульч здук.
Ajnai yu bolson hereg hereglehgui bolson uu?
Ийм хариугүй нөхөр яаж ч их хурлын дарга болчихсон юм билээ? Хэдхэн жилийн өмнө хотын дептат болох гэж 13 хороололд аяга тарааж явсан юм. Их хурлын дарга болчихоод ханахгүй тэнэгтэж байж дахин аяга тараах хэрэг гарчээ.
Ийм хариугүй нөхөр яаж ч их хурлын дарга болчихсон юм билээ? Хэдхэн жилийн өмнө хотын дептат болох гэж 13 хороололд аяга тарааж явсан юм. Их хурлын дарга болчихоод ханахгүй тэнэгтэж байж дахин аяга тараах хэрэг гарчээ.
Ийм хариугүй нөхөр яаж ч их хурлын дарга болчихсон юм билээ? Хэдхэн жилийн өмнө хотын дептат болох гэж 13 хороололд аяга тарааж явсан юм. Их хурлын дарга болчихоод ханахгүй тэнэгтэж байж дахин аяга тараах хэрэг гарчээ.