sonin.mn

МҮОХ-ноос “Элсний спортын II наадам”-ыг элсний чөлөөт бөх, элсний волейбол, агаарын бадминтон, шагайн харваа болон тэмээн уралдааны төрлүүдээр амжилттай зохион байгууллаа.


Элсний спортын төрлүүд болон үндэсний спортыг орон нутагт хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Азийн олимпын зөвлөлөөс 2026 оны 4 сард зохион байгуулах “Санъя 2026” Азийн элсний наадамд залуу тамирчдыг бэлтгэх зорилготой тус наадмыг цаашид жил бүр аймгуудад зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


“Бахрейн 2025” Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт анх удаа тэмээн уралдааны төрөл ороод байгаа бөгөөд цаашид “Доха 2030”, “Рияд 2034” зэрэг Азийн наадмуудын хөтөлбөрт оруулахаар зөвшилцөл хийж буй талаар Саудын Арабын Үндэсний Олимпын хорооны Дэд Ерөнхийлөгч, Дэлхийн тэмээн холбооны Ерөнхийлөгч Ханхүү Фахад Бин Жалави Аль Сауд Олимпик Хауст зочлох үеэр мэдээлсэн билээ. Тэмээн уралдаанд Дундговь, Өмнөговь зэрэг аймгийн тэмээчид өрсөлдсөнөөс эхний таван байр эзэлсэн тамирчдад медаль болон мөнгөн шагнал гардууллаа.


9 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн, Бактрийн тэмээ ба бичвэр нарын зураг байж магад

4 хүн, Бактрийн тэмээ ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн, адуу ба бичвэр нарын зураг байж магад

8 хүн, Бактрийн тэмээ ба бичвэр нарын зураг байж магад