АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох болон Израиль–Палестины мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Ойрх Дорнодын бусад бүс нутагт энх тайвныг тогтоох уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй, Украины хямралыг зохицуулахад ч нөлөөлж болох талаар АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф мэдэгджээ.
“Ерөнхийлөгч цогц энх тайвныг хармаар байна. Энэ нь зөвхөн Газын тухай биш харин энэ нь Ойрх Дорнодын бүх бүс нутагт хэрхэн тархах, юу авчрах, магадгүй бүр Орос ба Украин руу ч нөлөөлж болох тухай юм” хэмээн тэрээр АНУ-ын эрх баригчдын Палестины нутаг дэвсгэрт мөргөлдөөнийг зохицуулахын тулд дэвшүүлсэн төлөвлөгөөний талаар Fox News-д ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Уиткоффын хэлснээр, Трампын санаачилгыг Персийн булангийн орнууд болон Европын улс орнууд дэмжиж байгаа аж.
Өмнө нь Цагаан ордон Газын зурваст мөргөлдөөнийг шийдвэрлэх төлөвлөгөөг танилцуулсан. Уг баримт бичигт бүх нийтийн дайсагналыг бүрэн зогсоох, мөн Хамасын барьцаанд байгаа хүмүүсийг 72 цагийн дотор суллах тухай тусгасан байна.
Үүнээс гадна, баримт бичигт Газын зурвасыг шилжилтийн хугацаанд гадаад захиргаанд шилжүүлэхийг санал болгожээ. Энэ хугацаанд Газын оршин суугчид гарах, буцаж ирэх боломжтой байх аж. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Вашингтонд Трамптай хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ АНУ-ын ерөнхийлөгчийн Газад цэргийн ажиллагааг зогсоох төлөвлөгөөг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Гэвч тэрээр хэрэв Хамас энэ саналыг няцаах эсвэл саатуулбал Израиль “өөрсдөө ажлыг дуусгана” хэмээн онцолжээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Ням - 11 сарын 02,
2025

Сэтгэгдэл3
Улаан оросын хядлага. Орос хятад хоёрын монголыг хувааж авах тохиролцооноос эхтэй. Социализм монголыг тойроогүй
Персийн алтан ургийнхан монголыг тусгаар тогтнуулж үнэн түүхийг мэдүүлэхээс айж оросууд монголд хядлага явуулсан. Монгол улс казакстантай хиллэх шахам оршдог нь дээрэнгүй
ойрд монголчууд ардчилсан намынхны болон орсыг үзэн ядагч орсоос салан тусгаарлагч санаархсан монголчуудын явуулгаар орсоос холдсоор капиталист нийгмийн золиос болж америк казакстан шинжааны туркийн хавсрага болж мэдэхнээ хөдөө сумууд хүртэл сургуульд англи хэлийг зааж орос хэлийг халжээ гэтэл тувачууд нь орсоор ярисаар орсынхоо төлөө байлдсаар байна увсынхан цэдэнбалын нутаг орсоор ярихгүй орос хэл мэдэхгүй баян өлгийн казакуудаас доор боловсролтой болжээ харин оросын алтайн кеиеров кызылийн цэвэр сайхан орос хүнс хэргэлж байна тувачуудтай орсоор яоих хүн байдаггүй юм байна увсынхан орсын хил дээр байхдаа хэзээ орсоор яридаггүй байсан юм бэ увсчуудаа орос хэлээ сурч ядаж орсын дайтай болоочээ