sonin.mn

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко НАТО-гийн зүгээс Орос эсвэл Беларусын нисэх онгоцыг буудах тухай сүүлийн үеийн мэдэгдлүүдийг “тэнэг, бодлогогүй” хэмээн эрс буруушааж, ийм алхам гарвал “нэн даруй хариу арга хэмжээ авна” гэж анхаарууллаа.


VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа Лукашенко тус эвслийн дайсагнасан өнгө аясыг Минскийн сүүлийн үеийн хамтын ажиллагааны жишээтэй харьцуулсан байна.


Тэрээр Польшийн агаарт нэвтэрсэн, өөрсдийнх нь нутаг дэвсгэрт барьж чадаагүй 9–12 дроны нислэгийн талаар Беларуc урьдчилан мэдэгдсэн тухай сануулжээ.

“Бид мэдээлэл өгсөнд тэд хүртэл гайхсан. Тэгэхэд тэд манай онгоц, нисдэг тэрэг, эсвэл Оросынхыг буудах гэж байна уу? Ингэж болохгүй шүү дээ, хөршүүд ингэж харьцдаггүй,” хэмээн тэр хэлэв.


Мөн Лукашенко Польшийн Беларуcтай хилээ хаах шийдвэрийг шүүмжилж, үүнийг “илүү том луйвар” гэж тодорхойлжээ. 



Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com