МАН-ын бага хурал Бямба гарагт болох гэж байна. Одоогийн байдлаар МАН-ын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшихээ зарлаад буй. Мөн Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар нэр дэвших магадлалтай. Одоогоор өөр нэр дэвшигчид тодроогүй байна. Тэгвэл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын өрсөлдөөн хэрхэн өрнөж байна вэ? УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийн их хурал гэж болохуйц юм зохион байгуулж, өөрийн нэр холбогддог гэмт хэргүүдийн талаар тайлбар өгөх гэж оролдов.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярьсан ярианы няцаалт болгон, “Надтай ижил нэртэй хүнийг андуурч барьж хэрэг үүсгэсэн бол хууль хяналтын байгууллагын байгаа царай энэ л байна. Арай тийм зүйл болоогүй байлгүй дээ.” гэв.
Б.Энхбаяр Д.Амарбаясгалантай адилхан нэртэй хүн баривчилсан гээгүй, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан, ялтан Б.Ганхуяг Тавантолгойн Бортээгийг хэрхэн луйвардах тухайгаа Д.Амарбаясгалантай ярьж байгаад АН-ын улс төрийн ажилтан н.Амарбаясгалан гэдэг хүн рүү андуурч чат бичсэн гэж ярьсан. Гэтэл Д.Амарбаясгалан уг асуултад “хуулийнхан хүн андуурч барьсан бол, үгүй байлгүй дээ” хэмээн булзайруулж, мэдэн будилсан хариу өгчээ.
“Ц.Чулуунзагд, Н.Эрдэнэжаргал нартай та ямар хамаатай вэ?” гэсэн асуултад ямар ч хамааралгүй гэснээ төд удалгүй “Анх сайтуудын програм хийдэг залуу байсан. Надтай ирж уулзаад Top.mn гэж сайт байгуулъя гэж байсан. Бид гурван жил ажиллуулах гэж үзээд дампуурсан.” хэмээн орон гаран хүн шиг юм ярьсан байна.
Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын яриагаар Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар хуулийн хувьд ямар ч эргэлзээгүй хамаарал бүхий этгээдүүд гэсэн үг. Улмаар элдэв хүмүүсийн нэр дурьдан, бүтэн хоёр, гурван цаг шахуу хов ярив. Товчхондоо бол Д.Амарбаясгалан ихэд сандарч, шатаж буй нь илт. Гэтэл нөгөө өрсөлдөгч гэх Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатарын хувьд ердийн хуваарьт ажлаа хийж явсан байх юм. 20 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” арга хэмжээнд очиж, тариаланч, ногоочидтой уулзаж ярилцах, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой ажлуудыг нягтлах, эдийн засгийг сэргээх талаар судлах зэргээр түүний өнөөдрийн ажил өнгөрчээ. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгалан сандарч, шатаж буй бол Г.Занданшатар хийх ажлаа л хийж, ярьж яваа юм байна.
С.Сарнай
Ням - 11 сарын 02,
2025

Сэтгэгдэл7
Ордныхны хэрүүл буюу олон жил бээсэн муу махны үнэр нэвчж , Олон хатадын шивэгчин хүүхэн ба Солонгосын казинод хөнгөлүүлсэн тайгануудын үйлдэл задарч эхэлж байна - чимээгүй ...
АБ ГИЙН ТАЛ НЬ АРАЙ МЭДРЭМЖ ХЭВИЙН ЗАНДКА БОЛ ХҮНИЙ НЭРИЙГ АЛТАНГУДАС МУДАС ГЭЭД НУМ ХАРВАХДАА ЯАЛАА НЭГ Л БИШ . ХӨӨРХИЙ АМЕРИКД АВААРТ ОРООД ЛАВ Л ЦОО ЭРҮҮЛ БИШЭЭ . ХҮНИЙ ХУВЬД САЙН БОЛОВЧ ТӨРИЙН АЖИЛ ДААХ ХҮН БИШ АБ ОЮУНЭРДЭНЭ ФРАКЦ НЬ АРАЙ ДЭЭР
Гахайн толгойлчоод дебил здукыг харахаар ой гутаад байхиймаа. Монголз, бокс, чөлөөт, 3х3 охидын ялалт, медалиуд бол Баянхонгорын тангад Занданшатарын гавьяа шүү, та нар зүгээр аятайхан байгаарай ха ха. 100 хоног зүтгэж байж та нарт медаль авч өгсөн шүү гшаадаг ЕС энэ насандаа үзээгүй шд
Намууд эрс шинэчлэхдэхгуй бол улс уруудсаар, дампуурлаа!!!!
Муужгай бж дээ
орсоос салан тусгаарлагчид удахгүй алганы амт амснаа
Мал царайлаад байгаарай. Нэг нь их хурлын сонгуульд өөрийн нутагтаа өвдөг шороодсон бол нөгөө нь МАН-ын ЕНБ хийхдээ бүх шатны сонгуульд намаа үнэмлэхүй ялуулж чадсан хүн шүү.