Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа. Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов.
ЭНЭ ХҮРЭЭНД:
- Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордонд морин хуурын сургалт явуулах,
- Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,
- Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, төсөв, санхүү, материаллаг баазыг нь бэхжүүлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих,
- Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулахыг чиглэл болголоо.
Айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриаллаа.
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд гардуулж өгөв. 1992 онд төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэг, төрийн тэргүүний шийдвэрээр Төрийн хан хуурыг бүтээн залж, Засгийн газрын тогтоолоор Морин хуурын чуулга байгуулж, улмаар 2002 онд морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан түүхтэй. 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Филармонийн Морин хуурын чуулгыг үндэсний хөгжим морин хуураа сэргээн хөгжүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх, монгол түмнийхээ үндэсний бахархал, соёл сэтгэлгээг өргөжүүлэн баяжуулах, дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан юм.
Сэтгэгдэл5
Ulamjlalaa bodson ch bas goo zuin talaasaa bol ohiduud, emegtei hun morin huur togloh ni buruu yum baigaa yum. Uird emegtei hun morin tolgoitoi huurand gar hurdeggui baisan, emegtei hun saltaa samgandaa tom durvuljin mod havchuulaad suuj baih chin ih l muuhai haragddag. Ene emegteichuud huur toglohyg manaihan hujaa nar bas hujaajsan uvur mongolchuudaas sursan muu zurshil.
Мунхаг Хүрэлсүх ийм л юм хийсээр Монголыг унтуулж Хятад Оросын аманд өгөх нь ...Жолоодлогогүй машин ,хиймэл оюун ухаан 30 давхар бхоилгыг 5 хоногт барих Марс гариг дээр амьдрах тухай бусад дэлхий ярьж байхад 2 утастай морин хуураа улсаараа тоглоод хөгжил гэх үү ..Хөгжмийн Хаан бол төгөлдөр хуур ,Хөтан нь хийл...Тэгээд морь тэмээ тэрэг хүү нээд явна Морин хуур бол хүүний хэмжээнд ч биш хөгжим Уртын дуунд боллоо
Олиггүй тэхэг толгойтууд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хийсэн, бүтээсэн бүхнийг үгүйсгэж, хорсон атаархаж, элдэвээр гутаан доромжилж байх юм. Ийм усан тэнэг, мэдлэг чадваргүй, барууны тэжээврүүд, хулгайчдын хамсаатанд этгээдүүд л эх орны хөгжлийг аль болохоор харлуулж байхыг санаархаж байдаг.
Janchannorobiin ohinj hyrtel toglodog syy dee!!!
үгтэй ноттойгоо зохиолын дууны бүрэн түүвэр гаргамаар бхйна