
Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд 3 дахь жилийнхээ 7 дахь сар руугаа (тасралтгүй 1300 өдөр шөнө) шилжиж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, америк профессор Стивен Коткин, украины цэргийн шинжээч Денис Попович, Юрий Федоренко, Лондоны их сургуулийн эрдэмтэн Владимир Пастухов, израилийн зохиолч судлаач Виктор Шендерович нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Гурван өдөрт ялна гэсэн нь “1300” болж сунасан их дайны тухай үргэлжлүүлэн хүүрнэе. Зеленский хэлжээ:–Өнөөдөр Орос ч, Украин ч дайны талбарт ялах боломж алга. Орос биднийг эзлэн авах чадваргүй гэдгийг бид харж ойлгож байна. Харин Украин нь өнөөдрийн хувьд дангаараа зэвсэг ашиглан бүх газар нутгаа буцааж авах бас боломжгүй байна.
Принстоны ба Стэнфордын их сургуулийн профессор Стивен Коткин Орост ямар тодорхойлолт өгсөн нь Орос-Украины дайны логикийг тайлж ойлгоход тун хэрэгтэй мэт. Тэрээр яг л үнэнээр нь хэлжээ, Оросын арми Украины фронтод бүтэлгүйтэж байгаа нь цэрэг-дайны гэхээсээ түүхэн учир шалтгаантай гэжээ. С.Коткин:–Орос бол лалын турэг соёлтой Алтан ордны төрийн уламжлалтай Европын орон юм. Гэвч хүний эрх, хуулийн засаглалд үндэслэсэн барууны иргэншил-соёлын гадна үлдчихсэн. Ази, Ойрхи Дорнодод асар их газар нутаг эзэлсэн боловч тэндхийнхээ жинхэнэ иргэн нь болж чадаагүй. Орос бол хүч чадал нь хүслээсээ дандаа дутаж ирсэн улс мөн!
Фронтын зуны байлдаанууд, Оросын цэргийн зуны кампанит давшилт дампуурсан, 8 дугаар сард Оросын цэрэг сүйрлийн хохирол амссан тухай эксперт Денис Попович ярьжээ. Фронт дээр Украины цэрэг эзлэн түрэмгийлэгчдийн зэвсэг техникийг устгасаар, мянга мянган үхэлтэй, олон зуун танк, артиллер, нисэх онгоцоо сөнөөлгөсөн байдалтай Орос байлдсаар байна гээд оросын цэргийн хохирлын тухай бодит цифр, хохирлын хэмжээ ямар масштабтайг дүрс схемээр харуулав.
Юрий Федоренко ярианд нэмэрлэж, өнгөрсөн 8 дугаар сард украины нисэгчгүй онгоц, дронууд Оросын армид гэнэтийн, үхлийн цохилт өгөхдөө 60 мянга гаруй байг онилжээ. Бай гэдэг нь тоогоор яривал маш том тоо гарахаар байлдааны техникүүд, агуулахууд, командын пунктууд, мөн амьд хүчний байрлалууд ажээ.
Гол нь украины нисэгчгүй онгоц дронуудын хурдыг Орос гүйцэж чадалгүй хохирол амсаж, фронт дээр ОХУ хяналтаа алдаж, амсаж байгаа хохиролоо нууцлах аргагүй болж байна.
Путинизмын эрин үеийн гол хөшөө дурсгал болох цэрэг эрсийн шарил оршуулах газрууд бүх Орос даяар эрчимтэй тархаж байна гээд Энгельс хотын оршуулгын газрыг харуулав. Хэрэв Путин үхвэл түүний тухай бүх дурсамж орос иргэдийн тархинаас арилж алга болно, харин үй олон шарил үлдэнэ. Энэ бүхнийг хараад оросууд яагаад, юуны төлөө ингэв хэмээн үл ойлгосоор хоцорно хэмээн цэргийн хоёр шинжээч ярив.
Баримт. Reuters, BBC мэдээлжээ. Украин нь Краснодарын хязгаарт хоногтоо 180 мянган баррель нефть боловсруулдаг Афипскийн нефтийн үйлдвэр, хоногтоо тус бүр 140 мянган баррель нефть боловсруулдаг Куйбышев, Самарын үйлдвэрүүдийг жагсаалаас гаржээ. Ингэсээр энэ гурван үйлдвэрийн сүйрэл Оросын нийт нефть боловсруулалтын 5%-ийг ганц шөнийн дотор устгагдав гэсэн үг юм.
Оросын ганц хоногийн нефть боловсруулж үйлдвэрлэх нийт хүчин чадал нь 6.5 сая баррель ажээ. Оросын нефть дамжуулан ачиж буулгах томхон боомтыг украин дронууд устгасаар, бүр Приморскт гал түймэр дэгдэж оросууд паникт орсон, нефтийн ачилт зогсон мэдээ байна.
Украины тагнуулын албаны дроноор Запорожид ганц удаагийн дайралтаар оросын цэргийн командын пункт өртөхөд 35 офицер алагдсан, Москва муж, Смоленскт халдлага хийсэн, эзлэгдсэн Луганскад зэвсгийн агуулахуудыг дэлбэлсэн гэхчлэн жагсаалт үргэлжилнэ.
Орос фронтод бүтэлгүйтэх тусам Цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн шалтаг, нөхцлөө байнга улиглан давтаж, Кремлийн суртал нэвтрүүлэгчид атомын дайнд уриалсан дайнч хийрхэлээ тасралтгүй дэгдээнэ.
Киевийн хүн амд хандан хотоо орхиж үтэр түргэн гар, цөмийн бөмбөг хаях гэж байна хэмээн В.Соловьев теле-шоу нэвтрүүлгээрээ заналтайгаар ярьж харагдав. Украиныг нацистгүй болгоно, зэвсэггүй болгоно, армийг нь цомхотгоно, атомын зэвсэггүй төвийг сахисан, эвсэлд нэгдэхгүй, орос хэлтнүүдийг жаргуулсан тийм Украиныг бий болгоно гэдгээ ярьсаар, ухуулсаар, оросууд ч залхаж гүйцсэн байх. Энх тайван тогтоох хэлэлцээнд шилжвэл ОХУ зөвхөн ийм шаардлага тавих гэнэ.
Явж явж Путин ба оросын цэрэг-улс төрийн эрх баригчид фронтын байдлыг гүнээ ойлгож байгаа ч өөрийнхөө иргэдийн урмыг сэргээсэн, цөсийг нь хөөргөсөн байдалтайгаар ялсан мэт дайнаа дуусгамаар байдаг. Гэтэл гарц хувилбар байдаггүй. Бас цус үзчихсэн олон зуун мянган цэргээ нийгэм рүүгээ буцааж татахад багтааж шигээх, тайван байлгах аргагүй. Олон зуун мянган цэрэг алуулчихсан, ар гэр нь нөхөн төлбөрөө нэхнэ, Оросын санхүү-эдийн засаг даахгүй. Иймд дайнаа үргэлжлүүлээд байхаас өөр гарц хувилбар байхгүй. Оросын байдал яг ийм л байна.
Харин хэдхэн хоногийн өмнө оросын ТВ-ийн сувгуудаар дайн эхэлснээс хойш оросын булаан эзлэгчдийн амьд хүчний хохирлын тухай бодит мэдээ гэнэт гарч оросуудыг анх удаа гүн шооконд оруулжээ.
Оросын ТВ-ийн 1-р суваг, бас өөр хэд хэдэн суваг анх удаа амьд хүчний хохирол нэг саяыг давлаа гэж мэдээлсэн нь үнэнд гүйцэгдсэн үү, эсвэл орос эрсийг эх орноо хамгаалах дайнд босгох гэсэн үү, бүү мэд? Нуугаад нууцлаад нэмэргүй болжээ!
Чеченийн удирдагч агсан Жохар Дудаев тухай үедээ оросуудын талаар анхааруулж хэлсэн үгс олон улсын хэвлэл сайтын анхаарлын төвд дахин орж ирэв. Тэрээр Оросыг “колоничлогч, түрэмгийлэгч, эзлэн түрэмгийлэгч” гэж нэрлээд “Ард түмнийг нь боолчилж, бусдын газар нутагт хүч хэрэглэн ноёрхдог. Орос бол бүх хүн төрөлхтөний гай зовлонгийн эх сурвалж. Түүхэндээ тэд зөвхөн бусдыг эзэлж, устгаж ирсэн” хэмээн мэдэгдэж байжээ. “Хэрэв Орос оршин байсаар байвал дэлхий дээр энх тайван хэзээ ч тогтохгүй”, “Оросууд биднийг газар дэлхийгээс арчихыг хүсч байна. Бидний тэмцэл бол зөвхөн Чеченийн төлөө бус, бүх жижиг ард түмний эрх чөлөөний төлөө юм” хэмээн Чечений дайны үед тэр онцолж байжээ. Одоо яг Украин дээр харагдаад байгаа юм биш үү?
Лондоны их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Владимир Пастухов бичжээ. Трампад санаа оноо өгөх, ухааруулах гэсэн бололтой:–Трампын зөв, Путин бүх Украиныг ямагт хүсч ирсэн. Одоо өөрсдийгөө хуураад яах юм.
Путин бүх амьдралынхаа туршид Донбассыг мөрөөдөж ирсэн. Донбассын төлөө тэр яахаас ч буцахгүй, тийм ээ тэр дараа нь “Донбасс ба Крым бүгд манайх” гэж хэлнэ. Хэрэв энэ цаг үед дайн дуусвал шүү дээ.
Гэхдээ Путин бүх Украиныг авах хүслээсээ хэзээ ч татгалзахгүй. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт Трампын шоглоом бол бүхэл бүтэн Украиныг байхгүй болгоно гэсэн үг. Хоёрдугаарт Украины үлдсэн “зарим нэг зүйл” ямар нэгэн баталгаагаар хамгаалагдана. Путин Трампыг тэгж л мэхлэнэ.
Виктор Шендерович Путиныг яг үнэнээр нь оношложээ. “Путин бол зүгээр л цаг хожих гэсэн этгээд. Үхэхээсээ өмнө дайныг сунжруулсаар байх нь түүний бүх стратеги нь. Путин бол эрх чөлөөтэй байсаар үхэхийг хүсэгч, тэр нь зөвхөн засгийн эрх барьж байснаар л бүтнэ. Ийм хүч түүнд яагаад байнав гэвэл тэр нь дайн ба дайны уламжлалт сэтгэлгээтэй нь салшгүй холбоотой” гэжээ.
Орос бол хүч чадал нь хүслээсээ дандаа дутаж ирсэн улс мөн!
Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл13
Хар хошного номиндарь лалар минь ээ… Түрэмгийлэл биш ээ .. цэвэрлэгээ шт… тэнэг пязда юм аа чи
хар тамхичин алиа хошин шогч нөхөр улсаа баллалаа ..
хар тамхичин алиа хошин шогч нөхөр улсаа баллалаа ..
Гях,,,гяхх,,,гяхх,,,бөгспутины дэлхийд 2р оросын улаан махан армийн байж байгаа царай нь энэшдээ,,,бөгспутины чинь,,,3 хоногын ЦЭРГИЙН ТУСГАЙ АЖИЛГАА,,,, 4 дөх жилээ дуусгахнээ,,,,Номиндарь дүүг хараагаад яахнавдээ,,,бөгспутин шүтээнтэй ОРКУУДАА,,гях,,гяхх,,гяхх,,,Номиндарь чиний бөгспутинг алаад оршуулчихсан бишдээ,,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Украйн дууснаа … харж байгаарай..
Гях,,гяхх,,,гяхх,,,КЭЗЭЭ вэ,,,,гях,,гяхх,,,,гяхх,,,
Орос Украйнчууд харгис Еврей Арменичуудыг магтаж өөд татан, Азийг тэрэн дундаа газар нутгийг нь өөрсдийнхөө багуудыг ч ялгаварлаж доорд үзэн,үзэн яддаг.Гнхдээ Оросууд Эвенкүүдийг устгаад нутагт нь Еврейн автономи байгуулсан бол Украйнчууд Оросуудын устгасан Крымын Татаруудыг хүлээн зөвшөөрч үр удмыг нь нутагтаа ирэхэд нь саад хийгээгүй. Оросод бүх алдартнууд нь Еврей Армени Оросууд байдаг бол тэдний устгаж оросжуулж ирсэн багууд нь бүгд хар ажлын малнууд байдаг
Ояачууд 2023 оны турш, үргэлжлүүлээд 2024 оны сүүл хүртэл нэг тогоонд оруулаад, устгах юм ярьдаг байсан, яагад таг болов оо? покровскын довтолгоо нь нуран унаад одоо байгаа дeсантын, элить мотобуудлагын батльёонууд нь бүслэгдээд, алуулаад дууслаа, өнгөрсөн 7 хоногт 3 хэсэг газар 5-6 рот бүслэгдсэн, 100 орчим ороz олзлогдсон.
Гях,,,гяхх,,,гяхх,,,покровскод туулайн чих шиг 2 салаалан дайрсан оросын 51р арми,,,,үндэсгүйгээр бут цохигдоод шаасан,,,гях,,,гя
orovdmoor umaa ene Ukraine ard tumen . Dain n buschuu bolioosoo bilee . ( unecheer chargis danalzuur umaa ene aluurchin Putin ) , chench delchii er diilechgui l bnadaa y yaandaaa yaana !
За,,, чи,,,, битгий хуцаад бай,,,,,
Барууныхан сүүлчийн укриан цэргийг нь үхтэл нь Укрианыг байлдуулах сонирхолтой хэвээр байгаа ! Тэгээд дайн нь дуусчихсан хойнр өөрөөр хэлбэл ямар ч узриан орос цэрэг харагдахгүй болсон хойно нь цэргээ оруулья гэсэн хүсэлтэй байгаа ! одоо оруулбал тэр оруулсан цэрэг нь бүгд үхчинэ гээд ! Одоо укрианд баруунын 100 цэрэг орох л юм бол тэр оруулсан улсын нийслэл нь Путинээс цөмийн зэвсэгийн амт үзэж агаарт хийснэ гэдгээ бас мэдээд байгаа юм ! Путин их энэрэнгүй байлдаж байгаа ! Номин авгай нийтлэлдээ том баримт мэдээнүүд олдохгүй болохоор сүүлдээ муусайн хулгануудын ярьсан бичсэн ач холбогдолгүй жижиг юмнуудыг оруулдаг болж ! бэлтгэл хошууч шиг жаахан далайцтай бичээч !
Тахар аа,,,,,Аргаан барсааннннн,,,,,,гях,,гяхх,,гяхх,,, бөгспутин,,,, новичокоо хүртэхээс өөр зам харгуй арга чарга гарц орц байхгүй шаасааанннн,,,,,бөөөррррр,,,, балайраад ,,,,,кабаеваас гаргасан хоёр донороор,,,,сэлбэг хийгээд,,,150 наслана,,,, гэж зөнөгрөөд шаасан,,,,