sonin.mn

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн орнуудын эрх мэдлийг төвлөрүүлж, санхүүгийн хувьд боохыг оролдож байна гэж шүүмжилжээ. Тэрбээр Брюссельд төвлөрсөн элитүүд Украины дайныг “Европын Нэгдсэн Улс”-руу татах шалтгаан болгон ашиглаж байгааг анхааруулсан байна.


Орбан Европын холбоо байгуулагдах үед эрх мэдлийг гишүүн орнуудад төвлөрүүлэхээр тохиролцсон байсан ч одоо Брюссель эрх мэдлийг төвлөрүүлэхийг оролдож байгаа гэжээ.


Тэрбээр Украиныг холбоонд түргэн элсүүлэхийг эсэргүүцэж, үүнийг Европын эдийн засагт ноцтой хохирол учруулж, Оростой цэргийн мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж анхааруулсан байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: Tass.com