sonin.mn

46 дахь удаагийн Монте Карлогийн олон улсын тэргүүн зэргийн наадам болж өндөрлөв. Уг наадмаас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Т.Амартүвшин ахлагчтай “Амараа групп”-ийнхэн акробат шидэх банзны төрлөөр Монте Карлогийн мөнгөн алиалагч цом хүртжээ.


Энэхүү төрөлд манай циркчид анх удаа ийм амжилт үзүүлж буй бөгөөд Монте Карлогоос 37 жилийн дараа цом хүртэж буй нь энэ юм.


Мөн найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатар, продюссер Х.Хасбаатар, соёлын тэргүүний ажилтан Э.Лхагва-Очир нарын хамтын уран бүтээл тэнцвэрийн төрлөөр оролцон Тэргүүлэх зэргийн хүндэт тусгай шагналаар шагнуулжээ.


С.Сарнай