
Миний өмнөх нийтлэлүүдийг уншсан, уншаагүй бүгдэд нь би өөрийгөө дахин нэг танилцуулчихья. Би бол Лондонд амьдардаг зураач хүн. Цагаач дүрвэгч биш, хууль ёсоор оршин суугаад 20 гаруй жил болжээ. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Тэр тухай бичдэг. Бичих ч болно. Харин энэ удаа шал өөр сэдэв хөндмөөр санагдав. Хүлээн авах нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, би хотойх юм алга даа!
Нэлээн хэдэн жилийн өмнө нэг найзын маань ярьсан сананд гэнэт ороод үүнийг бичлээ. Миний нэг танил хоёр ч хатгаас “үзсэн” гэж байгаа. Тэр бол гадаадад амьдардаг уран бүтээлч хүн л дээ, миний л нэгэн адил. Нэрийг нь дурдаад юухэв. Түүнийг мөнгөтөй гэж нөгөө “шагналын ченж” гэгддэг хүмүүс бодсон юм шиг байгаа юм. Тэр тухайгаа ингэж ярилаа. Сийрүүлбэл:
2018 онд 1990 оны МоАХ-ны гишүүн нэг журмын нөхөр надтай Facebook messenger-ээр холбогдлоо. Олон жил “уулзаагүй” хүмүүс “уулзаж” байгаа нь энэ. Эртний танил байсан болохоор ярих хөөрөх юм ихтэй л дээ, бид хоёрт. Бидний яриа, худалч хүнд бол бараг л мэндийн зөрөөгүй улс төр, сонгууль энэ тэр лүү гулсаад явчихна. Хэзээнээсэээ тэгдэг юм.
Мань эр тэр нутгийн уугуул, орон нутагтаа нөлөө бүхий хүн. (Бурхан болсон энэ хүний нэрийг дурдаж төвдсөнгүйг уучлана буй заа). Нам холбооны олон сонгуульт албатай. Тэтгэвэрт гарсан болохоор зав чөлөө ч ихтэй байсан юм шиг байгаа юм. Ийм учир сонгууль болгонд бүр идэвхтэй, нэн чухал хүн нь болсон байсан юм шиг байна лээ, тэр газартаа. Ер нь бол энэ эр 1990 оны сонгуулиас хойш тасралтгүй явчихсан. Сонгуулиудын “амьд толь бичиг” Wikipedea маягийн. Нам эвсэл, он сар, хүмүүсийн нэр усыг бол торолгүй хэлнэ шүү дээ.
Тэрбээр надад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиа голчилж ярилаа. Түүний тойрог хэсэгт ч юм уу нэр дэвшигч нь тун давгүй хувиар ялсан гэнэ. Түүнтэй бол хэзээний хувийн танил ч юм байж. Нөгөөх нь их ч баярлаж. Цагаан Сараар Төрийн Ордонд очиж түүнд золгосон гэнэ. Золгож байгаа, сонгуульдаж байгаа, одон тэмдгээр шагнуулж байгаа зэрэг түүнтэй авахуулсан зурагнуудаа ч харуулж байна. Найзыг Ерөнхийлөгчтөй (өмнөх) дотно болохоор хүмүүс бас янз бүрийн юм хүсдэг гуйдаг байсан юм байна л даа. Тэр мэдээж.
Нэг хүн гээд, бас л миний таньдаг хүний нэрийг дурдсан. “Чи намайг “Гавьяат” болгож өгөөч” гээд 3 сая төгрөг (2018 он) өгсөн юм байх, тэр хүн нь. Анх шатны зарлагад явна гэдгийг мэдээгүй гэнэдсэн нөгөө эрийн горьдлогын түүх (паян) ингэж эхэлжээ.
1990 оны МоАХ-ны гишүүн мань эр нөгөө мөнгийг нь бариад “явах ёстой газар, уулзах ёстой хүмүүс” дээр нь очсон юм уу даа. Миний ойлгосноор тэднийг шат шатанд нь эхлээд идүүлж уулгадаг дүрэмтэй ч юм шиг. Нөгөө мөнгө нь тооцоолсон дараагийн “шатанд” нь хүрэлгүй “аманд ч үгүй, хамарт ч үгүй” дуусчихжээ. “Хүсэлт биелүүлэгч” гэнэдээд бүр доод шатнаас нь явчихсан юм байх.
Ингээд “хүсэлт гаргагч”-даа учирлаж хэлбэл уурлажээ. Тэр №1 дээр чи шууд орох ёстой байсан. Тэр доогуур юу мэддэг юм гээд. Хүсэлт гаргагч шатжээ. Нийт дүнгээрээ бол тэр анх өгсөн мөнгө нь талын талд ч хүрээгүй гэх маягийн юм ярьсан. “Хүсэлт гаргагч” маань дахиад бэлэн зэлэн нэмээд байдаг мөнгө гэж юу байхав дээ, хөөрхий. Цаашаа дараагийн шат руу өгсөхөд бүр их мөнгө зарах нь тодорхой байсан тул тэгсээд хэн хэн нь хаяжээ. Тэр хоёр “хонь чоно” болцгоожээ.
Тэгэхлээр тэр үеийн элдэв жиг жуг сургаар бол “Гавьяат” авахад 2018 оны ханшаар хэдэн төгрөг байсан байж таарах вэ гээд бодохлоор 15-16 сая төгрөг (5000 US$ ?) хавьцаа байх нь уу гэсэн бодол надад төрсөн.
Гурван саяасаа дээшээ шат шатанд идүүлж уулгаад гар цайлгаад явахад. Дор хаяж. Лондонд суугаа Т.Отгонбаяр би л тэгж үзээд бичээд байна.
“Гавьяат”-ын үнийн дүн нь дараа дараагийн он жилүүдэд өсөөд л байсан сураг байдаг. Хэд хүрч зогссон юм бол бүү мэд? Нэгэн блогерын бичсэнээр бол бүр 200 сая төгрөг хүрсэн гэх. Бас нэг журмын нөхөр намайг тандсан. Гадаадад олон жил амьдарсан гээд тэд намайг онилсон юм шиг байна лээ. Би тэдэнд асар их мөнгө болж харагдсан юм уу? Би тиймэрхүү зүйлд сонирхолгүй гэдгээ шууд ойлгуулсан. Тэгээд чимээгүй болцгоосон.
Ийм явдал бүр 1990-ээд оны сүүлээс гараагаа эхэлж 2000 оны эхэн үеэс хүчээ авч улам улам хаазалсаар дээрхи он жилүүдэд хүрсэн бололтой юм. Бас нэг онигоо шиг инээдтэй бичвэр Facebook-т явж байсан. 2018 онд санагдана.
Юу гэхээр, нэг хүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэг ажилтантай өөр асуудлаар ярих гээд залгаж л дээ. Гэтэл адил нэртэй хүнийг өнөөх нь андуураад “Хөөе, чи нөгөө одонгийн мөнгөө “тэр хүнд” төдний дотор өгнө энэ тэр гээд байсан, яасан бэ” гэж. Өнөөх нь юу ярьж байгааг гэнэт ухаарч, сэргэлэнтсэн байгаа юм. Ингээд хариу “тоглож” гарчээ. Мэдэн будилсан маяг гаргаж, тэр чинь тэгээд хэд гэсэн билээ? Би тэр үед жаахан “халаалттай” байсан болохоор сайн санахгүй байна гэсэн юм уу даа.
Өнөөх нь “Гадас бол хагас сая, тугийнх нэг бүтэн шүү дээ” гэсэн гэх. Тэр үеийн ханшаар ийм байсан юм шиг байна. “Алтан гадас”, “Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон” хоёрыг хэлсэн юм болов уу даа. Үнэн бол хэцүү л байна.
Хайран мөнгө. Бас одонгоо гардаж авсан байж, батлах нотлох үнэмлэх нь байдаггүй тохиолдол олон байдаг гэх. Нам эвслийн дарга нар “Тэр муу гялгар төмрийг юуг нь хайрладаг юм? Тараа тараа...” гэсэн гэх. МУСТА-ны тэмдэг дэд сайдын цүнхэнд явдаг байсан ч гэх шиг. Хөгжилтөй юм их сонсогдноо. Гэхдээ тэрхэн үедээ инээдтэй санагдах ч цаашаа гүнзгийрүүлэн бодохоор харамсалтай л санагдах юм.
Уг нь 1990 онд энэ “коммунист мөлжлөг”-ийн бэлгэ тэмдэг болсон шагналын системийг халж чадаагүйн гор нь одоо гарч байх шиг байна. Нийгэм ингэтлээ солиорохгүй байх байсан даа. Нэг хэсэг ийм явдал цагаандаа гарч, хавтгайрсан юм шиг байна лээ. Сүүлийн жилүүдэд авилга, хээл хахуультай тэмцэнэ гээд чанга чанга дуугараад, янз бүрийн хэргийг гаргаж ирээд задлаад байгаа болохлоор одоо эрх биш татарсан байх аа.
Сүүлийн жилүүдэд иймэрхүү юм сонсогдохоо больж. Тийм бол сайн л байна. Амьдарч байгаа улс орноо харж байхад ард иргэдээ одон тэмдгээр байлаад байхгүй л юм. Энэ Англид. Ер нь өөр ийм улс орон энэ хорвоод манайхаас өөр байна уу? Ер нь яасан нь дээр вэ гээд Төр-засаг маань ард олноосоо санал асуулга явуулбал ямар хариу гарах бол? Миний бодоход ниймийн цөөнхи хэсэг л (ялангуяа ахмадууд, ядуу сэхээтнүүд) энэ шагналын буруу системийг галзууруулаад хөөрөгдөөд байх шиг.
Төгсгөлд нь алдар цолоор бялхсан үеийн нөхөд, дээшхи үеийн ахмадуудаасаа хүсэхэд Та нар минь гавьяа шагналд улам шунаж хойч үедээ ингэж буруу үлгэр жишээ битгий үзүүлээч дээ, гуйж байна. Авсанд орохдоо бүгдийг нь зүүгээд орох ёстой биш шүү дээ. Ерөнхийлөгч өө, Та ч бас анхааралдаа аваач. Шагналын тоог тултал бууруулаад хаячихвал рейтинг чинь өснө үү л гэхээс унана гэж байхгүй шүү. Ерөнхийлөгч өө, эсвэл шагналын цоо шинэ тогтолцоог зориглон санаачлаач. Болгооно уу Та.
Ер нь энэ коммунист нийгмийн үлдэгдэл гялгар тэмдэгнүүд манай нийгмийн оюун санааг бохирлож дууслаа!
Монголын Төрөөс байж болох бүхий л шагналыг хүртсэн манай нэг алдарт ахмад уран бүтээлч байсансан. Тэрбээр “Энэ их алдар шагнал чинь үхэхийн цагт үнэхээр хэрэггүй эд байна шүү дээ. Надад л лав өвдөж зовсон цагт хэрэг болсонгүй” гэж гомдлын үгээ хэлсээр бурхан руугаа явсан. Талийгчийн нэрийг хүндэтгээд бичсэнгүй. Миний нэг найз надад бас хэлж байсан. Тэр “СТА” гэдэг “сда”-г битгий аваарай гэж. Чамайг бүр гутаана шүү гэж. Ийм л байна даа.
Тодын Отгонбаяр
(Лондон, Их Британи, 2025.09.07)
Сэтгэгдэл22
Танай хаан чинь тэгээд Sir цолоо хамаа замбараагүй л цацдаг юм билээшд. Дүү хүү удахгүй Sir Otgonbayar болоорой гэж ерөөе!
Алдар цолтой хүмүүсийг үхээд оршуулахад нимгэн дэр шиг юман дээр одон медалийг нь зүүгээд бариад явж байгаа нь сүртэй л харагддаг ш дээ
ӨМБҮҮНҮҮД ГЯЛГАР ТӨМРӨНД ҮНЭХЭЭР ДУРТАЙ Ш ТЭ. БҮГД НУРУУГАА ХУГАЛТАЛ, БӨХИЙТӨЛ ЗҮҮСЭН БАЙДАГ. АМЬЖИРГААГАА ЗАЛГУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ "БИ ИХ МУНДАГ ХҮН" ГЭЖ БОДНО. УЛС НЬ БОЛ УЛНЫ ГУЙЛГАЧИДААР ДҮҮРЭН.
Энэ нөхрийн баталгаа нотолгоогүй хар таамгаар бичсэн зүйлийг Төр засаг сайн шалгаж үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй. Ганц энэ хүн ч биш УИХ-ын гишүүн хүн чуулганы хуралдаан дээр ийм зүйл ярьж л байдаг. Үүний цаана улс эх орондоо олон жил шудрага хөдөлмөрөө үнэлүүлж авсан одонгын олон арван эзэд , гавьяатуудын нөр хөдөлмөр үнэгүйдэж, коммунистаараа дуудуулж байх ёстой юу. Шалгалтыг энэ гадаадад амьдардаг Отгон баяр хэдэг хүний бичсэн зүйлээс эхэлье
Эмээ уу,,,,яаг харвалаа чи,,,,
Харин тийм, сайн шалгаасай.
Энд зүй ёсоор шагнал хүртсэн хүмүүс үүнд хамаарахгүй. Зүй бусаар авдаг явдал байдаг юм шиг байна билээ гэдгийг л бичсэн юм. Хүний бичснийг уншаад ойлгодоггүй юм уу?
Хөөрхий энэ Отгонбаяр тэгээд хэнийг гуйж мөнгөө өгч хульхидуулчихаад гомдоллоод байгаа юм бол доо ккк
Хүний бичснийг уншаад ойлгодоггүй, эргүүтсэн төлөг шиг л юм бичих юм.
Энэ нөхөр мөрөөрөө хүний нутагтаа амьдраач бас олон юм хуцах юмаа угаасаа шагналыг мөнгөөр танил талаараа авдаг гэдгийг мэддэггүй мал юмуу Элбэгээ чинь энэ тогтолцоог өөрчилэхгүй юу хийж 8 жил болсон юм вэ асуугаач
Дэл дебиль ээ,,,мань нь чамд жинхэнэ ориг АЛТАНГАДАС авч өгч чаднаа,,,,элбэгдорж байтугай нь НАДАД хамаагүйшдээ,,,,,чи ӨГЧ чадах юм бол би чамд алтангадас мадас биш,,,,монгол улсын МАРШИЛ өгч чадышдээ,,,,”””оросын холбооны улсын хүндэт иргэн”””” цол авхымуу,,,украинд очиж байлдах л болнодоо,,,,айииннннн,,дебиль ээ,,,,,
Ene harin yamarch hachirgui uneneer ni helsen zaluu bna.
Ардчилалаас хойш энэ 2 нам чинь бүх юмыг зардаг болсон шүү дээ. Мэдээгүй юм байх даа.
хөдөлмөрийн баатар нь хоосон хонож, ардын жүжигчин нь турж үхэж байна гэж нэгэн цагт нэгэн кино найруулагч гэх эрхэм тв-ээр ярьж байсан санагдана.
аваx нь авдаггүй аваx ёсгүй нь авдаг авчxаараа ичээд xүний нүүр xарж чадаxаа болчихдог юм билээ, юун зүүx, ёстой нас бараxад нь xэрэг болдог байx
Шулуун үнэнийг бичдэг танд ажлын амжилт эрүүл энxийг xүсэн ерөөе!
Шагнал утгаа алдсан гэдэгтэй санал нэг байна. Манайхтай төстэй, ялангуяа цэргийнхэн нь одон медальдаа дарагдсан улс Хойд Солонгос байж магадгүй. Ерөнхийлөгч одон медалийн тоог цөөрүүлбэл өөрийнхөө эсрэг хийсэн үйлдэл болох байх аа. Тэд чинь тараасан одон медалийнхаа тоогоор сонгогчдынхоо тоог нэмж байгаа улсууд. Миний бодол ийм л байна даа.
Шагнал утгаа алдсан гэдэгтэй санал нэг байна. Манайхтай төстэй, ялангуяа цэргийнхэн нь одон медальдаа дарагдсан улс Хойд Солонгос байж магадгүй. Ерөнхийлөгч одон медалийн тоог цөөрүүлбэл өөрийнхөө эсрэг хийсэн үйлдэл болох байх аа. Тэд чинь тараасан одон медалийнхаа тоогоор сонгогчдынхоо тоог нэмж байгаа улсууд. Миний бодол ийм л байна даа.
Шагнал утгаа алдсан гэдэгтэй санал нэг байна. Манайхтай төстэй, ялангуяа цэргийнхэн нь одон медальдаа дарагдсан улс Хойд Солонгос байж магадгүй. Ерөнхийлөгч одон медалийн тоог цөөрүүлбэл өөрийнхөө эсрэг хийсэн үйлдэл болох байх аа. Тэд чинь тараасан одон медалийнхаа тоогоор сонгогчдынхоо тоог нэмж байгаа улсууд. Миний бодол ийм л байна даа.
Шагнал утгаа алдсан гэдэгтэй санал нэг байна. Манайхтай төстэй, ялангуяа цэргийнхэн нь одон медальдаа дарагдсан улс Хойд Солонгос байж магадгүй. Ерөнхийлөгч одон медалийн тоог цөөрүүлбэл өөрийнхөө эсрэг хийсэн үйлдэл болох байх аа. Тэд чинь тараасан одон медалийнхаа тоогоор сонгогчдынхоо тоог нэмж байгаа улсууд. Миний бодол ийм л байна даа.
Энэ ортой байх шүү. Аав хүү 2, ээж охин 2, эгч дүү хоёр хэдхэн сарын дотор л гавъяат авах юм. Мөрөөрөө ажиллах шудрага хүмүүст муу юм. Яаж ичэхгүй найр хийдэг бол?
Ер нь бол аль эрт английн золбин цагаач болж монголоо алдмар болсон чамд манай Монгол улсын дотоод асуудал огт хамаагүй. Наанаа өтгөн угаадас олдвол долоогоод л хэвтэж бай.Чиний англи эзэд босгоны боолоо болгосон чамаар ийм заваан юм бичүүлсэн болоод хэдийг төлдөг юм бэ дээ.