Монголын улс төрд өрнөж байгаа нэгэн шинэлэг үйл явдал нь Монгол Үндэсний Ардчилсан Нам Монголын Ногоон Намтай хамтран “Үндэсний Эвсэл” байгуулж, Сонгогчдод сонголтын өргөн боломж, итгэл найдварыг өгсөн явдал юм. Уг арга хэмжээн дээр МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол сайхан орныхоо ирээдүй хойчийн сайн сайханд итгэл алдраагүй зүтгэж байгаа ард иргэдээ, дэлхийн өнцөг булан бүхэнд нүүдэллэн яваа ахан дүүсээ. Та бүхэндээ Луу жилийн босгон дээр сайн цагийг билэгдэн мэндэлж байгаа Үндэсний Эвсэлд нэгдсэн Монгол Үндэсний ардчилсан намын даргын хувиар мэндчилж байна. Бид өнөөдөр урьд хожид байгаагүй хурдтай технологийн эрин үед амьдарч хүн төрөлхтний хөгжил дэвшлийг амьдрал ахуйдаа хүртэж байна. Дэлхий даяаршиж, мэдээлэл, хэрэглээ, соёл, иргэншил ижилсэж байна. Үүнийг хаа сайгүй дэлхий хавтгай болсон гэж хэлдэг. Тэгвэл энэ хавтгай дэлхийд бид хаана явна, Монгол хүний амьдралын чанар ямар түвшинд байна, бид аз жаргалтай байна уу, энэ дэлхийд бид ямар үүрэг рольтой улс вэ, цаашид энэ улсын ирээдүйг яаж харах вэ, Монгол үндэстэн хэрхэх тухай нэг сайн бодох цаг болсныг хүн бүрд ялангуяа өрх бүрийн тэргүүн бүрд, айл болгоны аавыг нэг сайн тунгаан бодоосой хэмээн хүсэх юун.
Өнөөдөр хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээг харвал бид чинь “Муу муухай бүхний үүр уурхай мэт, ямар ч гэрэл гэгээ үгүй болсон мэт” шар мэдээгээр амьсгалж, хар пи араар хооллох боллоо..
Гэвч Тэнгэр заяат Монголчуудын итгэл тэгтэлээ дундарч, сэтгэл хөрч мохоогүй гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Харин ирээдүй хойч үеээ гутрангаар харах болгоод байгаа бидний нэн тэргүүнд устгах ёстой гурван гутамшиг, гурван гамшиг, гурван аймшиг бий болжээ. Энэ бол манай нэг найрагчийн хэлснээр
Улсаа залгин цөлмөгч дээдсүүд нэг Гутамшиг
Улсаараа хүлэгдсэн өр шир нэг Гутамшиг
Урагшлах замгүй нам зогссон түгжрэл нэг Гутамшиг
Хорт утаа нь ураг төрөлд Гамшиг
Хойч үе маань мансууралд донтоод Гамшиг
Холын хөдөө цөлжилтөд нэрвэгдээд Гамшиг
Эх соёлоо умартаж гадныг шүтэх нь Аймшиг
Эрдэнэс баялгаа найр тавиад гаслаж хэвтэх нь Аймшиг
Эх нутгаасаа дүрвээд эзнээ алдах нь Аймшиг юм.
Энэ шившгийн гутамшиг, гамшиг, аймшгаас гэтэлгэх хүч, нэгдэл бидэнд хэрэгтэй байна..
Бидний дайсан бол МАН, АН биш.
Бидний дайсан бол дээдсийн авлига, хулгай, доодсын ажилгүйдэл, ядуурал юм.
Бидний дайсан бол хотын утаа, замын түгжрэл юм.
МАН, АН гучин жил хийж чадаагүйг хийж бүтээх, амлаад мурьсныг ажил хэрэг болгох ийм хүчирхэг баг, төлөвлөлт шийдэл бүхий бүтээлч, ажил хэрэгч хүмүүсийг нэгтгэх хэрэгтэй байна.
Хөдөөгийнхөн маань Шинэ эрины малчин фермер, аялал жуулчлалын менежер, түүх соёлын улаачид байгаасай.
Залуус маань үйлдвэржилтийн шинэ эрин үеийн манлайлагчид, аугаа их бүтээн байгуулалтын эзэд байгаасай.
Зет, альфа үеийнхэн маань ухаалаг технологийн боол биш, хөтөч нь байгаасай.
Ахмадууд маань амгалан тайван, сэтгэл хангалуунаар аугаа түүхт дээдсийнхээ түүх, соёлын хоточ байгаасай гэж хүсч байна.
Монгол маань хүн төрөлхтний хувьд байгаль дэлхийтэйгээ хоршин амьдрах үлгэр жишээ загвар, энх тайваны билэгдэл, эрүүл таатай орчны өлгий байгаасай гэж хүсч байна. Ийм байх бүрэн боломжтой.
Үүнийг бодит үйл хэрэг болгох үзэл санаа, хүсэл зориг, эрч хүч, зоримог шийдэмгий, бүтээлч чанар манай эвсэлд манай эвслийн удирдлагад байна гэж харж, итгэл төгс байна. Удахгүй болох УИХ-ын сонгууль бол нам, эвслүүдийг хэн удирдаж орж байгаагаас ихээхэн хамаарах сонгууль юм. Сонгогчид хэн бүтээн байгуулалтыг өрнүүлж чадах вэ, хэн авлигын ханыг нурааж, шударга бустай хатуу ширүүн тэмцэж чадах вэ, хэн эх орон, ард түмнийхээ эрх ашгийг илүүтэй хамгаалах вэ, хэн хэлсэн ярьсан даа хүрч чадах вэ, хэний баг илүү зохион байгуулалттай вэ гэдгийг харах сонгууль юм.
Яг ийм чадварууд манай эвслийн тэргүүн Нямтайширийн Номтойбаярт байдаг. Чухам ийм чанараар нь Монголын ногоон нам, Монгол Үндэсний ардчилсан намууд энэ хүнийг урьж, санал нэгтэйгээр Эвслийнхээ тэргүүнээр сонгосон билээ. Энэ бол нийгмийн захиалга, өнөөдрийн Монголын шаардлага. өөрчлөлтийг хүссэн, хөгжихийг хүссэн хэн бүхний хүсэл юм. Номт овогт Нямтайширийн Номтойбаярын удмын түүхийг бүтээн байгуулалтын түүх гэж хэлж болно. Бага ярьж их хийдэг, за гэвэл ёогүй Номтойбаяр шиг хүн манай Эвслийг манлайлж сонгуульд орох болсонд туйлын баяртай байна.
Чингис хааны сургаал “Алтан Эрих”-д “Харийг даган дуурайвал Хөх Монгол гутмой” гэсэн байдаг.
Энэ ертөнцөд олон зуун үзэл, измүүд байдаг. Харин Монголчуудын яс, цус, зүрхэнд байдаг хамгийн ойр, хамгийн үнэн, хамгийн бодитой үзэл бол үндэсний үзэл юм. Үндэсний үзэл дээрээ нам харгалзахгүй хуран цуглаж байж бид бүгдээрээ ялна.
Нуур усандаа цугласан мал, амьтан шиг хүн ч гэсэн үндэс угсаагаа гэсэн үзэл дээрээ хамгийн хүчтэй, хамгийн жаргалтай, хамгийн тайван байдаг.
Үндэсний үзэл суурьтай ардчилал бол мандан бадралын хөдөлгөх хүч мөн. Тийм ч учраас манай эвсэл үндэсний ардчилсан үзэл дээрээ нэгдэхийг Монголчууддаа уриалж байгаа. Энэ удаагийн сонгуулиар намчирхаж талцахаасаа илүү хамгийн чадварлаг инженерүүд, мэргэжил мэргэжлийн бүтээлч хүмүүс цугларч, бидэнтэй хамт үйлдвэржилтийн шинэ эрин үеийг өрнүүлэхэд гар бие оролцоорой гэж урьж байгаа.
Сайхан Монгол оронд маань ирсэн очсон болгон эцэг өвгөд, өвөө эмээгийндээ очсон мэт эх дэлхийн хүмүүсийн үүх түүхийнх нь өлгий, энх амгалангийн голомт байдаг тийм байх хувь тавилан бидний Монголд бий гэдэгт огтхон ч эргэлздэггүй нэгэн билээ би. Дэлхийн Монгол угсаатнууд, Монголч эрдэмтэд ч энэ тухай л зөгнөж байна.
Жинхэнэ ардчилал бол шинэчлэл, өөрчлөлт мөн. Ардчиллыг бэхжүүлэх бус сэргээн засварлах хэрэгтэй байна. Ардчиллыг үндэсний үзлээрээ шүүн тунгааж нутагшуулах шаардлага байна. Жинхэнэ ардчилал бол муу удирдагчдаасаа салах үйл явц мөн. Шинэчлэл, өөрчлөлтийг хүсч байгаа, муу удирдагчдаасаа салахыг хүсч байгаа бүхэн нэгдэцгээе.
Хөгжлийн хүрдийг хамтдаа эргүүлж, үйлдвэржилт, бүтээн байгуулалтын шинэ эриныг цогцлоохын төлөө хүчээ нэгтгэцгээе.
Монгол Улс мандан бадартугай.
Мөнх Хөх тэнгэр Монгол түмнийг ивээх болтугай.
МҮАН-ын Дарга Б.Цогтгэрэл
Сэтгэгдэл37
Монголын баялагыг тонон дээрэмдсэн түүх
Номтойбаярын удмын түүх бол ДоЯ-ны ногоо н малгайтны, НАХЯ-ны матаачдын түүх л бна доо ! Эцэг нь л гэхэд НАХЯ-ны бууны нохой ш дээ !
Humuus medne shuudee, hen n hen be gedgiig, ene jaal odoo jaahan tomoojson baih, gehdee uls tord bol hereggui nohoi
daanch xudlaa daa
Хулгайч нарын гэвэл арай үнэн ойр болох биз.аав нь монголын баялгийг хулгайлсан.хүү нийгмийн халамжийн сангаас хулгайлсан.тэр нь шүүхээр батлагдаад шоррнд 5-н жил ял эдлээд гарч ирсэн.худлаа гэж маргахгүй байлгүй дээ.хэлмэгдүүлсэн гэж магадгүй л дээ.10 шүүгч 3-н прокурор хянаад ядууст олгодог мөнгөнөөс хулгайлсныг нь нотолсон шүү. За хүүхэн шуухан архи дарс хүн машинаар дайрч хөнөөсөн гээд ёс суртхуун бол зүгээр шалны алчуул болсон балай буриад.
Эцэг нь С.Баяраар магтуулаад л хүү нь Эби-гээр дэмжүүлээд л МАНАН бүлгийн сүүлчийн эв нэгдэл ч юм уу хэн мэдлээ. Сайн хүмүүс байж болноо. Залуу халуун үедээ алдаж оносон л гэж угаах байх даа.
хүүхэндээд архидаад зодоон хийгээд зарим нэг хүнийг дайрсан даа их овилгогүй хүн дээ
Xereeg xichneen budaad xeree xeveeree l yldene. Er ni bol dyrgyi xyrch bn shy.
Xereeg xichneen budaad xeree xeveeree l yldene. Er ni bol dyrgyi xyrch bn shy.
МҮАН гэж энд тэнд очиж ДЭЛҮҮ шиг НААЛДАМХАЙН ТҮҮХ . Энэ удаа тэмтжиж явж НН , НН хоёрыг олж дээ ...
Хужаа гаратай Нянтайшир, Энхсайхан нар гийгүүлэхгүй л дээ
овлигогүй ноовш, бааранд зодоон хийгээд, хутга шөвөг болоод, хүүхэнтэй орооцолдоод, аваар осол хийж, хүн дайрч алаад л. ёстой төр барих болоогүй хүн дээ. Харин Хүрэлсүхтэй гоё хэрэлдсэн дээ, үнэнийг зоригтойгоор хэлж чадсан.
Бүтээн байгуулалт нь ч байгаа дээрэм тонуул нь ч байгаа, гагцхүү хэмжээгээрээ л ялгарна
Солонгосын олон ангит кинонууд Монголын амьдралаас сэдэвлэж кино хийгээд байдаг юм шиг үйл явдал нь яг л давхцаад байх юм
Мунзуйн Нямдоржид шанаадуулж байх да таарсан нөхөр дө ! Аав нь тагнуулын хулгайч !
Энэ баян айлын мангар бацаан бол тархи нь хов хоосон, бүүр самарна шүү, Монголыг гэсэн өчүүхэн ч бодолгүй гэр бүл. Самарч самарч хаяад Сайханбилэг шиг Америкийнхаа гэр рүү яваад өгөхөд монголчууд яаж ч чадахгүй. Төрд ойртуулж үнэхээр болохгүй хүн. Төлөвшөөгүй, шүүхийн өмнө зогсож байхдаа хүртэл инээж, тавлаж байгаа харагдсан. Бизнесээ аятайхан хийгээд баар саваа хэсээд, зодоон цохионоо хийгээд, уралдааны машин тэргээ унаад, машины цуглуулгаа нэмээд тэр хавиараа явж байсан нь дээр. УИХ-ын гишүүн байхдаа ч юм ч хийгээгүй шд. Яг тулсан гакззар мангар харамч, нарийн. Худалдаж авсан сониныг нь хариуцаж байсан найзыг маань л гэхэд бараг жил цалингүй ажиллуулаад, тэр сонин нь баахан өр ширэнд ороод дампуурсан байдгиймаа. Ганц сонин санхүүжүүлж чадахгүй баагий улс орны хувь заяа бла бла. Сүүлийн хоёр өдөрт сайт, сонин, тв-үүд энэ нөхрийг дээш нь шидээд л байгаа харагдах юм. Төлбөр, мөнгөө баруун, зүүнээрээ авч байж юмыг нь хийсэн нь дээр шүү. Дараа өгнө, удахгүй өгнө гэдэг үгэнд нь хууртав да
Энэнийг баян айлын хүүхэд гэхгүй ш дээ ! Баян ёайл гэж хэдэн үеэрээ хоолтойгоо явсан айлыг хэлдэг юм шүү ! Эднийх бол эцэг эх нь гэхэд л багадаа өмчгүй өссөн, гуйлагачин шахуу л юмнууд байгаа биздээ !
Хэдэн үерээрээ идэх хоолтой болсон Н.Номтойбаярынхныг хөөргөж магтаад хэрэггүй. Монголын томоохон ордыг бараг л дээрэмдэж авсан гэдэг нь үнэн. Одоо Засгийн эрхийг авах санаархалтай бололтой. Ард иргэд хуурамч сайхан үгэнд итгэх цаг өнгөрсөн.
Хэдэн үерээрээ идэх хоолтой болсон Н.Номтойбаярынхныг хөөргөж магтаад хэрэггүй. Монголын томоохон ордыг бараг л дээрэмдэж авсан гэдэг нь үнэн. Одоо Засгийн эрхийг авах санаархалтай бололтой. Ард иргэд хуурамч сайхан үгэнд итгэх цаг өнгөрсөн.
Тэрэлжид байгаа Бугат ресорт гэдэг амралтын газар ямар хөрөнгөний эх үүсвэрээр босов гэдгийг судалж гаргаж ирээд мэдээлэх юм бол дэмжие..
Бумялагч гэдэг зөнөг сда дэлхийн ногоон намуудыг, ногоон хөдөлгөөнийг ингэж бузарласныхаа хариуд ОУ-ын Ногоон байгаль хамгаалах холбоодуудаас ямар нэг шийтгэл, хориг хүлээх ёстой.
МАК. Үүсгэн байгуулагч нь хуучнаар Дотоодыг Аюулаас Хамгаалах Байгууллагын ажилтан, зөвлөх нь Монгол улсын ерөнхий сайд хийж байсан хүмүүс. Ийм хүмүүс мэдээлэлд хамгийн ойрхон байсан нь ойлгомжтой. Манайд л хөл толгойгоо алдсан болохоос зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудад бол үүнийг чинь инсайдер (insider) гэдэг нэртэй эдийн засгийн гээд гэмт хэрэг гэж үздэг. Давуу байдлаа ашиглахыг хэлж байгаа юм
МАК. Үүсгэн байгуулагч нь хуучнаар Дотоодыг Аюулаас Хамгаалах Байгууллагын ажилтан, зөвлөх нь Монгол улсын ерөнхий сайд хийж байсан хүмүүс. Ийм хүмүүс мэдээлэлд хамгийн ойрхон байсан нь ойлгомжтой. Манайд л хөл толгойгоо алдсан болохоос зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудад бол үүнийг чинь инсайдер (insider) гэдэг нэртэй эдийн засгийн гээд гэмт хэрэг гэж үздэг. Давуу байдлаа ашиглахыг хэлж байгаа юм
түүх бол сургамж гэхдээ оптомист байцгаая даа
Сонголттой болж байгаад баяртай байна.
Зэрлэг монголчуудад зэрлэг Ардчилал, зэрлэг капитализм, зэрлэг зах зээл зохихгүй болохыг сүүлийн 30 жилийн амьдрал яруу тодоор харууллаа. Өөрөөр хэлвэл 1990 онд монголчууд буруу зам сонгож, буруу замаар оржээ. Одоо монголд хотын даргаар хэнийг ч тавиад, ерөнхий сайдаар хэнийг ч тавиад, Ерөнхийлөгчөөр хэнийг ч сонгоод, УИХ-ын 128 гишүүнийг 1000 удаа сонгоод ч монгол хөгжихгүй болох нь нэгэнт тодорхой болжээ. Иймээс монголчууд өөр зам буюу хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмын замыг дахин сонгохоос өөр зам үлдсэнгүй. Хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмаас айгаад, ичээд, зовоод огт хэрэггүй. Учир нь энэ замаар урьд хөрш Хятад улс, хойд хөрш Орос улс гайхалтай амжилттай хөгжиж байгааг бид өдөр бүр харж байна шүү дээ.
Ээ ламаасаан, энэ ёстой социалист ЗОМБИ жиргэж дээ ! Аягүй бол нөгөө НАХЯ-ны 90 насалсан хуйхуй чекистүүдийн нэг бгаадаа ! ....Орос өнөөдөр гайхалтай хөгжиж бна гэнэ э , тэгтэл нөгөөх нь цуст дайн өдүүлж ах дүүс ээ алж талж байдаг, чааваас даа......
Хятад бол хэзээ ч марксист замаар огт яваагүй, ил наанаа социализм гэчихээд л үнэн хэрэгтээ Күнзийн сургаалиасаа огт салалгүй хатуу мөрдлөг болгосон, одоо ч тийм л байгаа ! Одоо соц-изм, коммунизм гэх хий үзэгдэл ч энэ дэлхий дээр алга болсон. Гэтэл Монголд тэрнийг мөрөадчихсөн......кх кх кх ...
хаха хаха хаааахахахаа
Ямарч байсан нэг сонголт үүсч байна. АН-аас илүү санал авч алах вийдээ
АА мэдэхгүй их л хонзонтой зэрлэг нөхөр дөө
АА мэдэхгүй их л хонзонтой зэрлэг нөхөр дөө
АА мэдэхгүй их л хонзонтой зэрлэг нөхөр дөө
Ямарч байсан нэг сонголт үүсч байна. АН-аас илүү санал авч алах вийдээ
Эх орныхоо ирээдүйн сайн сайханы төлөө эвлэлдэн нэгдэж чадсан Та нөхдөд баяр хүргэе! Чөтгөрийн тогооноос бие биенээ татан хамтдаа гарч, газар дэлхий дээрээ бууж амьдарцгаая! Та нөхөд Биеэ зассан, Гэрээ зассан, одоо Төрөө засахаар бие сэтгэлээрээ нэгдсэн сайхан залуучууд байна. Амжилт хүсье! ТА НӨХӨДИЙГ МАНАЙ ГЭР БҮЛ ДЭМЖНЭЭ!!!
Эх орныхоо ирээдүйн сайн сайханы төлөө эвлэлдэн нэгдэж чадсан Та нөхдөд баяр хүргэе! Чөтгөрийн тогооноос бие биенээ татан хамтдаа гарч, газар дэлхий дээрээ бууж амьдарцгаая! Та нөхөд Биеэ зассан, Гэрээ зассан, одоо Төрөө засахаар бие сэтгэлээрээ нэгдсэн сайхан залуучууд байна. Амжилт хүсье! ТА НӨХӨДИЙГ МАНАЙ ГЭР БҮЛ ДЭМЖНЭЭ!!!
хүүхэндэнэ хүн ална хүн зодно архидана есөн шид нь бүрдсэн этгээд