
Дэлхийн II дайны хар бараан түүхийн нэг хэсэг нь Японы армийн харгис “731-р анги”-ийн үйл ажиллагаа билээ. Энэ анги нь Манжуурын Харбин хотын ойролцоо байрлаж, 1930–1945 оны хооронд хүний бие дээр цэргийн зориулалттай аймшигт туршилтууд хийж байсан нь дэлхийн түүхэнд хүн төрөлхтний эсрэг үйлдэгдсэн хамгийн ноцтой гэмт хэргийн нэгэнд тооцогддог.
731-р ангид хятад, орос, солонгос, Монгол зэрэг олон үндэстний энгийн иргэдийг хүчээр барьж авчран туршилтанд оруулж, амь насыг нь хохироосон байдаг. Тэдгээр хүмүүсийг “банз" буюу туршилтын материал мэт үзэж, ямар ч энэрэл өршөөлгүйгээр яргалан зовоожээ.
Өнөөдөр Хятадын Харбин хотод байрлах “731-р ангийн гэмт хэргийн музей”-д түүхийн баримт, гэрчийн мэдүүлэг, туршилтад өртсөн хүмүүсийн нэрс хадгалагдан үлджээ. Эдгээрийн дунд Монгол Улсаас гаралтай хүмүүсийн нэр ч багтсан байдаг. Тухайлбал, музейн танилцуулгад Жамбалханчин, Пунцагдаш хэмээх хоёр Монгол хүний нэр бичигдсэн байдаг.
Энэ нь Монгол хүмүүс ч бас 731-р ангийн гашуун түүхийн золиос болж, бусад олон үндэстний адил аймшигт туршилтын хохирогчид болжээ гэдгийг харуулж байна.
Жамбалханчин, Пунцагдаш хоёр бол зөвхөн бичигдсэн баримттай жишээ бөгөөд үнэн хэрэгтээ цөөнгүй Монгол үндэстэн тухайн үед Японы милитаристуудад хулгайлагдан ийм эмгэнэлт хувь тавиланд өртсөн байх магадлалтай.
Энэ бол зөвхөн Монгол төдийгүй хүн төрөлхтний түүхэнд мартаж боломгүй хар толбо юм. Японы милитаристуудын үйлдсэн энэхүү харгислал нь өнөөдөр ч олон улсын түвшинд түүхэн сургамж, хүний эрхийн үнэ цэнийг сануулсаар байна.
Түүхийн энэхүү үнэнг мэдэж, бусдад түгээх нь өнгөрснийг марталгүй, ирээдүйд ийм харгислал дахин бүү давтагдахын төлөөх ухамсар байх учиртай.
Э.Солонго
Сэтгэгдэл1
МАН-д яргалуулж алагдсан Монголын 100 мянга гаруй иргэний дотор Чингисийн шууд удмын алтан ургийнхан маш олон байжээ.