
АН-ын дарга, УИХ-ын гишүүн, сайд асан С.Эрдэнэ Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консулын ажиллаж буй билээ. Энэ нь Гадаад харилцааны яамнаас шууд томилдог, дипломат алба юм. Харамсалтай нь хууль тогтоох байгууллагад хүртэл ажиллаж байсан С.Эрдэнэ Монгол Улсын хуулийг маш бүдүүлгээр зөрчсөн байж мэдэх үйлдэл хийв.
Тэрээр амралтаар Монголд ирээд байх хугацаандаа Ц.Элбэгдоржийн хувийн сайтад намынхныгаа муулсан ярилцлага өгсөн төдийгүй өнөөдөр Ардчилсан Хүчний Холбоо гэгчийн хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, АН-ын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж байх юм.
Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-д дипломат алба хаах хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний гишүүн байх, үйл ажиллагаанд нь аль нэг хэлбэрээр оролцохоос түдгэлзэх; 3-д хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны дүгнэлт, байр суурийг илэрхийлэх; гэсэн байдаг ажээ.
Б.Мишээл
Сэтгэгдэл11
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж ????
Олдог юм.Худлаа үгэнд битгий итгэ муу Чукча дурак
Энэ хулгайчийг шоронд хий. Юуны төрд зүтгүүлэх вэ.
Криминал
Zugeer l eruugiin element xulgaich shuu dee
Кк
ямааны хошного царайт С.Баяр өвгөн болно харин энэ мэлхий болохгүй гэсэн юм байхгүй..
МАН н үе үеийн дарга нарын гэмт хэрэг үйлдчихээд намын даалгавраар элчин сайд болдог, дэд консул биш элчин сайд болдог. Энэ ариун явдал уу
Женко гээд л аймаар сүртэй нэртэй Орос Буриадуудын гөлөг.
Ардчилагчдын олгосон гээд байгаа эрх чөлөө нь өнөөдөр Монголд хулгай хийх, худал хэлэх, биеэ үнэлэх, мансуурах, өөр өөрсдийгөө доромжлох л эрх чөлөө болсон байна.
Энэ эрхэм тамхины наймаачин, аялагч хүн дээр эь суугаад болж байхад яагаад дүүргийн Засаг даргаас эхлээд төрийн бүхий л алба, УИХ гишүүн байсан хүн дэд консул хийж чадахгүй гэж. Ёстой инээдэм биз дээ. Нэртэйгээр нь Батцэцэг гэгч казиночин, тендерчин, хов зөөгч, хүн ёстой шалгарсан дипломатч гээд мандуулаач ээ. Ичгэвтэр юм даа.