УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өчигдөр нийгмийн сүлжээнд лайв хийх үеэрээ олны анхаарлыг татсан үг хэлжээ. Тэрээр:
“Би жагсаалтын тэр хойно 16-д жагсаж, хэдэн багш нарынхаа саналаар л сонгогдсон. Нэг их АН-ын буянаар гарч ирээгүй. Тэр дарвалзаад байгаа 'Элийрэгч' Ц.Уянга гарч ирээд юу хийх юм. Нэр татуул л даа. Тэгээд өөрөө ор л доо, чаддаг юм бол...”
Энэхүү яриа нь олон хүний гайхшралыг төрүүлж, АН-ын цөөнгүй гишүүдийг бухимдуулаад байна.
Ц.Мөнхтуяа өмнө нь Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд АН-ын ҮБХ түүнийг багш нарын төлөөлөл болгон, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлж, намын жагсаалтынхаа 16-д бичсэн юм.
Эндээс нэг гол асуулт гарч ирж байна. Ц.Мөнхтуяа үнэхээр багш нарын саналаар УИХ-ын гишүүн болсон уу, эсвэл үндэсний хэмжээний том нам АН-ын буянаар парламентын суудалд хүрсэн үү?
Нэр дэвшүүлэхдээ багш нарын төлөөлөл гэж тодорхойлсон ч, бодит амьдрал дээр нь АН-ын намын жагсаалтад багтсан нь намын дэмжлэггүйгээр парламентад орох боломж тун хязгаарлагдмал байсныг харуулж байна.
Үнэндээ жагсаалтын 16 дахь дэслэл нь багш нарын саналаар шууд сонгогдох магадлал багатай, харин намын дэмжлэг, санхүүжилт, PR ажиллагаа гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь олон улс төрийн шинжээчдийн дүгнэлт юм.
Иймд Ц.Мөнхтуяагийн гишүүнчлэл нь багш нарын саналаар тодорхой хэмжээгээр төлөөлөгдсөн ч, АН-ын том намын дэмжлэг, жагсаалтын байрлалаас шууд хамааралтай байсныг үгүйсгэх аргагүй.
Ц.Мөнхтуяа багш нарын төлөөлөл гэдэг нэрийн дор парламентад орсон ч, АН-ын буянаар УИХ-ын гишүүн болсон гэдгийг улс төр судлаачид онцолж байна. Товчоор хэлбэл, багш нарын санал нь “лого” маягийн тэмдэглэгээ болсон ч парламентын суудлыг баталгаажуулсан гол хүчин зүйл нь намын дэмжлэг байжээ.
Э.Солонго
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл8
Багш хүнийг , багш нарын төлөөлөлийг , улмаар багш нарыг ингэж доромжлож болохгүй , нам гэж юу юм бэ ? АН ер нь ардчилалын партизанууд гэх далбаан дор ХУЛГАЙЧ болсон этгээдүүд , тэдгээрийн гар - хөлүүдээс салах ёстой - багш нарын арми тэргүүтэй нийгмийн нөлөө бүхий төлөөлөлүүд тэднийг цэвэрлэх ёстой шүү ...
ан нам багш нарын санал авах гэж л жагсаалтандаа оруулаа биз дээ, Мөнхтуяа багш нарын төлөөлөл болж нэр дэвшсэн учир багш нарыг ан намд саналаа тодорхой хэмжээгээр өгүүлэхийн тулд аль аль талдаа ашгаа л харсан болохоос,ан нам сайндаа ч биш,шодойсамбуу ан намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нарантуяаг тайзан дээрээс авч шидээд эбигийн түлхээсээр гишүүн болж оюунэрдэний засгийг унагаа биз дээ, анын гавьяаг бид мэднэ за???
Зөв. Тэгэж ярьвал Гантөмөр пизда японд олигтой дүнтэй төгсөөгүй бараг муу сурсан гахай мөн. Гантөмөр пиздаа хичнээн жил боловсролын сайд хийж, монголын багш нарыг дээрээс нь дарамталж идэж уусныг ярих ёстой байх шүү. Гантөмөр гөлөгт засаал хийх өөр зам байхгүй.
Оюун-эрдэнэний жагсаалтанд оруулсан балайнуудын нэг!!! Ийм дампуу УИХ гишуудийг эргуулэн татдаг баймаар!
Яасан онгироо хүүхэн бэ?
Зөв, ийм аагтай хүүхнүүд ганган хууль бичнэ.
HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // VISIT THE HACK ANGEL Have you been impacted by a cryptocurrency scam? THE HACK ANGEL are here to assist. They specialize in recovering assets from all types of cryptocurrency fraud. I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $970,000 of my hard-earned money. THE HACK ANGEL were great in assisting me in recovering my Crypto after I had lost so many coins to con-artists claiming to be recovery experts. The best way to recover your lost Crypto’ is to first of all gather all the necessary details of the scam. Then get in touch with reputable recovery specialists like THE HACK ANGEL. A legitimate recovery expert on cryptocurrency recovery services. After submitting all relevant information and requirements to the professional recovery expert, a total of $830,000 was recovered from the $970,000 taken from my wallet account. I was overjoyed to have recove
ийм хүүхэн их хуралд байдаг юм уу 126 арай их юм аа