ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярилцжээ.
Түүний хэлснээр, Трамп Украйны Ерөнхийлөгч Зеленский болон Европын орнуудын удирдагчидтай хийсэн яриа хэлэлцээнийхээ талаар Путиныг мэдээлсэн байна.
Мөн Орос, АНУ-ын Ерөнхийлөгчид Орос ба Украины төлөөлөгчдийн шууд хэлэлцээг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Үүнээс гадна, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Аляскад болсон уулзалтын үеэр үзүүлсэн зочломтгой зангийнх нь төлөө Америкийн төрийн тэргүүнд талархлаа илэрхийлсэн байна. Ушаковын мэдээлснээр, хоёр удирдагч ойролцоогоор 40 минут ярилцжээ
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл3
болж дээ ...
Гол ярианыхаа хажуугаар бас авгай хүүхнийхээ асуудлыг ярьдаг гэсэн хоёр хулгар !
Ямар хаан биш. Цагаан ордонд Трамп хориотой хот үүсгээгүй бол ямар юмныхаа авгай хүүхэд ярих вэ. Путин яахав кремелд хэдэн хүүхэн оруулдаг юм гэхэд ганц бие хүн хамаа алга.