
Орос-Японы харилцааны талаар Японы Гадаад хэргийн сайдын хэлсэн үгтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийнхний тавьсан асуултад ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова хариулт өгчээ.
Тодруулбал тэрээр: "Японы Гадаад хэргийн сайд Т.Ивая наймдугаар сарын 8-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр 1945 оны наймдугаар сарын 9-нд ЗХУ Японы эсрэг цэргийн ажиллагаа явуулсан нь “хууль бус” байсан бөгөөд өмнөд Курилын арлыг “хууль бусаар түрэмгийлэн эзэмшсэн” хэмээн мэдэгдсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?" гэсэн асуултад М.В.Захарова хариулахдаа: "Токио ХХ зууны дунд үеийн хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлсон үйл явдлыг илтэд гуйвуулсан худал тайлбарыг албан ёсоор уйгагүй тулгаж байгаа нь орчин цагийн Японы бодлогын реваншист (хонзогногч) үзлийг батлан харуулж байна.
Үнэндээ Япон бол дайны дараах зохицуулалтын үр дүнг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй дэлхий дээрх цорын ганц улс бөгөөд ХХ зууны эхний хагаст Зүүн Азид явуулсан бусдын газар нутгийг түрэмгийлэн эзлэх кампанит ажлын хүрээнд милитаристуудын үйлдсэн олон тооны гэмт хэргийг «цайруулах», эсвэл нуун дарагдуулахыг эрмэлзэж байгаагийн илрэл.
Японы Гадаад хэргийн сайдын дээрх мэдэгдэл дэлхийн дэвшилтэт ертөнц милитарист Японыг буулган авснаар Дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болсны 80 жилийн ойг тэмдэглэх 9 дүгээр сарын 3-ны өмнөхөн гарч буй нь үнэхээр увайгүй явдал бөгөөд үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөх аргагүй юм.
Иймэрхүү дуулиан гаргах нь өндөр түвшний төрийн зүтгэлтний хувьд байж боломгүй зүйл бөгөөд өмнөд Курилын арлууд дайны дараах холбоотон гүрнүүдийн тохиролцоо болон НҮБ-ын Дүрмээр баталгаажсан хууль ёсны үндэслэлтэйгээр ЗХУ-д, түүнийг залгамжлагч ОХУ-д шилжсэн тул үнэн бодит байдлыг ямар ч байдлаар өөрчилж чадахгүй гэж бид үзэж байна.
Есдүгээр сарын 3-ны өдөр тэмдэглэх түүхэн ойн босгон дээр 1930-1940-өөд онд Ази тивд үйлдсэн түрэмгийллийнхээ хариуцлагыг бүрэн ухамсарлаж, тус тивийн ард иргэдэд учруулсан зовлон зүдгүүрийнхээ төлөө чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг Токиод дахин уриалж байна." гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл24
Юугаа балайраад эргүү авгай вэ империалист царайлчаад
Ном жаахан унш гэж зөвлөе.
yponii dainii urshigaar azid barag 50 say hvn vhsen shuu. hamgiin ih hyataduud l daa..
Хөөе чи дуугүй бай хоосон толгойт оо
Захарова Алкашка архины халуундаа солиорч л байнадаг,,,,,согтуу авгай,,,,
Эргүү авгай минь Украйн дахь дайнаа яах вэ
Чамд падлийч байхгүй илжиг минь 1945.оны Чөлөөлөх дайнд чинь миний аав оролцсон юм лалар минь чи ямар түүх мэдлээ юу
malaa samuurai nariin nvgel mash ih shuu. Hvnii elegiig amidaaraa ni avch iddeg geed l..
аавын аав 1945 онд дайнд амь үрэгдсэн. аав аавыгаа хараагүй. өвөгийн талыхаа хамаатнуудтай одоо болтол уулзалдаагүй.
орос оролцохгүй шүү. будлиан байсан гээд энэ мэт болно
Арлын япон Монгол, Хятад, Солонгосын ард түмний эсрэг үйлдсэн харис гэмт үйлдэлдээ уучлалт гуйх нь зүйтэй
Монголчуудаас уучлал гуйгаад " Говь" комбинатыг өөрсдийн хөрөнгөөр барьж өгсөн. Түүнийг нь Баатарсайхан гэх луйварчин хувьдаа авчихаад таахалзаж байгаа. Цэдэнбал даргын гавъяа их байсан.
Арлын япон Монгол, Хятад, Солонгосын ард түмний эсрэг үйлдсэн харгис гэмт үйлдэлдээ уучлалт гуйх нь зүйтэй
Америкийг цөмийн зэвсэг азид байхгүй болбол Япон хамгийн түрүүнд уучлхл гуйж, дундыг баримтлагч болохоос өөр замгүй. Хятадын усан цэргийн флот хүчирхэг болох үед америк азид нөлөөлж чадахгүй болно. Тэгээд ирвэл ахиад японы хүчирхэг ббайх шалтгаан үүснэ.
Шумерүүдийн удам самурай
Тиймээ.Уучлал гуйх ёстой.
731 ангийн хийсэн бузар зэвсэгээ хүн дээр туршсан Японы хувьд уучлал хэмээх үг, үйлдэл хоёр нэг байхгүй бол ахин түүх давтагдана.
хятад солонгос Монголд маш их хядлага үйлдсэн
Тиймээ зөв. Япончууд уучлал гуйх ёстой. Хятадаас, 2 Солонгосын ард түмнээс, Энэтхэг, Индонез, Вьетнам, Монгол гд энэ ард түншүүдээс уучлал, өршөөл гуйх ёстой. Хятад, Солонгост бол хядлага хийсэн, харин Японы Манж-Го улс 1930 оноос хойш Монголд тагнуул, хорлон сүйтгэх ажиллагааг маш өргөн хэмжээгээр хийсэн, 39 онд хийж Монгол Улсын нутагт цөмрөн дайрснаар Халхын голын дайн эхэлсэн бдаг. Одоо ч Япончууд үүнийгээ дайн биш Монголчууд хил даван довтолсон Номун Ханы хэрэг явдал гэж дайны хариуцлагаас зайлсхийсээр ирсэн байдаг.
орос оролцохгүй шүү
Хятадуудын бодийг овоо хөтөлсөн шүү дээ Оросууд орж ирээгүй бол нэлээн Хятад цааш нь харуулж Хятадад улаан засаг тогтохгүй монгол тусгаар улс болохгүй байсан даа
ALkash oros gichii min. Mongol opond japnchuud buyan bolson ni ih shuu. ta nar shig mongoliig alj hyadaj duusgaaaaaaagui shu
Өө хөөрхий.чи муу тэнэг лалар байна.Япончууд монголд довтолсноос болж монгол газар нутгаа алдаж,тэр нь хятадын мэдэлд орсныг мартаа юу.Самуурай нар юугаар монголыг гийгүүлсэн юм?
OROSIIN FASHIST AVGAI NAR