sonin.mn

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг улсын төсвийн 2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэх асуудлаар өнөөдөр Төрийн Ордонд тайлбар хийв. Энэ үеэрээ тэрээр: " Увс аймгийн 100 жилийн ойн бэлтгэл ажил гэж хэд хоног нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчмөөр байна.


Сайдын багцаас Увс аймагт дараах төсвийн зарцуулалт л гарсан.
Улаангом хотын 2, 4, 11-р багийг дамнасан 2 км автозамыг 3.6 тэрбумаар 2024 оны төсөвт суулгасан. 


Хоёрдугаарт 2, 4, 11-р багийн цахилгаан хангамж муудсан байсан. Би энэ асуудлыг шийдэх 2 тэрбум төгрөгийг тойргоос сонгогдсон гишүүний хувьд хөөцөлдөж Эрчим хүчний салбарын төсөвт суулгасан нь үнэн." гэсэн юм.


Өөрөөр хэлбэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Увс аймгийн 100 жилийн ойн наадамд зөвхөн ивээн тэтгэгч биш байдлаар биш зохион байгуулах багт нь багтаж ажилласан бололтой.


Ингэхдээ албан ажлаасаа ямар нэгэн чөлөө аваагүй байна. Өөрөөр хэлбэл Эрчим Хүчний сайд Б.Чойжилсүрэн албан ажил хийх ёстой цагаараа аймгийн ойн ажил хийсэн гэсэн үг.


Б.Сарантуяа