
Украин дахь Оросын цэргийн “СВО” тусгай ажиллагаа 3.6 дахь жилдээ явж байгаатай холбогдуулан Путины эхлүүлсэн дайн тэр болгон энх тайвны буянт үйлс байдаггүй гэдгийг ойлгуулах зорилгоор, мөн мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины Freeдом ТВ-ийн мэдээ, НАТО-гийн ЕНБД, АНУ-ын ТНБД асан, америкийн ирээдүй судлаач эрдэмтэн Кеннет Волтц, Путины өөрийнх нь хэлсэн болон оросын сөрөг хүчний төлөөлөгч асан Валерия Новодворская нарын хэлсэн ярьснаас хөрвүүлж буулгая. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огтоос тусгагдаагүй болно.
НАТО-гийн ЕНБД М.Рютте Орос, Хятадын хуйвалдааны талаар ингэж ярьжээ. Зохиомжолсон бололтой. Тун энгийнээр. Си Жиньпин Путин руу утас цохиж ярьж байна гэнэ. НАТО-гийн хүчний анхаарлыг өөртөө татаад Европ руу халдаад өгнө үү, энэ хооронд би Тайвань руу халдаж оръё гэжээ. Хуйвалдааны дээд оргил үе нь энэ болох ёстой аж. Баруунд яг ингэж төсөөлдөг болсон ба үүнтэй холбогдуулан ноён Рютте Хятад, Энэтхэг, Бразилын удирдагчдад хандан Путин руу утас цохиж, хэлэлцээгээ урагшлуулахыг уриална уу гэжээ.
Оросын суртал нэвтрүүлэгчид Рюттег барьж идэх шахан зурагтаар хашгаралдах ба Хятад, Энэтхэг, Бразил, Орост яаж аж төрөхийг нь заах гэлээ, энэ Рютте галзуурчихаж гэж хараав.
Үүнтэй давхцуулан украины ТВ-ээр хятадын иргэн Ван Гуанжюнь, Жан Рэнбо, Ван Ву нарыг гаргаад ирэв. Орост хөлслөгдсөн гадаадын шилдэг цэргүүд гэж авгайлав. Тэднийг Донецк хавьд оросын явган цэргийн батальонд оруулаад махан шуурганд давшуулсан нь золоор амь гарч олзлогджээ. Асуулт асууж болохгүй хэмээн украины ТВ-ээс анхааруулж, зүгээр л үзүүлэн болгон тэр гурвыг харуулав.
Путины түрэмгийлэл гэж юу вэ? Он оноор үечлэн харуулжээ. 2008 он–Путинд зөвхөн Абхаз, Өмнөд Осет хэрэгтэй болжээ. Цаашаа шат ахилаа. 2014 он–Путинд зөвхөн Крым (мөн Донбасс) гэнэт хэрэгтэй болжээ. “Даварсаар даварсаар -ын орон дээр” гэдэг шиг 2022 онд Бүх Украин гэнэт түүнд хэрэг болжээ. Одоогоор бүхэлд нь эзлэн авч чадахгүйгээс хойш түр хугацаанд Украины зөвхөн 4 бүс нутаг (5-6 ч байж мэднэ) л Путинд хэрэгтэй, тэрээр цаашаа алхах хүч чадал алга хэмээн Freeдом ТВ-ээр шоглон ярьж байв.
Трамп нэхэл хатуутай, “$350 тэрбум” гэдэг тоо тархинд нь үүрд шингэсэн, зурагдсан пянз аятай үргэлж яншина. Э.Блинкен хариулж байна:–Европын банкуудад Оросын 300 тэрбум орчим ам.долларын хөрөнгө царцаагдсан байгаа. Бид тэр их хөрөнгийн хүүг ашиглан Украинд тусламж үзүүлж чадсан. Миний бодохоор европчууд энэ хөрөнгийг ашиглахыг зөвшөөрөх ёстой. Энэ бол Украинд үзүүлэх ёстой тусламжийн төлбөрийг төлөх хамгийн зөв арга шийдэл юм гэжээ.
Трамп ба түүний командыг ятгаж ойлгуулах гэх украинчууд мах цусаараа, амь насаараа маш их өртөг төлж байгаа ба Трамп эргэж буцсаар үнэнд ойртож байх шиг. Гэхдээ хэвлэлийн төлөөлөгч нь инээдтэй юм ярьж Нобелийн шагнал улайм цайм нэхэх нь даан ч гутамшигтай ба харамсалтай. Хийсэн бүтээсэн дотор нь “Орос ба Украин” гэж алга. Гол чухал нь энэ юм биш үү?
-Таиланд ба Камбож, Израиль ба Иран, Руанда ба Ардчилсан Конго, Энэтхэг ба Пакистан, Серби ба Косово, Египет ба Этиопын хоорондын мөргөлдөөнийг зогсоолоо. Ерөнхийлөгч Нобелийн шагнал хүртэх болсон!
Трампын бие төлөөлөгч бэлтгэл генерал Келлог гэнэт олж харсан уу, ухаарсан уу “Украины итгэмээргүй гайхалтай инновац, ялангуяа нисэгчгүй онгоц”-ыг гэж ирээд л уулга алдав. “Тэд энэхүү шинэ эрин үе, дайны төрөлд тэргүүлж байна. Тэдний инновацын хурд болон хувирах чадвар нь үнэхээр гайхалтай!” хэмээн олон нийтийн жиргээний сүлжээ X-д бичсэн нь оросуудын цөсийг гэнэт оволзуулав. Кремлийн ухуулагчид ам амандаа хараал зүхэл урсгав. Дайндаа ялахгүй, Украин нь бууж өгөхгүй байх тусам оросын суртал нэвтрүүлэг шууд “цус нөж” уриалдаг болов. Оросын төрийн мэдлийн суртал ухуулгын РИА Новости агентлаг (Киселёв, хатагтай Симонян нар удирддаг) гэв гэнэт “Украинд хэн ч амьд үлдэх ёсгүй!” гэсэн гарчигтай ийм плакат нийтэлжээ. Украинчуудад сонголт хийх хугацаа өгсөн, одоо үхэлдээ бэлтгэцгээ гэж бичжээ. Шөнө алгасахгүй хотуудыг пуужиндаж бөмбөгдөж байгаа нь оросуудын хувьд зөв, ариун явдал болох ажээ.
Монгол жиргээнд монгол блогер ингэж бичжээ. “Сайныг дагавал сарны гэрэл (Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Израиль). Мууг дагавал могойн хорлол (Хойд Солонгос, Куба, Сири, Зимбабве...). Өөр ямар нэг нэмэлт тайлбар хэрэг байна уу?” гэж. Энэ тухайд орчуулах бэлэн мэдээлэл байна. ХХ зууны улс төр-түүх судлаач нэртэй эрдэмтдийн дотор АНУ-д Кеннет Волтц гэдэг нэр их явдаг. Саяхан түүний бичиж үлдээсэн прогнозыг сайтад баримтат нэвтрүүлэг болгон орос хэлээр (бодвол оросуудад зориулж) толилуулан байхтай тааралдаад зориуд хөрвүүлэв.
Тэр эрдэмтний геополитикийн анализ дүгнэлтүүд ямагт байгаа онодог, ёр юм шиг онож таадаг, урьдчилан хардаг гэж тэр нэвтрүүлгээр ярьж байх юм. Эзэнт гүрэн хэрхэн нуран унадаг таамаг–онол нь Зөвлөлт, мөн Югослав, бас Чехословак дээр нотлогдсон ба Эзэнт гүрэн бүү хэл жирийн улс орнууд ч түүхийн тавцнаас алга болох нь тохиолдлын хэрэг биш, харин систем–тогтолцооны хууль жам ёсны дагуу явагддаг гэжээ. Энэ онолоор бол ойрын жилүүдэд 4 улс тарж алга болох, нурах, бутрах аюулын өмнө ирсэн, тэр нь цаг хугацааны асуудал гээд Орос, Иран, Хойд Солонгос, Беларусийг нэрлэжээ. Тарж бутрахын яг босгон дээрээ ирсэн 4 улс эд нар юм гэнэ.
Олон улсын систем нь сул доройг өршөөдөггүй, сул дорой болох, эх орноо доройтуулах, дотроос нь идэж ялзруулах үйл явц тэр улсын эрх баригчид ба дотоод бодлогоос урган гардаг.
Жишээ нь Орос нь Украины эсрэг дайн дэгдээж, одоо зууралдан байлдаж байгаагаараа Орос орноо жинхэнээсээ сулруулж доройтуулж, систем–тогтолцоогоороо нуран унах зам руу явж байна. Хэрэв Орос нурвал Беларусь шууд дагалдана. Хойд Солонгос дахь Хятадын бодит сонирхол өчүүхэн төдий сулрахад л дэглэм унана. Иранд шашны фанат эрх баригчид нь шашин–үзэл суртал, мөн айдсаар нийгмээ хэт удаан барьсаар байгаад эцэст нь тулгасан, одоо нурахын босгон дээр ирлээ гэхчлэнгээр Кеннет Волтц гэдэг “үзмэрч” урьдчилан таамагласан болж таарах нь. Нэр бүхий 4 улс бол нийгэм ба хүн ардаа айдсаар барьж, суртал нэвтрүүлгээр тархийг нь угаадаг, үг дуугүй номхон хүлцэнгүй дарлаж араасаа дагуулж байхаас өөр сонголт хийдэггүй, гэхдээ нэг л өдөр тэр сонголт нь үхэл авчирна гэжээ. Энд эрдэмтэн Волтцыг шүүх гээгүй. Зүгээр л орос хэлнээс үг үсэггүй хөрвүүлэн буулгаж танилцуулж байна.
ОХУ-ын удирдагч Путинээс хөрвүүлье. Бас л их примитивээр зүйрлэн ярьжээ:–Барууныхан ингэж шийдсэн. Зөвлөлт Холбоот Улс байхгүй болсон тул Оросын хувьд одоо хуучин дүрмээ дагах шаардлагагүй. Зөвлөлт улс шиг хүч чадал байхгүй учраас “энэ тэрийг нь тайрч хаяад”, өөрсөддөө таарсан дүрмээр амьдрах хэрэгтэй. Харин Оросын ашиг сонирхлыг тоохгүй. Путин барууныхныг яг ийм нүдээр хардаг, хэлж байнаа “Тиймээс бид өөрсдийгөө бие даасан, тусгаар тогтносон улс гэдгээ, өөрсдийнхөө ирээдүйг хамгаалах чадвартай гэдгээ харуулахгүй бол хэн ч биднийг тоохгүй юм байна гэдэг нь ойлгомжтой!”. Путины сэрэмжлүүлэг нь энэ. Дэлхийтэй л үзэлцээд байхаас...
Ерөөсөө гадаад улс орнууд, ялангуяа хөршүүддээ хоёр л сонголтыг тулгадаг. Нэг бол Оросын боол бай, эсвэл дайсан бол, дайсан болбол Украины адил үхэлдээ бэлтгэ. Олон улсын шинжээчдийн ажиглалт дүгнэлтээр бол “өөрсдийгөө илтгэн харуулах” тэр арга барил гэдэг нь оросуудын хувьд хэд хэдэн байдлаар илэрдэг.
- Дайны гэмт хэрэг, цэргийн түрэмгийлэл,
- Элдэв шантааж, сүрдүүлэг,
- Тагнуулын ажиллагаа,
- Гадаад улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох,
- Гадаадын улс төрчдийг худалдан авах,
- Нефть-хийн экспортоо шантаажинд ашиглах гэхчлэн.
Энэ бүхэн бол бүгд өнөөгийн Оросын “бие даасан байдлаа харуулах” арга барил нь болох ажээ.
Валерия Новодворская олон жилийн өмнө ингэж анхааруулж сэрэмжүүлж байжээ. Түүний хэлснээр боллоо л доо. Одоо украины залуу хойч үе нэгэн зуундаа оросуудыг нэг нүдээрээ ч тоож харахгүй хэмээн барууны судлаачид ам мэдэн тэмдэглэж байна. Хатагтай Новодворская “Би Украин руу орохыг зөвлөхгүй. Тэд мөнгө, өөх тос, хиамны төлөө тэмцэхгүй. Тэдэнд энэ бүхэн байгаа. Тэд орон гэр, газар нутаг, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ. Украин залуу үетэйгээ биднийг үүрд орхино!”.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл11
Украйн удахгүй төргүй тоглооомын улс боллоо.
Эмээ уу,,,дебиль ээ,,,
Укр угаасаа л тоглоомын улсанцар шд, ккк
Путин хэчнээн аавын хүүгийн үхэхээр тоглов
Наад үгээ нацист алиалагч Зелядаа хэл!
Хэтэрсэн өвчит
Суртал нэвтрүүлгээр иргэдийнхээ тархийг угаадаггүй улс хаана байна??? Украйнчууд ч гэсэн барууныхан, фашистуудад тархиа базуулчихсан л байж байгаа биздээ.
Yag unen, ter.baruun chin ch gesen Reuters gedeg tom propaganda mashin bainashdee
Путин Зёлинский хоёр галаа зогсоохгүй ээ ! Тэгэж анусын сагсуу өвгөнд Нобёлийн энх тайвны шагналыг өгүүлэхийг зөвшөөрөхгүй ээ !
Орос, Иран, Хойд Солонгос, Беларус-энэ 4 талийгаад өгвөл энэ хорвоо нэг эв аядаа орох байгаа. Гэхдээ гол нь эдний гол түшиг тулгуур Орос л нурчихвал бусад нь хар аяндаа, даалууны эффектийн онолоор хиараад унана даа...
Орос, Иран, Хойд Солонгос, Беларус-энэ 4 талийгаад өгвөл энэ хорвоо нэг эв аядаа орох байгаа. Гэхдээ гол нь эдний гол түшиг тулгуур Орос л нурчихвал бусад нь хар аяндаа, даалууны эффектийн онолоор хиараад унана даа. Тийм учир соёлт хүн төрлөхтөн Украйныг дэмжээд байгаа юм. Энэ 4 ???? Эд нар соёлт хүн төрлөхтөн гэдэг категорт тохирохгүй л дээ...