sonin.mn

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сүүлийн шаардлагыг “АНУ ба ОХУ-ын дайн руу чиглэсэн алхам” хэмээн нэрлэв.


Тэрбээр нийгмийн сүлжээ X-д:

“Трамп Оростой сүүлийн шаардлага, анхааруулгаар тоглож байна: 50 хоног уу, эсвэл 10 юу... Тэр хоёр зүйлийг санах хэрэгтэй: 1. Орос бол Израиль ч биш, Иран ч биш. 2. Улам бүр нэмэгдэх сүүлийн шаардлага бүр — энэ бол заналхийлэл бөгөөд дайны алхам. Орос, Украины хооронд биш, харин өөрийн эх оронтойгоо. ‘Нойрмог Жо’-гийн (Жо Байдены) замаар битгий ор” хэмээн бичжээ.


Н.Отгончимэг


Эх сурвалж: minval.az