sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн мягмар гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой “Оросын хуйвалдаан”-ы талаар дахин хөндөж, тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг эрс шүүмжилсэн мэдэгдэл хийлээ.


“Хиллари Клинтон — гурван долларын дэвсгэрт шиг хуурамч хүн. Тэд Оросын хуйвалдааныг зохиомлоор санаачилж, ардчиллыг дотроос нь унагахыг оролдсон,” хэмээн Трамп мэдэгдэв.


АНУ-д 3 долларын дэвсгэрт байдаггүй тул уг хэллэг нь тухайн хүнийг хуурамч, итгэх аргагүй нэгэн болохыг илэрхийлдэг Америк хэлц үг юм. Энэ нь Трампын 2016 оны сонгуулийн үеэр ашиглаж байсан “Crooked Hillary” гэх хочны шинэ хувилбар гэж ажиглагчид дүгнэж байна.


Трамп зөвхөн Хиллари Клинтоныг төдийгүй Ерөнхийлөгч асан Барак Обамаг ч "Оросын холбоотой хуурамч мөрдлөгийг санаачилсан" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


“2016 оны сонгуулийн өмнө миний кампанит ажлыг тагнасан, мөрдсөн. Энэ бол улс төрийн гэмт хэрэг. Үүний цаана Обама өөрөө байсан нь тодорхой болж байна,” хэмээн тэр хэлсэн аж.


Энэхүү мэдэгдлийг Үндэсний тагнуулын газрын (ODNI) саяхан нийтэлсэн шинэ тайланд үндэслэсэн хэлж байна гэж Трамп ярьжээ.


Н.Отгончимэг


Эх сурвалж: foxnews.com