
МАН тасралтгүй 3 дахь удаагаа засаглаж байна. УИХ-ын 2016 оны сонгуулиас эхэлсэн ялалт нь үргэлжилсээр байгаа юм. Төр засгийн эрхэнд ингэж их удахаар аль ч нам ингэж юуг ч тоохоо больдог уу, аль эсхүл МАН ингээд байна уу. 2016 онд бол ялах нь аргагүй байсан байх. АН бас л хоорондоо жийлцэж ялсан засгаа унагаад явахаа болиод байсан. Эрдэнэтийн 49 хувь бас нэмэр болсон. 2020 онд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувийн нэр хүнд, утааны эсрэг концепц нь 2 дахь ялалтын суурь нь болсон. 2024 оны сонгуульд өрсөлдөгч АН нь арайхийж нийлж байсан, МАН-ын дарга Л.Оюун- Эрдэнэ арай дөнгүүр нэртэй байв. Товчлоод хэлэх юм бол МАН-ын дараалсан ялалтууд АН-ын арчаагүй байдал, МАН-ын даргаар тэр үед хэн байна, тэр нь гайгүйхэн нэртэй бол түүгээр малгайлаад сонгуульд явчихдаг. МАН нь бол ойрын жилүүдэд олигтой нэр хүнд олж чадахгүй л яваа. 2025 оны тавдугаар сард эхлээд зургадугаар сарын дунд гэхэд унагасан АН-тай хамтарсан Засгийн газар нь овоо ажиллаж байсан юм. Даанч хоёр удаагийн ялалтын бүрэн эрхийн хугацаанд төрийг бүхэлд нь эзэмшиж байсан МАН-ынхан албан тушаалуудыг хэнтэй ч хуваалцахыг хүсээгүй. Үүнд суурилсан дотоод зөрчил нь тэр Засгийн газрыг огцруулсан. Яс юман дээр хамтарсан Засгийн газрыг огцруулсан нь АН-д хэрэгтэй, МАН-д хортой туслаа. АН-ын нэр хүнд өсөж байна. Монголын улс төр сөрөг хүчнээр цангаад байсныг АН тайлах нөхцөл бүрдэв. Харин МАН-ынхан олиггүйвтэр мэдээтэй сууцгааж байна. Тэд наадмын өмнөхөн нэгэн судалгаа хийлгэжээ. Тэгсэн чинь хүнд хэлэхээс ичим хариу гарсан байна. 2016, 2020, 2024 оны сонгуулиудаар энэ мэт судалгаа хийхэд:
– МАН шинэчлэгдэж байгаа, – МАН хөгжлийн бодлоготой, -МАН туршлагатай, -МАН-ын хүний нөөц сайтай, – МАН засаглах чадвартай, -МАН нэгдмэл гэсэн тодорхойлолтуудыг судалгаанд оролцогсдын дийлэнх нь хэлдэгт байж. Харин сүүлийн энэ судалгаагаар тэр бүхэн алга болоод ганц: МАН туршлагатай гэдгийг л иргэд хэлж байна гэнэ. Иргэд МАН-д итгэхээ больсон гэсэн үг. Байдал ийм атал МАН-ын дээгүүр албан тушаалтнууд тоож байгаа ч юм алга. Нам дээрээ, засаг дээрээ зөрчил тэмцэл ихтэй л байгаа дуулдана. Сүүлийн үест бизнесийн салбараас орж ирсэн хэд нь цахилгаан станцын төслүүд рүү хошуурцгааж байна. Бизнесгүй томчууд нь нэг нэг цахилгааны станцын арыг даагаад суучихаж. Монгол Улс эрчим хүчний бие даасан байдалд голлох хүч, анхаарлаа төвлөрүүлсэн нь бизнес сэтгэлгээтэй улстөрчдөд бялуу болон тараагдаж байгаа нь энэ. 5 дугаар цахилгааны станц, Таван толгой цахилгааны станц 2 хамгийн том бялуунууд нь. Энэ 2 төслийг авахын төлөө улстөрчид, бизнесүүд юугаа ч өгөхөд, юу ч хийхэд бэлэн байна. Наадмын үеэр ТЭЦ 3 дээр Засгийн газрын сайд нар очих үеэр юу яригдав? Ерөнхий сайд нь Эрчим хүчний сайдаа гөвөөд байгаа л харагдсан. Түүгээр дуусахгүй , Монголын эдийн засагт мөнгө олж орж ирдэг нүүрсний салбар дахин хуваарилалтад орж байна. Таван толгойд гаднын менежмент оруулах тухай ярианд цэг хатгаж байх шиг. Аажимдаа Гашуусухайтын төсөл зогсож ч магадгүй. Яг энэ чигээрээ яваад байвал Монгол Улс байнгын sale-тэй хар зах шиг болох зам руугаа орж болзошгүй. Энэ мэт түр тар-тай төрийн, намынхаа толгойд байгаа МАН-ынхан ойлгож сөхөөрч байгаа шинж огтхон ч алга. Намар Даваагийн Цогтбаатарын оронд УИХ-д нэг суудал онгойн гарна. Тэрээр Хангайн бүсээс сонгогдсон гишүүн. Улсын Дээд шүүхээс ял шийтгүүлсэн учраас намар чөлөөлөөд явуулах нь бараг тодорхой болчихсон. Тийм учраас Даваагийн Цогтбаатарын оронд гишүүн болох гэсэн хүсэлтэй МАН-ын нэг биш даргын нэр дуулдах болов. МАН-ын дарга болох нь нэгэнт тогтоогдсон, удахгүй тамгаа авах Г.Занданшатар Ерөнхий сайд мөртлөө гишүүн биш. Энүүгээрээ их баалуулж байна. Тэр хүнд гишүүн болох хэрэгцээ үүссэн гэсэн үг. Тамга атгасан Ерөнхий сайд хангайн бүсэд нэр дэвшихэд гарах нь бараг л илэрхий дээ. Гэхдээ: Та нэгэнт намын дарга, Ерөнхий сайд хүн. Заавал гишүүн байх албагүй. Танд бүх юм байна шүү дээ гэж байгаад тэр тойрогт нэр дэвших 2 ч хүний сураг байна. МАН- ын генсек Я.Содбаатар, нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар гэх Өвөрхангайн 2 Г.Занданшатарын өмнүүр о юроод нэр дэвших магадлалтай. Гэхдээ: Хэн нь вэ гэдэг дээр яриа их болох байх. Нутаг нэг мөртөл хоорондоо түр тар. Тэрүүгээр нь харахад өөрөө гишүүн болж, намдаа 1 суудал гэхээсээ нөгөөхдөө тээг болоод өмнүүр нь орж нэр дэвшихийг илүүд үзэж ч мэдэх 2 юм байна. Товчлоод хэлэх юм бол и р г э д МАН -д итгэхээ больсон ч МАН-ынхан нам дотроо зөрчилдөж, намрын сонгуульд бэлдээд завгүй…
Ө.Билэг
Сэтгэгдэл8
МАН-ын АН-ын бузруудыг хамгийн их дэмжиж сонгодог вэ гэвэл үеэ өнгөрөөсөн хөгшид, улныхан идэвхтэй дэмжиж сонгодог.
МАН-д итгэхээ больсон юм биш байхаа. Хүрэлсүх ерөнхийлөгч, Занданшатараар толгойлуулсан МАН-ын хэсэг бүлэг нөхдөд итгэхээ больсон байх.
ARDIIN NAMIIG OR MURGUI USTGAJ BJ MONGOL ULS HUGJIH BHAA . YADAJ NHAD ODOOGIIN ARDIIN NAM BOL ULAAN OROSIIN BAIGUULJ UGSUN HARGIS ALUURCHIN NAM . BODOO DANZAN 2 IIN 1920 ONII 6-25 ND BAIGUULSAN JINHENE ARDIIN NAM BAISAN BOL CH ....
Ардын намаас өөр сонголт алга ардчилсан нам олиггүй хүн нам бүүр олиггүй сонголт хайрлаач бурхан минь
2020 онд ХҮК-ийн нэр хүндээр гарсан гэдэгт эргэлзэж байна. Коронаг маш сайн ашигласан. Эх орондоо 70 жил коммунизм байгуулах гээд дараа нь 35 жил капитализм байгуулах гээд барсангүй дээ. Хамгийн их хүч нь баг хороонд шивсэн мөнгөний сүлжээнд байгаа. Хэлтэй амтай хэдэн авгайчууд нь цагийг элээж байна даа.
Zandan bol xurelsuxiin bogs doloogch
Мэдлэг боловсрол, туршлагатай улс терийн шинэ хучин хэрэгтэй! Одоогийн нам нэртэй булэглэлуудэд ухаан алга!
Шинэ улс төрийн хүчин хэрэгтэй бна