
Би Лондонд амьдардаг зураач хүн. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт, зураглал. Хүлээн авах эсэх нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, надад хотойх юм алга. Одоо үндсэн сэдвээ үргэлжлүүлье.
Америкийн хүчирхэг нисэх хүчин Ираны цөмийн байгууламжуудыг ганц далайлтаар устгалаа. Цэрэг дайны урлаг, зэвсэг технологийн гайхамшгийг ёстой нэг үзүүллээ. Нөгөө Америк, Израиль, Европыг “Алаад өгнө, сүйрүүлээд өгнө” гэж сүржигнэдэг Иран бууж өгөхөөр болж байх шиг байна. Ираны байнга хийдэг байсан дээрхи суртал нэвтрүүлэгт автсан даган баясагчид байтугай түүнд авталгүй анализ хийх чадвартай экспертүүд ч Ираныг ийм амархан сөгдөөд унах юм бодоогүй байх аа! Иранчууд арми, эрдэмтдийнхээ соруудаар “сор” заллаа. Ираны шашин, төр-засаг болон армийн дээд удирдлагын хүрээнд итгэл алдах, гутрал давамгайлж байх шиг байгаа нь доорхи фотонуудаас харагдаж байна.
Америкийн бөмбөгдөлтөнд амь үрэгдсэн генерал, эрдэмтдээ Тегеранд бөөнөөр нь оршуулж буй үйл явцын фотонууд сайтаар дүүрлээ. Гэхдээ нөгөө аймаар аятолла нь “Америкийн бөмбөгдөлт бол шоу байсан” гэх маягтай хоосон даналзаж хөөрүү фанатуудаа галзууруулж популизм хийхээ мэдэлгүй дээ. Хариуд нь “Дутлаа гээд байгаа юм бол гүйцээгээд өгч болно шүү. Олон юм ярилгүй хэлэлцээний ширээнд суу!” гэж Трамп зандарлаа.
Хэн нь амласнаа биелүүлдэг, хэн нь хоосон хийрхдэгийг дэлхий мэддэг болсон доо. За энэ ч яахав, үүнийг бүгд мэдэж, хорвоо дэлхийгээрээ нэг шуугиж байгаа учир алгасая. Үйл явдал дэндүү хурдтай өрнөж нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөн тул урд нь тооцоход бэрх байсан нэг том асуудал одоо босч ирж байна. Энэ бол одоо Иран аль талдаа гарах вэ гэдэг нь асуулт, тийм үү? Одоо тэд 1979 оноос өмнөх цэцэглэн хөгжиж байсан “Гоё Хаан” Шахын үе рүүгээ эргэж, Барууны соёлт ертөнцтөй хөл нийлүүлэх үү? Эсхүл нөгөө “аймаар аятолла”-гаа шүтээд Лалын лалар улс хэвээрээ үлдэх юм уу?
Ираны эмэгтэйчүүд 1979 оноос өмнө ба хойно. Ийм л байсан аз жаргалтай бүсгүйчүүлийг хар нөмрөгөөр хучаад 46 жил болж байна.
Одоо Иранд болж байгаа үйл явдал Орос-Украины дайнд хэрхэн нөлөөлөх вэ? Тэд одоо "шахед" дроноо Орост өгөх үү? Өгөхгүй бол тэр нь Орос-Украины дайнд хэрхэн нөлөөлөх вэ? “Чухамхүү манай дронуудын тусламжтайгаар Орос Украинд ялагдчихгүй тэссэн. Гэтэл тэд бидэнд хульхи зэвсэг үнэтэй өгч дэлхийн шившиг болголоо. Одоо бүр хаячихлаа” гэх маягийн гомдлын үг аятоллагийн амнаас уналаа гэсэн мэдээ явж байсан. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нь яаран Москва орж Путинтэй уулзсан. Өнөөх нь “Анд минь бидэнд ямар ч арга алга даа” гээд “мөрөө хавчсан” юм шиг байна. Путин үнэнээ л хэлж, хөөрхий. Нээрээн ч украинчууд түүний хоолойн дээрээ хутга тавьчихаад тэр хаашаа ч хөдөлж чадахаа байчихаад амь тэмцэж байхад юун тэр Иран миран бэ, цаашаа цаашаа гээ биз. Араас нь Лавров “манж үг” дайгаад буцаасан юм болов уу даа. Хөөрхий иран сайд “нүдэндээ нулимстай” нутаг буцжээ. Түүнийг сонссон Ерөнхийлөгч Пезешкян нь одоо ерөөсөө “байлдаж тоглох”-оо больё. Улс орноо өөд нь татая гэж гэнээ. Ер нь тэгэх байх. Яг дээрхи асуудалтай уялдаад одоо нэг ноцтой асуудал Пу “жанжин”-д тулаад ирлээ гэж би бодож байна. Шашин нэгтэй Ираныг гомдоосон Путины дэглэмд одоо дотоодод нь нэг том “дэлбэрэлт” болох байх шүү, сануулчихъя. Би энд Оросын исламын шашинт ертөнцийн тухай ярьж сэрэмжлүүлж байна. Тэд хоорондоо Суннит-Шиитээрээ тэрсэлддэг ч Оросын эсрэг бол Лалынхаа ногоон туган дор нэгдэж таарна даа. Учир нь угаасаа оросууд тэдний энэ ялгааг үл харгалзан үргэлж дээрэлхэж эзэрхийлсэн их гүрний дээрэнгүй үзэлд тэд дургүй. Бараан түүх - Үйлийн үр. Тэр тухай бичвэл ёстой “дуусашгүй яриа” гээч нь болно.
Бид л тодорхой мэддэггүй болохоос биш Орост “ИСЛАМ” бол бодитой болчихсон аюул юм байна билээ. Тэд зөвхөн цагийг нь л хүлээж байсан. “Үйлийн үр нь боловсорч үр жимсээ хураах” цаг нь ирж байх шиг байна, одоо.
За одоо энэ олон асуултуудаа эргээд нэгтгээд нэг үзье. Иран ялагдсан. Орост гомдсон. Орос ч бас гомдсон. Украинд халдан түрэмгийлж орсноосоо хойш Орос тал тал тийшээ, бүр дэлхий ертөнцөд гомдож байгаа даа. Иран Орост “шахед”-аа өгөхгүй л болов уу. Өгөх шахедгүй болох цаг ч ирэх юм бил үү?
Фронтын байдал Путины армид хэзээнээсээ ээлгүй байгаа. Одоо ч мөн адил. Цэргийн амьд хүчний хохирол нь муу ёрыг дуудах мэт 6 дугаар сарын 12-ны ОХУ-ын Тусгаар тогтнолын өдөртөй нь давхцаж 1.000.000 даваад явчихлаа. Зэвсгийн нөөц нь барагдлаа. Армийнх нь сэтгэл гутрал дээд цэгтээ хүрч байх шиг. Бууж өглөө. Оргож зугтлаа. Хоорондоо алалцлаа байлдлаа л гэнэ. Алиа алдаж байх шиг ээ. Бүр дотроосоо Украины талд мэдээлэл өгөөд эхэллээ. Батлан хамгаалах аж үйлдвэрүүдээ ч санхүүжүүлж чадахгүйд хүрээд байна. Ард түмнийх нь амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Тэгээд дээр нь Оросын Лалын ертөнцийн далд “дэлбэрэлт”-ийг (хүн амын төрөлт нь явж өгсөн!) нэмчих. Оросын Лалын ертөнц Кремлийнхээ эсрэг энд тэндгүй босоод ирдэг, байлдах цэрэггүй, зэвсэг техникгүй (хамгийг нь Украинд устгуулсан?) болсон байвал ёстой хувь заяаны шоглоом болно, Путин ба путинчуудын хувьд!
Оросын ирээдүй ийм баргар харагдаж байгаа бол нөгөө талдаа, Украиныг Америк, Европ, соёлт ертөнц дэмжиж байна. Саяхан НАТО-гийн Чуулган Нидерландын Хаага хотноо болж Украиныг цаашид ч дэмжихээ илэрхийлж түүнийгээ албан ёсоор батлaж нотоллоо. Их Британи-Украин, Герман-Украин гэх мэтчилэн хоёр талуудын олон гэрээ байгууллаа, бас байгуулахаар хэлэлцэж ярилцаж байна. “Европын Холбоонд Украиныг элсүүлэх хэлэлцээ эхлүүлэхийг Европын Комисс бүрэн дэмжиж байна. Украин даалгавраа биелүүлсэн. Одоо бид ажиллах ёстой” хэмээн хатагтай Урсула фон дер Ляен мэдэгдчихлээ. Европын Холбоо Украинд хаалгаа нээж өгөх нь ирээдүй цаг дээр гэгээтэй үзэгдэл болно. Ингээд бод доо, эрхэм уншигч Та.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Сэтгэгдэл39
Үнээн үнэн
үхсэн ацных нь үнэн байдгийн,ираны пуужингуудыг анус болон израйлын АДЭХ төмөр дээвэр,патриот систем яаж ч чадахгүйгээ мэдээд дайнаа зогсоосон,израйлын тель-авив болон ганц боомт хот нь пуужиндуулж сүйрсэн,цэргийн 5 обьект,түүний дотор гол агаарын бааз,тагнуулын мэдээ цуглуулах том төв,материал хангамжийн бааз зэрэг пуужиндуулсан газруудаа мэдээлэхгүй нуусан гэж Telegraph мэдээлсэн бна,лондонд байгаа юм бол хамгийн түрүүнд уншсан баймаар ямар мэдээлэл байгааг https://www.telegraph.co.uk/world-news/2025/07/05/iran-struck-five-israeli-military-bases-12-day-war/ линкээр унш,мэдэн будилж санаанаасаа үлгэр зохиох хэрэггүй,монголд чамаас илүү мэдээ мэдээлэлтэй хүмүүс зөндөө, ми6 гийн хаяж өгсөн жаахан мөнгөнд ингэж нэр төрөө шившиглэх ямар хэрэгтэй гэж???
Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн, дэлхийн хөгжлийн адаг болсон навсгар монгол гуйлгачинд агуу орос агуу хятад агуу америк юугаа яах ийх нь түй ч падлийгүй боллоо Хэнд нь ч яаж ч пялдаганаад хүний аймагт багтаж орохгүй болой. Энэ зураач гээч навсгар олон юм улин хуцалгүй лондонгийнхоо угаадасыг гудрахаа бод Улс төр энэ тэр энэ гуйрамчинд хэтэрхий томдоно
Иран дайнд үрэгдсэн баатаруудаа хүндэтгэх, ялалтаа тэмдэглэх баярын жагсаал хийж байгаа бол, Израйльд Гаазын зурвасын дайныг зогсоох, Нээтнахуйг огцорч зайлахыг шаардсан жагсаал болж байна. Израйлийн төмөр дээвэр гэгч АДХ бол арилжааны үлгэр байжээ гэдгийг дэлхий даяараа мэдэж авлаа, ха ха ха
Барууны гол зорилго бол ОХУ, БНХАУ-ыг сүйрүүлж сөгдүүлж,даян дэлхийд ганцаараа ноён суух явдал, Хуучин колоний сестемээ сэргээх зорилго Энэ зорилгоор Украины төрд нацистүүдийг хууль бусаар гарган 8 жил бэлтгэж зэвсэглэж байгаад Украинд оросын эсрэг дайныг өдөөсөн, НАТО-г оросын хилд тулган аюул үүсгэсэн, Украин дэх оросуудын эсрэг геноцид үйлдсэн,Барууны 52 орон бүлэглэн асар хүчтэй хориг тавьсан,Үүний дүндорос орон богино хугацаанд сөгдөнө,Үүний дараа оросын хүчийг хятадын эсрэг ашиглана гэж тооцсон, Харамсалтай нь бүтсэнгүй,Орос хятад хоёр хүчээ нэгтгэвэл хэнд ч дийлдэшгүй гэдгээ харууллаа,Оросын тал олон жил анхааруулсаар атал үл тоон энэ дайныг өдөөсөн,Одоо хариугаа хангалттай амсаж байна,Украин бүр сүйрлээ, Барууны хүч тамир нь барагдаж байна,Барууны ардчилал бол ардчилал биш,Тэд түрэмийлэгчид, Ардчиллаар далимдуулж ,бусад орны төрд өөрийн төлөөллийг гаргаж хамааралдаа оруулдаг бараг колоноо болгодог аргатай,Бусдыг мал гэж бүү бод, Монголын ардчилагчид бол барууны тавиулууд,
яахав дээ хэн нэгний хувийн үзэл бодол дүгнэлт бол заавал зөв үнэн байх албагүй,бас баталгаа ч болохгүй л дээ гудамжаар яваа хүмүүс бүгд л өөрийнхөөрөө боддог дүгнэдэг.энэ зураач гэсэн хүний өөрийнх нь л бодол .хэнд ч хамаагүй.надад бол эсрэгээрээ бн
Дайн тулаан гүй Монголоосоо дүрвэчихээд тэндээсээ хуцаад байх шаардлагагүй. 2014.онд украйнд майданы хувьсгал гарч ТОДЫН ОТГОНБАЯР шиг олон хүмүүс баруунд тархиа угаалгасан горыг украйнчууд Одоо амсаж байна. Хөрштэйгээ хөрш шиг бай. Хэрүүлч авгай шиг тэндээс хуцаад байх хэрэггүй. Монголын төр засаг төвийг сахиж хөрштэйгээ эв найртай Э/Зийн хамтын ажиллагаагаатай ажиллаж байна. Чамд бол эх орондоо ирэх нүүргүй хүмүүс л ингэж хуцдаг байгаа шүү. Хөлсний бичээч хийж хэдэн халтар цаас олдог чинь тэндээ л биз....
Сайхан бичжээ.
чи Лондонд байдын бол англи хэл сурсан байлгүй дээ. англиар мэдээ бэлдэхэд яадын монголчууд энийг уншаад яахын. хэн нэгний торол байж Лондон амьдардаг зураач гэх шиг бүлтэрээд байгаарай.
I am an artist living in London. I am an ordinary Mongolian and democratic artist who has opposed the Russian aggression against Ukraine from the very beginning. What I have written is just my observations and drawings. Whether you accept it or not is up to you. I consider cursing, insults, threats, and killing as your freedom of speech, an outlet for your anger (like a drug), so you can curse without worry, I have nothing to complain about. Now let's continue with the main topic. The powerful American air force destroyed Iran's nuclear facilities with a single strike. The military has demonstrated the wonders of war and weapons technology. Iran, which boasts that it will "slay and destroy" America, Israel, and Europe, seems to be about to surrender. Not only the followers who are addicted to the above propaganda that Iran has always made, but also the experts who are capable of analyzing it without falling for it, did not expect Iran to fall so easily!
Иран ялсан байгаа Тельабибийн тэн хагас нь бөбөгдүұлж үнсэн нурам болсон,олон тооны Израйль иргэн дүрвэн гарч байна. Израйльд ирээдүй байхгүй гэж нэрт хүмүүс хэлсэн нь батлагдаад байна.
Битгий шаа янхан эмсийн шалдан зураг натураа зураад боовоо саагаад наанаа байж бай
Идэрбат ариунаа дебиль ээ,,,,эмчилгээгүй боллоо шүү,,,чи,,,эмч эмнэлэгээ бараадаа,,,,тэнэг орк,,,,
Тэнэгт
Трампаа худал далжиганаж байхаар ороz дээр цөм хаяад дайн дуусгачихаач.
Цөмийн дайны хэнээтэн бэ ?
Овоо үнэн юм бичих болуу гэсэн чинь зайлуул зүгээр л хөлсний бичээч юм байна дэлхий даяарчлагдсан интернэт гэж юм байна арай өөр юм цаадуул чинь бичээд байна Отгоо минь
Иран огт сүйрээгүй. АНУ Израйль хэзээ ч Ираныг эзэлж чадахгүй, засаг төрийг сольж чадахгүй. Харин ч Израыльд ямар ч Төмөр дээвэр байхгүй нь нотлогдлоо. АНУ-сын хамгаалалтын систем тун болхи, эргэж өөрсдийнхөнөө сүйрүүлж байгааг дэлхий харлаа
Хэн чамд ийм үлгэр ярьж өгөөв,,,дебиль ээ,,,,
Еврей Арменичуудыг магтаж өөд татдаг Оросууд Ислам Түрэг Ази ард түмнүүдийг доромжилж устгаж оросжуулж ирсэн. Олон үндэстний улсын ийм сионист нацист бодлого үхлийг нь авчрах нь цаг хугацааны асуудал. Еврей захирлуудтай Оросын мэдээллийн хэрэгсэлүүдийн Израйл дахь ганц сурвалжлагч Пашков нь Израйлын иргэн Еврей байгаад Тел Авивын албан ёсны мэдээг орчуулж дамжуулдаг нь Ислам Түрэг үндэстнүүдийн нүүр рүү Оросуудын нулимж байгаа нь гэдгийг бүгд ойлгох нь бас цаг хугацааны асуудал. Антисемитизм гэж үргэлж үгэлдэг Путин Ислам шашинтнуудыг байтугай Түрэг Ази бүгдийг хар ажлын мал гэж харьцдаг.
Халтар хултар зургаа эрээчээд сууж чадахгүй байна уу?
Ene hvn yugaa medehgui baij hudalaa yum bicheed baih yumaa. Izrailin hohirol ni aimaar bolood l iranii tsumiin zevsegiig amerikuud ustgaj chadaagui geed baihad vnen teneg yum yriad l baih yum daa.iranii puujin izrailiig chuluutui onoj asar ih hohirol barag 30 terbumiin hohirol uchirsan gesen too gargasan bnlee ch dee.
Тиймээ. Аугаа ихийн хэнээрхэл сүйрэлд л хүргэнэ дээ. Орз китэд хоёр хоёулаа сүйрэх болтугай. Хурай хурай хурай.
энэний бичсэн юм руу хүн шээгээд л байна
duugai zurgaa zur
Румынд тэгээд ямаршуу байна даа? Оросууд нэг гар дүрээд, тэр нь баригдсан санагдана. Шинэ Е нь чамайг яах бол?
213.55.237.203 Швейцартын ЗГ Украйныг дэмждэг, тийм ээ? Чи битгий нүүрээ нуу. Над шиг ийм ил тод бай. Тэгвэл би чамайг хүндэтгэнэ.
213. 55 гуай эх орноо багахан шиг доромжил
тахалтай тарвага хэлж өгч бичүүлээ юу?
Энэ зураач ёстой гоё бичнээ. Ямар ч сэтгүүлчээс илүү бичнэ. Энэ харааж доромжлоод байгаа троллууд бол зөвхөн Лондонд жаргалтай амьдардагт нь атаархаж үхэж байгаагаа илтгэж байгаа царай нь! Тэрнээс Ираныг хайрлаад байгаа юм бахгүй шүү!!!
haan tsagaachid az jargaltai amidardaj baisan yum be dee hoo. neg hulsunii ajil hiij gol zogooj bgaa ch dee hoo..
Энэ зураач ёстой гоё бичнээ. Ямар ч сэтгүүлчээс илүү бичнэ. Энэ харааж доромжлоод байгаа троллууд бол зөвхөн Лондонд жаргалтай амьдардагт нь атаархаж үхэж байгаагаа илтгэж байгаа царай нь! Тэрнээс Ираныг хайрлаад байгаа юм бахгүй шүү!!!
Израйлын нийслэл Тель Авив хот, гол боомт Хайфа зэрэг хотууд нь навсайтлаа бөмбөгдүүлээд саяны дайнд ялагдсан шүү. Хамаг иргэд нь явган нүцгэн улс орноо орхиод зугтаж зулбаж явна. Ийм байж бас ялсан ч гэх шиг. Ккккк
Орос эзлэн түрэмгийлэх дайн хийж муу жишиг тогтоолоо. Энэ нь монголд маань маш муу. Ерөөсөө цөмийн зэвсэгтэй болж байж л ором, хятадын зүгээс ирээдүйд ирж болох аюулаас айхгүй, монгол улс үүрд оршин тогтох юм бна.
АМЕРИКЧУУД УКРАЙНД ОГЧ БАЙСАН ХЭМЖЭЭНИЙ САНХУУЖИЛТИЙГ ЕВРОП ОГОХООР БОЛЛОО. АМЕРИКЧУУД САЙН ЗЭВСЭГЭЭ ЗАРНА. ЕВРОПЧУУД ООРСДОО ЗЭВСЭГЛЭЭД ЭХЭЛЛЭЭ. КАВКАЗ ДУНДАД АЗИД ИХ АПИТЕТТЭЙ ТУРКЫГ ТОГТООН БАРЬЖ БАЙСАН ИРАНЫГ СУЛАРСНЫ ДАРАА НАТОГИЙН ГИШУУН ТУРК УЛС АЗЕРБАЙДЖААНААР ДАМЖУУЛАН ОРОСТОЙ СОРГОЛДООНЫ ШИНЭ ГОЛОМТ БИЙ БОЛГОЖ БАЙНА. УЛМААР ДУНДАД АЗИ, ИЖИЛ МОРОН, УРАЛЫН ТУРЭГ ГАРАЛТАЙ УГСААТАН СУУДАГ БУС НУТАГУУДААРР АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ.ОРОС ЭНЭ БУХНИЙГ ДАВЖ ГАРЧ ЧАДАХ БОЛОВ УУ
Тодын Отгонбаяр тэр оршин суугаа газрынхаа үзэл баримтлалыг дагахгүй бол маргааш ч хөөгдөж мэднэ...
Зураачид боловсролгуй нехдууд шуудээ, юун улс тер!!!
Энд мэдлэг боловсрол шаардлагагүй хэдхэн зоосоор цаад эзнийхээ бичиж өгснийг дамжуулж байгаа нь л тэр,монголын жирийн иргэдийн үзэл бодлыг тандах,чадвал яг украйн шиг болгож оросын эсрэг турхирах тийм хөрс бүрэлдсэн эсэх,эсвэл брэлдүүлэх ямар боломж байгааг судлах зорилгоор зориуд өдөөсөн ийм бичвэрийг гар хөл нь болсон энэ отгонбаяр мэтийн нөхлүүдийг ашиглаж байгаа юм,харин USAIDыг трамп санхүүжүүлэхээ больсноос хойш сүхбаатар,номиндарь мэтийн нөхдүүд дуугаа хураасан бололтой ойрдоо чимээгүй л бна даа???!!!
Бодит мэдээллээс хол тасарсан энэ хүний бичлэг хэнд хэрэггүй байх даа. Өөрт нь хэрэгтэй юу гэхээс өөр хэнд ч хэрэггүй биз. Мэдэхгүй сэдвээр баримтгүй юм бичиж хийрхэхээ болиосой бил ээ дээ.Хөөрхий.