
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл2
Муусайн жолооч нар ерөөсөөн хүүхдэд зам тавьж өгдөггүй шүү дээ.
Иргэд амь насаа алдах нехцлийг тер бурдуулд бна!!! Дуу ихтэй мотоцикл, элдэв дээд йн унадаг дугуй, ямар ч дурэмгуй, дураараа бэлчиж, иргэдийн амь нас, амьдрах эрхэд ноцтоц халдаж байхад зохицуулах газар, эзэн алга!!!!!!