
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Монгол Улсын Төрийн их баяр наадмын Хүндэт зочноор энэ удаа Цог Жавхлант Эзэн Хаан гэргийн хамт тодорчээ.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал. Түүхээ сөхвөл ерөөсөө Японы Эзэн хааны анхны түүхэн айлчлал болох бөгөөд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.
Энэ тухай саяхны түүх сөхөж өгүүлье. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд тус улсад Төрийн айлчлал хийх явцдаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг тунхагласан. Энэхүү айлчлалд дагалдан оролцсоны хувьд тухай үед (2022.12.16) бичиж байснаа уншигчиддаа дахин толилуулъя.
Монгол-Японы харилцааны түүх гэж бичвэл барагдахгүй урт түүх буй. Дипломат харилцаа тогтоосныхоо 50 жилийг тэмдэглээд, дараагийн 50 жилийнхээ замын зургийн зарчим, үндэслэл, гарцыг томъёлчихлоо. Нэгэн зуунаар түүх бүтээж байна. Ардчиллын 32 жилд энэ түүх ямагт дардан замаар, эерэг гэгээтэй мэдээгээр дүүрэн явж иржээ.
2022 оны гадаад харилцааны өрнөлтүүдийн “хаалт”-ыг (ажил хэрэгчээр тайлагнах гэх үү) Төрийн тэргүүн Хятад, Японд Төрийн айлчлал хийж хэрэгжүүлснээс хоёр айлчлалыг харьцуулан ажиглаж ийм дүгнэлт хийлээ.
1) БНХАУ бол гарцаагүй уул усаар холбогдсон хамгийн ойрын хөрш маань. Найрсаг хоёр хөршийн харилцаа ямар байх ёстой, тийм хэмжээнд хөгжүүлж чадсан, хил залгаа, гэхдээ тэнцвэргүй их бага хоёр улс бусад улс орнуудад үлгэр жишээ болохоор жишиг харилцаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа байна.
2) Тэгвэл Япон нь алсад орших гуравдагч хөрш, хиллэдэггүй. Түүхэнд бүрхэг бараан үеүд (“1939 он”, “1945 он” гэх мэт) байсан, гэвч өнөөгийн өндөрлөгөөс харвал Азид орших том жижиг (их, бага) хоёр улс найрамдах нөхөрлөхийн үлгэр жишээг үзүүлж чадаж байна, стратегийн түншлэлээ шинэ шатанд гаргалаа. Жагсааваас иж бүрэн стратегийн түншлэлтэй Хятад, Оросын араас Япон жин нөлөө, түвшингээрээ бичигдэх боллоо.
“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэлийг заалт, шад бүрээр нь уншаад үзээрэй. Стратегийн түншлэлийн дараагийн дээд шат нь “иж бүрэн” гэх тодотголтой байх учиртай бол, бид хамтдаа “алтан дундаж”-ийг олоод “тусгай” гэсэн тодотгол хийчихлээ. Хоёр хөршдөө хар суулгахгүй, гэхдээ Монгол Улсын гадаад бодлогод гурвуулаа нэг зиндаанд гэж ойлгогдохоор “алтан дундаж” юм даа. Үүгээрээ бид 2022 онд гадаад бодлогын тэнцвэрүүдийг маш оновчтой хангаад иржээ. Айлчлалуудыг аваад үзэхэд тэгж бууж байна. Хоёр их хөршийн дунд “алтан дундаж” бүхий тэнцвэрийг барьж чадлаа. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд бас “алтан дундаж” бүхий тэнцвэрийг барьж чадаж байна.
Гарчгийг би яагаад “ах дүүгийн найрамдал” гээд авчихсан юм бэ гэдэгт хариулт хэлье. Энэ бол Токиод Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлж томъёолсон шинэ нэршил, тодорхойлолт, шууд утгаараа бол харилцааны түвшинд өгч буй Монгол Төрийн үнэлгээ байлаа.
“Ах дүүгийн найрамдал” гэдэг алдрыг өмнө нь хэнтэй холбож ярьдаг байлаа. Далан жилийн түүхийн жим татуулсан Монгол-Зөвлөлтийн найрамдалтай дүйцэхүйц харилцааг бид Японтой тогтоож чадлаа гэсэн утгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын бүх арга хэмжээ чиглэгдэж байлаа гэж би гэрчлэх гээд байна. Японы Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээ, хамтарсан хэвлэлийн хурал, Хамтарсан мэдэгдэл, Японы Эрхэм дээд Эзэн хаантай уулзсан, тэгэх тэгэхдээ нэг өдөрт 6 удаа уулзаж, 6 удаа “Сайн байна уу?”, 6 удаа “Баяртай” гэдэгтээ тулна гэдэг, Морин хуурын чуулгын сэтгэл догдлом тоглолтыг Японы Эрхэм дээд Эзэн хаан, Эрхэм дээд Хатан таалан соёрхоно гэдэг тэр бүр тохиолддоггүй “үзэгдэл” юм гэнэ лээ. Японы ГХЯ-ны хариуцлагатай танил дотно нөхдөөсөө сонссоноо би хэлж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээ “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” хөгжүүлэх уур амьсгал дунд явагдав. Хоёр хөршийн маань хувьд эмзэглэн хүлээн авдаг нэг асуудал бий. Тэр нь “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санаа юм. Гэвч манай улс түүнийг дэмждэг, бүр 2018 онд ноён У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар Японд айлчлах үедээ ч дэмжлэгээ илэрхийлсэн. Тэр үзэл санааны хүрээнд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” байгуулахын төлөө байгаа нь нэг ёсондоо хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд “алтан дундаж” бүхий тэнцвэр барьж чадаж байгаагийн илэрхийлэл болно. “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санааны авторууд дотор цаана нь АНУ, Энэтхэг, Австрали гээд манай улсын гуравдагч хөршүүд бий.
Хамтарсан мэдэгдэлийн заалт, шад бүрийг задлахад ийм чухал үгс нүднээ бууна. “Япон нь дэлхийн улс орныг түүчээлэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн”, “хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжив”, “эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” болсныг дахин нотлов”, 1996 онд “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл” байгуулсан гэхчлэн.
Цаашаа хамтын ажиллагааны тэргүүлэх ба дагалдах чиглэлүүд ингэж буужээ: 1. Улс төр, аюулгүй байдлын салбар. Харилцан ойлголцол гүнзгийрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн; 2. Япон нь Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарыг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс мөн. Монгол нь Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулсан, Японоос Монголд харилцаа, холбоо, тээвэр, логистикийн салбарт томхон хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн; 3. Боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэв; 4. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна гээд хэргээр 5 дахь заалт болгож 2011 онд Японы зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед Монгол, монголчууд нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн гэжээ.
Хамтарсан мэдэгдэлийн дараагийн хэсэгт ийм нэг санаа буй. Монголын ойр дотно “гуравдагч хөрш” болох Япон нь Монголын хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ирсэний сацуу сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд “Энх тайванч улс”-ын хувиар хувь нэмэр оруулсныг Монгол Улс өндрөөр үнэлэв гэсэн нэг ёсны дүгнэлт юм. “Энх тайванч Япон” гэсэн шинэ нэршил харагдана.
Манай улс хоёр их хөршөөр хүрээлэгдсэн (нэг ёсондоо хашигдсан), тэр хоёр нь нийгмийн байгуулал ба улс төрийн тогтолцооны хувьд Ардчилсан Монголтой тэр бүр авцалдах албагүй, гэтэл газар зүйн онцлогоо үл харгалзан монголчууд эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсээ хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан, нэр хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг Япон өндрөөр үнэлэв гэжээ. Нийтлэг үнэт зүйлстэй түнш улс орнуудын хувьд “эрх чөлөө, ардчиллын мөн чанар”-ыг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээ нотлов гээд цаашаа тэмдэглэжээ.
Хамтарсан мэдэгдэлд ингэж даруухан тэмдэглэсэн болохоос аман хэлэлцээ, бусад уулзалтууд дээр “Монголчуудын ардчилалд үнэнч байгаа”, “Өдий хүртэл гуйвж дайвалгүй түүндээ үнэнч байсаар ирсэн”-д гайхшран бахдсан, баярласан үгс бишгүйдээ нэг сонсогдож байв. Зарим нэг уулзалт дээр “Ийм их дарамтан дор ардчиллаа хамгаалсаар ирсэнд их баярлалаа” гэсэн үгс ч дуулдаж байв. Ардчиллаасаа бүү ухраасай гэсэн уриалга ч яваад байх шиг.
Үргэлжлэл бий
Д.Баярхүү
Сэтгэгдэл30
МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ГЭГЧИЙН ЦААД МӨН ЧАНАРЫГ ОЙЛГООГҮЙ ЮМ БАЙНА. МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ГЭХЭЭР ТӨРД ГАРСАН ДЭЭРЭМЧИДИЙН ДУРААРАА ДУРГИЛТ, ХООСН ЦЭЦЭРХЭЛ ИРГЭДИЙН ЯДУУРАЛ, БУХИМДАЛ, УЛСЫН ДАМПУУРАЛ .....ТЭГЭЭД Ч ХЭЗЭЭ ЯПОНТОЙ АХ ДҮҮ БОЛСОН ЮМ. ТҮҮХ ҮНЭН БОЛ 39 ОНД МОНГОЛЫН ЭЗЛЭХ ГЭЖ БАЙСАН БАЙХ.
Odoo ta dutchih ! suuliin ued ailchilal bugded ih pyldaga hiilee , gevch unen dur chin huuramch ym !
Ямар их тал зассан долигнох маягийн юм юм долоосон нийтлэл вэ дэ? Яасан япон явж магадгүй болсон уу
Nuguu aldart gahaj iluu erhtei gej bichsen George Orwell-iin "Politics n English Language" gedeg buteeliig unshval zugeer. Gehdee Trump shig zuvhun ANU-iin ERH. ASHIG geed baidag ugiigq bas bod. . Bi Harvard-d Lecture unshihdaa, bas 1 tom gurend tulburtei zuvlulguu Ubuntu ha ish tataj baisan um.
...1 tom ulsad tulburtei Zuvlulguu uguhduu ish hahaha baisan um..... gej zalruulj unshina uu. Nodnin 100 nas hureed tengert devshsen Aldart Dip!omatch H.Kissinger guaig amid seruun baihad 1 Foundation deer bolson Metgeltseenii arga hemjeen deer tuuniig yalahad 2 garaa urgun buuj ugch Chingis Haanii Mongol yallaa gehed ni bi German heleer "Heendee Hoh" gej helen tuhain tanhimiin uur amisgaliig huurhun Mongoliinhoo "diplomat show" bolgoj bsn um.
🥩🥓 шарж алах гэж байж хатиг хөндөв гээд байв гэсэн байж 😅
unshsan yumuu ehleed?
Hurshuud-eesee 90%, tatvariin 60% hamaaraltai, Mongoliinhoo amin erh ashigt bish busadiin Ashig Sonirhold niitsuulsen Strategy-iin Tunshlel, bur uuniigee Ij Buren Shatand oruullaa gedegee turgen zasaa , bitgii Tur Zasgiin Tolgoi erguuleed Delhiin Shivshig bolgood baigaach ee gej l zuulhun shog mayagaar hellee shuu dee, bi hairtai DIPLOMAT tanihgui naiz aa.
In short, please, as a Sovereign Nation, don't be DEPENDENT from other foreign Nations by 90% n 60% respectively. It's not principles of the Strategic Partnership or Comprehensive Strategic Relationship, not even closer to these requirements.
алаг мах идүүлнэ. вагю мах гэлүү.
номын ах дүүм байлгүй. абэн бэхнэр япанд хөх ожигт байдаг наран ургахаас хөхрөнөө л гээд
Ёрөнхийлөгч Хүрэлсүх гээд л долоогоод байх юм энэ өвгөн чинь яачихсан өвгөн бэ ! Удахгүй нэг гадаад явахдаа дагуулж явна гэж горьдоод байгаа юмуу !
US-iin gadaad diplomat bodlogo 3 uguulbert ch bish, 3 usegt ch bish, Strategy gedeg ch uggui, erduu 3 ugend bagtdag im sh dee. Medeej zadargaatai. Huuk-t tsever mersgjiliin hunii huvid helj ugsun. Huuk, Y.Sodbaatar, J.Enhbayar nar undesnii Nomloloo bie daan bolovsruulj orchin tsagtai niitsuulen shine shineleg buheniig oruulj chadsan bn lee. Uneheer uragshaa alhaj chadsan shuu. Harin Batlan Hamgaalah Yaamaaraa toglood ahisan tuvshineesee uhraad baih um. Sainbayar bil uu dee 1 said baisan, shal demii umaar zailuulchih um. Ovoo turgen Reform hiij orchin tsagiin zevseg tehnikiin Expo yavj nud ni neegdej nuur ni ch hagarch, uuruu ch mundag bolj bsn um. Harin Battsetseg said odoo bolnoo, mash turgen solih heregtei.
хар хорин эрдэнэзоо. бхя сайд бямбацогтын ангийн нохой баяраа ма ангид байсын.👃🏻хийд🗡. ноцолдоод үзүүрлэвэл 🧳🧳🐫 шагнуулах
Самурай нарын эзэн хаан ирж байна ! Итагаки Сёйширо Хонжио Шигэрү Кёнжи Доохира гэсэн дорнод Азид алдартай хуучин гурван найз гёнёралуудыг мэдэх үү ! Ном уншдаг хүн бол мэднэ ! Уншдаггүй амьтан бол мэдэхгүй !
Япон - Монголын ахан дүүсийн найрамдалт шинэ харилцаа хөгжин бадартугай
хар морьтой хайдав зайсан гуай хатируулаад сатааруулаад ирж явна хө
юун ах дүү вэ? Мантуу гамин Хүсүжан юу солиороод байна?
Ахан дүүсийн шинэ харилцаа гэж зөв гарчигласан Д.Баярхүүдээ баярлан талархаж байгаагаа илэрхийлж ажил үйлсэд нь улам их амжилт хүсье
номхон далайгаас давалгаа
Hamag arga barilaa martsan ch say 20 minut OU-iin Ariljaand orood 600 $ hojloo. Mash ih bayarllaa. 600$ chin heden tugrug um be ? 21+ say tugrug um bnaa. Hohoho. Goe um be? Zah zeel sergesen, geo sain bui "a momentus moment"-
"a momentous moment" baisan ene ueiig ashiglaad ariljaand orood yavchlaa l daa. Chart-aa nud salgalgui harahgui bol 1 secund-d l saihan bolomj ungurchihdug umaa. Margaash ariljaa bhgui.
Япон Монголын ган бат найрамдал үүрд мөнхжин бадартугай мандтугай уухай, банзай
Хүрлсүр,япон хоёрыг хэт долдойджээ.стратеги. иж бүрэн түншлл гэдгийнхэ мөн чанар, цаад утгыг ч гадарлаж мэдэхгүй айлын аманд орж бгаа уршгийг ухаарахгүй, хав лугаа гадныхныг хэт дагаж навсагнан, 2 хөршийн зэвүүг хүргэж эгэл олон төдийгүй Мнглын аюулгүй байдал, хөгжилд гай тарьж мэдэх хавханд орж бгаа ч анзаарахгүй хий цэцрхэх дэмий дээ. Байгаа ч оносонгүй
1990-ээд оны эхэн хамгийн хүнд үед Япон Улс, япончууд бидэнд тусалж байсныг мартахгүй. Харин энэ сайхан тусламжийг сурталчилах, эргүүлэн сануулах зэрэг нь дутагдаад байгаа нь зарим хүмүүс сөрөг сэтгэгдэл бичиж байгаагаас харагдаж байна даа...
Уулын буга хараад, унасан морио голов гэж Москва-д Орос Хэл дээр сургуульд сурж боловсролтой, хоолтой болсноо мартаж болохгуй. Япон бол ганц Монголд биш, дэлхийн бүх ядуу улсад тусалсаар ирсэн. Хоосон зусардаад хэрэггуй.
Пизда минь ээ.. ингэж долоож байхаар наад казиночин тэрбум нүх Нөхөртөө хэлээч ээ.. Тужын нарс шатаж байна.. !!!!!!!
Пизда минь ээ.. ингэж долоож байхаар наад казиночин тэрбум нүх Нөхөртөө хэлээч ээ.. Тужын нарс шатаж байна.. !!!!!!!
Хэдэн төгрөг авч дээ
Япон улс одоогоос 200 жилийн өмнө улс орноо хөгжүүлэх эзэн хааны төлөвлөгөөг буюу хар хайрцагийн бодлогоо баталжээ. Тэр төлөвлөгөө нь одоо хүртэл хүчинтэй байдаг бөгөөд чухам энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Япон улс одоо хүртэл хаант засаглалаа хадгалсаар байдаг ажээ. Энэхүү төлөвлөгөөнд нэг чухал заалт байх бөгөөд тэр нь Япон улс эх газарт өөрийн гэсэн газар нутагтай болох заалт юм. Энэхүү заалтанд Япон улс нь Солонгос, Хятад, Монгол, Оросын Сибирийг эзлэн авахаар тусгагджээ. Японы Засгийн газар эзэн хааныхаа баталсан эх газарт нутагтай болох төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 1900 оны эхээр Солонгос, Хятадыг эзлээд, 1939 онд Монгол улсыг эзлэн авахаар Халхын голоор довтлоод Оросуудад хамраа тас цохиулсан. Улмаар 1945 онд Оросын арми Хятадыг Японоос чөлөөлөөд, Орос, Америк хамтраад Солонгосыг Японоос чөлөөлж, атомын бөмбөг хаяж дээрэмчин Японыг сөхрүүлсэн. Одоо XXI зуунд Япон дахин өндийж эзэн хааныхаа эх газарт нутагтай болох төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Болгоомжлогтун.