БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 12 /euronews/. Хүүхэд, өсвөр насныхныг цахим орчинд хамгаалах зорилгоор цахим дээрэлхэлттэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Европын Комиссоос танилцуулжээ. Энэхүү төлөвлөгөө нь хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн байна.
“Хүүхэд, залуус интернэтийг ашиглаж байх үедээ аюулгүй байх эрхтэй. Цахим орчин дахь дарамт, дээрэлхэлт нь тэдэнд өвдөлт, ганцаардал, доромжлолыг мэдрүүлдэг.
Нэг ч хүүхэд ийм мэдрэмжийг мэдрэх ёсгүй. Энэхүү төлөвлөгөө нь хүүхдүүдийг интернэтэд хамгаалах одоо байгаа арга хэрэгслүүдийг нэмэгдүүлнэ” гэж Европын Комиссын дэд ерөнхийлөгч Хенна Вирккунен мэдэгдсэн байна.
Уг төлөвлөгөөний үндсэн гол хэсэг нь цахим дарамтад өртсөн хүүхдүүдэд тусламж үзүүлэх аппликейшн юм. Эл үйлчилгээний төслийг Европын Комисс боловсруулж байгаа бөгөөд Европын Холбооны гишүүн орнууд өөрийн үндэсний үйлчилгээнд ашиглах боломжтой байна.
Тус комисс мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалахын тулд Дижитал үйлчилгээний тухай хуулийн удирдамжийг дахин хянаж, хүүхдүүдийг хортой контентод хандахаас урьдчилан сэргийлэх, ийм контетуудын талаар мэдэгдэх зэрэг цахим платформууд авах ёстой арга хэмжээг эрчимжүүлэхээр ажиллаж байгааг Хенна Вирккунен дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 02 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
Хятад улс хилийн ойролцоо Монголын Засгийн газраас монголын хууль ёсны дагуу хятад иргэдэд олгосон газар нутаг, өмч хөрөнгийг хамгаалах зорилгоор цэрэг оруулахад бэлэн байна.