Өмнөхөн бичсэн дээ, гарчигт өгүүлсэн сэдвийг. Тэнд бичсэнээсээ дахин давтая. Манай улсын хувьд газар доор нь дүүрэн алт, эрдэнэс, зэс, нүүрс, занарын ба метаны хий, нефть (Менделеевийн химийн үелэх элементийн жагсаалтын ихэнхи нь, тэр дундаа газрын ховор элемент бүгд багшран байна!), далай шиг их газар дээр нь 70 сая мал (хүсвэл 80 ба 90 саяд өлхөөн хүрчихнэ), IQ-гаараа дэлхийд 7-рт, дөрөвхөн сая хүрэхгүй ард түмэн.
Муу хэлдэг, үргэлж зүхдэг Хятадынхаа буянаар монголчууд маань хоёр идэхгүй хоосон хонохгүй яваа нь үнэн. Эрээний буянаар Монгол маань одоо ганзагын наймаачдын эзэнт улс болчихоод байж байгааг нийтээрээ харж байна.
Ганзагын наймааны дон, шүтлэг хэрээсээ хэтэрчихээд байж байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм гэхчлэн би бичсэн, бичдэг ч, цаашид бас бичих болох нь байна. Ийнхүү муу хэлэн хэлэн худалдаа хийсээр байгаад нэг мэдэхдээ Хятадаас хамгийн их хамааралтай цорын ганц улсаар (хамгийн их!) цол гуншингаа дуудуулаад эхэлжээ.
Олон улсын тавцанд. Газрын зургаар харна уу. Би facebook хуудсандаа энэ зургийг оруулангаа “Хөгжил дэвшил маань ийм их хамааралтай юм уу? Хамаарлаас гарахын тулд баялаг бүтээх, юуны өмнө хүнсний хувьсгалаа ялуулах, цагаан алт хөтөлбөр хэрэгжүүлэх, тэгснээрээ экспортоо төрөлжүүлэх!!!” гээд биччихсэн. Сэтгэгдэл хэд хэд байна лээ.
Монголтой зэрэгцүүлэх, харьцуулах гадаад улс нэг ч байхгүй учраас би дээр “цорын ганц” гэсэн тодотгол хийсэн ухаантай. Энэ их хамаарлыг үтэр түргэн бууруулна гэж байхгүй. Аажуухан буулгахын тулд баялаг бүтээх, юуны өмнө хүнсний хувьсгалаа ялуулах, цагаан алт хөтөлбөр хэрэгжүүлэх, тэгснээрээ экспортоо төрөлжүүлэхээс өөр арга зам, гарц би олж харахгүй байна.
Хойшоо хилээ зад нээгээд худалдаа арилжаагаа хөгжүүлээд өмнөд хөршийнхөө хамаарлыг буулгана бууруулна гэсэн улс төрчид засгийн эрх барьж байсаан. Гэвч бүтээгүйгээс илүүтэй эсрэгээрээ бүр ч явж өгсөн.
Би бичдэг. Өмнө талд маань томсгосон Сингапур босоод ирлээ, хөгжил дэвшил, шинжлэх ухаан-технологи гэж явж өглөө, ямагт үйлдэрвэрлэлдээ нэвтрээд байна. Язганатал хөдөлмөрлөж байна. Хятад хүн бүр баячууд болох нь байна гэж. Саяхандаа. ХКН-ын Төв Хорооны хариуцлагатан манай улсад зочилж, Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний явц ба гарах үр дүнгийн тухай бидэнд лекц тавьж, Хятадын хөгжилтэй зуузай холбон урагш хөгжиж, аль болох чанартай хүчирхэг эдийн засгаа босгохыг бидэнд уриалан байв. Бид л болсон хойно хөгжил дэвшлээ харьцуулчих санаатай асуугаадхсан чинь “ДНБ хүн ам тутамд Хятадад 13.8 мянган доллар байна. 2030 он гэхэд 27-29 мянган долларт хүргэнэ” гэж хариулж байх юм. Энэ тухай би facebook хуудсандаа зурагтай нь оруулангаа “1978 онд Хятадад Дэн Сяопины реформ эхэлж байх үед бидний мэдэхээр 300 гаранхан доллар тэдний хүн ам тутамд ногдож байлаа. Манай улсад өнөөдөр ДНБ хүн амдаа хуваавал 6000 доллар байгаа, ойролцоогоор. Тэнд 1 тэрбум хагас хүн ам (13800$); Монголд 3.6 сая хүн ам хэд вэ гэж харьцуулбал Монголд, монголчуудад эрс хурдтай хөгжил дэвшил, мөнгөн хуримтлал, түүнд хүрэх мэдлэгийн эдийн засаг, оюун тархи л хэрэгтэй мэт бодож суулаа” гэж бичээдхсэн чинь монголчууддаа санаа сэдэл өгөөд хэдүүлхнээ байж ингэх ч гэж дээ, ажиллаж хөдөлмөрлөж хятадуудаас дутахгүй гэдгээ харуулъя гэсэн санаа явж байдаг шүү.
Хараал зүхэл урсгаад Хятадын 93%-ийн хамаарлаас гарчихгүй. Хараалаар ямар ч зовлон бэрхшээл шийдэгдэхгүй. Ажиллаж хөдөлмөрлөж өөртөө баялаг, мөнгө бүтээж босгож л энэ өрсөлдөөнд дийлж гарна. Дийлэхээ больё гэхэд бараагүй хаягдаж болохгүй байна, монголчууд аа!
Хятадын удирдагч Си Жиньпин 2014 онд манай улсад Төрийн айлчлал хийж, УИХ-ын Хүндэтгэлийн чуулганы индрээc ингэж мэдэгдэж байсныг эргэн сануулъя:–Бид Монгол Улс болоод хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайн түнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайн найз гэж үздэг. Бид дийлэнх хөршүүдтэйгээ түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Цаашид ч хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, түнш болох зарчмыг барьж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыг баримтална. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэй найрсгаар, чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар хандаж эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримтална гэжээ. Манай улсыг шулж мөлжих гэж, сулруулж доройтуулах гэж тэд Монгол-Хятадын харилцаа хөгжүүлээгүй гэсэн байна. Хөршөө хэн байгаасай гэж хүсдэг вэ гэвэл гурван тодорхойлолт өгсөн байна. Монгол маань тэдний хувьд эвсэг (1), амгалан (2), баян (3) хөрш байгаасай гэсэн бодлого баримтална гэчихсэн байна. Бүх талаар хамтран ажиллая, хамтран хөгжье гэсэн байна. Заавал хамааралтай бол гээгүй байна. “Танайд ашигтай, бидэнд алдагдалгүй бол хамтарч ажиллая!” хэмээн Шанхайн Импортын Экспо дээр ноён Си Жиньпин уриалж байсан нь саяхан. Баян хөршийг тэд хүсээд байнаа, ийм их хамааралтай, бас дотооддоо ядууралтай хөршийг хүсээгүй. Энэ их хамаарал, ядуурал чинь 100% бидний өөрсдийн зовлон. Зовлонгийн буруутан нь бид өөрсдөө!
Энд чинь хараал урсгаад үзэн ядаад байх хэрэг бараг алга. Бид өөрсдөө л ганзагын энэ их наймааныхаа ядаж гуравны нэгийг үйлдвэрлэл болгоод экспорт хийчихэд хонгилын үзүүрийн гэрэл харагдчих гээд байна. Хятадуудаа соёлтой (боловсон) шулж хөгжмөөр байнаа, миний бичдэг ярьдаг энэ шүү дээ.
Өөр нэг зураг сонирхуулъя. Хятадын хамааралтай бол шууд бусаар дам холбогдоно. Азидаа ардчиллын баян бүрд болж, хос шилжилтийг (улс төр ба эдийн засаг) цус урсгалгүй хийсэн гэх яруу алдар маань даян дэлхийд алсраад алга болох дөхжээ. Рейтингийн энэ үнэлгээ тэгж л хэлээд байх шиг. Ардчилсан улс мөн нь мөн, гэхдээ авилгатай, дээр нь данхар том төртэй гэж үзсэн юм болов уу.
Facebook хуудсандаа пост болгоод би биччихсэн–Манай улс 81 дүгээрт. Ардчилалтай, гэвч авилгатай гэдэг нь зэрэгцээд энэ үү? Авилга авч, улсаасаа хулгай хийж байхын тулд ардчилсан хувьсгалаа хийсэн болж таарав уу? Энэ индекс тэгж хэлээд байна уу? Ямар садаа байна вэ? Таны санал?
Ингэж бичсэний дор тайлбар сэтгэгдэл байнаа байна. Улс төрчдийнхөө хулгайчийг дуудсан нь олон байна лээ. Лав дунд шатандаа авилга гэдгийг ёстой алж өгч байна, тэр нь бараг байгууллагын ба төрийн албан хаагчийн соёл болтлоо нэвчсэн гэж ирээд хүмүүс шүүмжлэн ярих юм.
“Авилга авч амьдралаа өөд татахгүй бол би энэ ажлыг хийгээд яадаг юм?” Ийм л болчихсон гэж ярьцгаах. Би яг нүдээр үзээгүй (өгч, авч үзээгүй) учраас зүгээр л сонссоноо, сонсдогоо, сэтгэгдэлд хилэнтэй бичдэгийг нь хэлж байна.
“Авилгажсан Ардчилал” гэдэг ангилалд Монголыг маань нэр заасан олон улсын семинарт нийслэлдээ уригдан сууж л байлаа. Авилга, хахууль нь Монголыг муухай харагдуулж байна гэж ирээд л тэр семинар дээр ярьж байсансан. Мөн саяхан даа. Нийслэлд хэд хоног тог тасарч үйлээ үзэхтэй зэрэгцээд эрчим хүчнийхний авилга, хулгайн булайг яасан ч их дэлгэв дээ. Гааль уг нь гоё сайхан мэргэжил, нэр хүндтэй гэлцдэг боловч Монголд гаальчин гэхлээр нийт иргэд нь авилгач, хулгайч гэж хардаг харддаг болсон юм биш үү? Сайн сайхнаар хэлж байгаа ганц хүн тааралдсангүй. Ер нь эрх мэдэл бүхий, гарын үсгээ яаж ч худалдчихаж болохоор ажил мэргэжлүүд (газрын алба, бүртгэл, хяналт, зөвшөөрөл, хууль шүүх гэх мэт цаашаа явж өгнө) төрийн бүх шатанд нэгэн төрлийн “СОЁЛ” болтлоо төгөлдөржөөд алга болоогүй байлтай. Миний энэ бичдэгийг л “81 дүгээр байр” болгоод дэлхий үнэлж дүгнэж харж байдаг юм биш үү?
Д.Баярхүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл32
Монгол оросоос маш хамааралтай байна оросоос болж хөгжихгүй байна гэж шаадаг хужаагийн эрлийзүүд хурлийзууд монгол хятадаас 93% хамааралтай оросоос 12% хамааралтай байгааг хараарай. Монгол хятадаас асар их хамааралтай хятадаас болж монгол хөгжихгүй байгаа юм шүү муу хужаагийн үлдэгдэл эрлийзүүд хурлийзууд аа.
Гудамжны лааз хулигаан хулгайч Батүүл - Болдогсон бол би Украйнд очиж Оросуудтай байлдмаар байна! Хажуунаас нь - Украйн визгүй шд баатараа!? Батүүл - Хөгшин би дайн байлдаан гээд яахав, харин залуучууд та нар Ардчилалаа хамгаалан Украйнд очиж бла бла бла! 😄😂😝🤣😆
Гудамжны лааз хулигаан хулгайч Батүүл - Болдогсон бол би Украйнд очиж Оросуудтай байлдмаар байна! Хажуунаас нь - Украйн визгүй шд баатараа!? Батүүл - Хөгшин би дайн байлдаан гээд яахав, харин залуучууд та нар Ардчилалаа хамгаалан Украйнд очиж бла бла бла бла! 😄😂😝🤣😆
Хулгайч гахай 202.9.47.73 0 минутын өмнө Занг Дао Шао данжаад өөрийн зөвлөх Анандбазарт Эрдэнэс Таван толгойд 322 тэрбумын шатахуун өндөр үнээр шахах эрхийг бэлэглэжээ
утын өмнө Хятад улс хилийн ойролцоо Монголын Засгийн газраас олгосон хятад иргэдэд олгосон газар өмч хөрөнгийг хамгаалах зорилгоор цэрэг оруулахад бэлэн байна.
МӨНХИЙН “ НАЙЗ ГЭЖ БАЙХГҮЙ ! МӨНХИЙН ЭРХ АШИГ ГЭЖ БИЙ
Монгол авилгатай тэмцэхгүй бол удахгүй Хятадын хоол болно далай ламыг авчирсан гээд л хятадууд хилээ хааж байсан шүү дээ өмнөд Монголын талаар баримтлаж Хятадын бодлогыг шүүмж гарвал хилээ хаана энэ нь хятадын хамтдаа хөгжих бодлого уу Оросууд манайд заримдаа таагүй ханддаг байсан ч бензин тогоо хаадаггүй биздээ
Trump-iin Enhiin Zuvlul "International Stabilization Forces" baiguulj buig manai Diplomatchid, Batlan Hamgaalah ogt medkui, uridchilaad sudlaad uner avch ch chadkui asar ih meregjiliin aldaa gargan dandaa doldoidon dongiotoj hotsrood b. Manai Enhiig Sahiulagchid mash undur tuvshind hurch Delhiin hemjeend hurgesen gaviya Huuk-iin Leadership-tei holbootoi. Golduu ehnii baidalaar Enhiig Sahiulah Challenge-tei ene arga hemjeend Zarim uls 100-8000 tsereg ilgeehee helev. Odoogoor Gaza-d, tsaashdaa Delhii ruu urugjine.
Sudan, Ukraine g.m. haluun tseg hamragdaj MAGADGUI. GAZA- sergeen bosgoltiin 38 huudas Plan, GREAT nertei (Gaza reconstruction, economic acceleration trust) arga hemjeend ni Mongol tsereg, emch suvilagch, barilgachin....naraa yavuuliya l daa. Hiamdhan bish Undur duntei Tusul Hutulbur ni Bidnii Garaa Humhiaad Ungas Aldaad suuj baihad duuschihna sh dee, hiamdhan shavhruun deer ni Mongolchuudaa buulgahgui baihiin tuluu idevhtei gadaad bodlogo yavuulj Uzej Tarj Userch naaldaj bolohgui uh ???
Trump Gaza-d bur 6-8 shirheg orchin ueiin shine AI-assisted hot baiguulah , Elon Muskiin neremjit "Hub" baiguulah g.m. mash olon buteen baiguulalttai goe "Riviera" bii bolgoh gej bas sh dee.
Cote d'Azur gedeg nertei French Riviera-----dalain ergiin tansag gazariig medne biz dee. Bi ger buleeree amarch bailaa.
Zandka-iin Uusgen Baiguulagch Status-aar mash ih Alsiig Harj elsuulsen Trump-iin Enhiin Zuvluliig jijighen Mongoliinhoo tuluu MASH TOMOOR UHAAN ZARJ ashiglaya. Battasetseg said say avraga USA-d asar teneg, hooson shahuu, uurtuu taarsan mash jijighen hiamdhan Ailchlalt hiij hairan saihan bolomjiig alga hiilee. Yadlaa yadlaa gehed tendees sayhan iruulsen hatuu ugtei, hatuu sanuulgatai geh Zahidaliin talaar ch shiidemgii baij chadaaguig sonsloo. Er ni ulsiin munguur hooson teneed surchee. Olon olon Billion bish Trillion -iig olson Trumpiin M.Rubio hurtel mungu ursen demii hooson ur dungui teneg ailchlalt-iig Zogsoono gdg um sh dee.
Negentee ene oroo busgaa, geo-iin asar savalgaatai daintai dajintai bui ued Huuk ulsaa 1 hesegtee 3-4 jildee udirdaad avaad yavah um chin shineer ugch bui buren erh darhaa ZORIGTOI heregjuulen , shaardlagatai bol Ih Huralaa Taraah, yamar 1 baiguullagaar damjuulah-guigeer ogt idevhgui hulhi Uls Turiin Namiig Tatan Buulgah, 30 honog hural taslasan Gishuuniig erguulen tatah, 90 honog uvduj huraldaa suudaggui gishuuniig butsaah, 1 sard 2 udaa Gadaad yavj zugaatsdag gishuuniig butsaah, (108 udaa uls turchid Singa-iin Temasek deer ochson gedeg. 56 udaa China-tai tumur zam yarij, yarij, yarij asar Hohiroltoi geree...), todorhoi Ontario huuliuud deer Eukiin Gariin Useg zuragdaj baij etssiin boldog baih, Euk-iin Zarlig hir zergiin huch nuluutei baihiig todorhoiloh zereg oroo busgaa ueiin, tur zuuriin, bogino hugatsaatai "Arsenal of Powers"-g togtooh heregtei b. Yam gazaruudaa 5-aar, Turiin Umchit-uudee 5 dahin, gadaad dahi Elchin Saidiin Yaamdaa 5-aar, Avilgachidiin Hurungiig 500%-r
500%-r .....g.m-eer tsomhotgovol Olon Tsahilgaan Station-ii mungu, bagsh emch ahmad nastanii mungu elbeg garna. Mungunii Zovlon unendee ALGA. ORWELL-iin 1984 zohiold totalitarian "Ministry of Truth (minitrue), Ministry of Love (miniluv), Ministry's of Plenty (miniplen), Ministry of Peace (miniPax)..........geh meteer bichsen zuilsiig sain unsh. Er ni jir irgen bi erhem Euktei haritsaj Baruun, Zuun gartaa uy uyygaa atgah, zurh uushigan tushaagaa uyygaa bairluulah zergeer olon olon zuvlulguu sanal chiglel ugch bailaa. Huuk duu ch sain huleej avdag baisand talarhdag. Odoo ulam sain zavsar zaigui chambair, ulam huchtei tasarhai changar, dutuu buruu zuilee zas, tsag ue hund baigaa, tuslamj heregtei ued naidvartai tuslana, nadtai uulz yarilts. Chi chadna. Chamd zunduu noots baigaa. Amjilt.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ундрам авгайгаас болж тарсан дорвол МАН зүгээс Ундрамыг намаасаа хөөвөл таарна.
Олон жилийн өмнөөс л 47-р өргөрөгөөр Монголыг хуваах гэж байна хилийн застав шугамыг нааш татсан байна хятадын түрэмгийлэл газар авлаа гээд л шуугиад байсан одоо бүр 34 мянган га газрыг Оюун-Эрдэнийн засгийн газар өгчихсөн ч байх шиг энэ одоо юу ч болоод байгаа юм газар нутгийн бүрэн бүтэн байдал бол бидний хамгийн #үнэт_зүйл юмсан Бээжингээс заавар авдаг болсон гэдэг нь бараг юм бишүү?
Хятадууд Такла маканы цөлийг тойруулаад мод бут тариад ногоон хаалт байгуулчихсан байна лэ ! Тэр хаалт нь 3500 км урт бөгөөд 1 км зузаан ! Ёрдөө 10 жилийн дотор ! Ийм л аймар хөдөлмөрч хүмүүс байна да ! шоргоолж нар хажууд нь юу ч биш !! Бээжинг говийн шороон шуурганаас хамгаалахын тулд Монголын говьд нэг урт өргөн ногоон бүс барих хэрэгтэй ! Одоогийн монголын эрх баригчид чадахгүй бөгөөд хүсэхгүй байна ! Иймийн тулд 27 онд ар Монголд яаралтай цэргээ оруулж эзлэх хэрэгтэй гэж хятадууд үзэж бөйна ! Си дарга ч дэмжиж төлөвлөж байна ! Найр наадам хийж алхайж суухаас өөр юм мэдэхгүй үхэр монголчуудыг хүмүүжүүлэхгүй бол болохгүй бөйна гэж үзэж бөйна ! хятадын хөгжилд их гай болох шинжтэй бөйна ! Дундад улстайгаа цуг асар их хөгжих сонирхолтой хүмүүс Монголд их бөйна ! Цэргийг маань цэцэг бариад угтах хүмүүс Бат үүл Со синга Бачрхүү гээд олрн хүмүүс байна гэж үзэж бөйна хятадууд !
Манай улс ямар нэг улсаас л хамааралтай гэж талцаж тэнэгтдэгээ болиоч !!!! Бүх юмны учир бидэнд өөрсдөд маань манай дотоодод байгаа юм!!!! Толгой муутай туршлагагүй этгээдүүд ардчилалаар бамбай хийж улс орноо цөлмөх ард иргэдийнхээ амьдралыг доош нь чангааж тэдэнд очих ёстой орлогыг өөрсдийн хувьдаа авах ганц боломж бол төрийн албан тушаал . Төрд орсон байхад эрх мэдэл ирнэ. Эрх мэдэлтэй байхад мөнгөтэй болж би бүх танил талын сүлжээгээрээ бусдынхаа орлогыг өөртөө нааж би баяжиж түүний үр дүнд бусад нь ядуу чигээрээ явах болдог ийм хөгийн болчихоод байгаа юм!!!
Ter shuurganaasaa oorsnool hamgaalj mod butaa taridag yum baigaa biz bid baigaliig zahirdaggui
МӨНХИЙН “ НАЙЗ ГЭЖ БАЙХГҮЙ ! МӨНХИЙН ЭРХ АШИГ ГЭЖ БИЙ
Хятад улс хилийн ойролцоо Монголын Засгийн газраас олгосон хятад иргэдэд олгосон газариамч хөрөнгийг хамгаалах зорилгоор цэрэг оруулахад бэлэн байна.
Япон хурдан цэрэг зэвсгээ шинэчлэн сайжруулаад хужаагийн түрэмгийлэлийг таслан зогсоогоосой
Хамгийн гол нь авилга авсан эх орноосоо урвасан хүмүүсийг хамгийн хатуу шийтгэж бүх хөрөнгийг нь хурааж, гэр бүлээр нь хөдөө хугацаа зааж ажиллууж амьдруулах хэрэгтэй... Жишээ нь газрын наймаачин МАНАН эзэн М.Энхболдоос эхлэх хэрэгтэй...
Өөр яаж амьдрах билээ, чамшиш Хүрэлсүхийг долоож амьдарч чадах биш
Hyataduudiig Mongoliin gazar shoroo buyu ovorMongoliin Bayan Oboogiin gazriin hovor elementiin asar ih bayalg nuurs alt ni tejeej bnaa. Hyatad esregeeree Mongoliin etseg ovgodiin gazar shoroonii bayalgaar tejeelgeed bnaa.
Hyataduud Mongol ulsaar Bayan ovoogiin ordoor tejeelgej bn.Gazriin hovor element asar ikh unetei bn. Mongolchuud hyatadiig olon zuun jil tejeeseen.
Хиймэл оюун ухаан нь хүний анализ хийх (юмыг задлан шинжлэх), синтез хийх (юмыг нэгтгэн дүгнэх), индукци хийх (юмыг ерөнхийлөн дүгнэх), дедукци хийх (юмыг ургуулан бодох), абстракци хийх (хийсвэрлэн сэтгэх) оюун ухааны гайхамшигт чадварыг устгах маш аюултай нэн хортой зэвсэг гэдгийг санагтун. Мөн хиймэл оюун ухаан нь хүний баярлах хөөрөх, омогших бахархах, хайрлах дурлах зэрэг гайхамшигт сэтгэлийг үгүй хийдэг хамгийн аймшигтай, хамгийн хорлонтой зэвсэг гэдгийг санагтун. Н.Энхбаярын эргүү хүүхэд хэний даалгавараар монголчуудын эсрэг юу хийгээд байна вэ???!!!
Өөрийнхөө нөөц бололцоог ядаж 25% Гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулалтыг олигтойхон нэмэгдүүлэх замаар 25%-д хүргэж Хятадын нөлөөг бууруулах хэрэгтэй байна даа.
Өөрөө ингэхэд геополитик судлаач мөн үү. Бичиж байгаагаас чинь харахад биш юм шиг. Энэ дэлхийн бүх хүнээс их хөдөлмөр хийх үү эсвэл их мөнгөтэй амар тайван хөнгөн амьдралын алийг сонгох вэ гэж асуухад бүгд 2 дохь хувилбар сонгоно. Энэ төр болж тоглож байгаа хүмүүс өөрсдөө сайхан амьдрах гээд гаднаас орж ирсэн их мөнгийг халамж нэрээр тарааж байна. Энэнээс болж өнөөгийн байдал бий болоод байна. Иймхэн юм ойлгохгүй байна уу. Халамж хэзээ зогсоно тэр үед хүмүүс хөдөлмөр эрхэлж улс хөгжинө тэрнээс нааш хөгжихгүй энэ чиглэлээрээ байна
Хятадын барилгууд метро зочид буудал худалдаа үйлчилгээний төвөөр өнгөцхөн талаас нь хятадыг дүгнэх хэрэггүй. Хятадад амьдрал маш хүнд байгаа. Хятадад жил бүр олон сая хятад оюутан залуучууд ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэхийн тулд хоорондоо ширүүн өрсөлдөж шалгалтаа онц дүнтэй төгссөн хятад оюутан гайгүй өндөр цалинтай ажилд орж, шалгалтаа муу төгссөн оюутан үйлдвэрт бага цалинтай хүнд хүчир ажилд орж эсвэл ажилгүй гуйлгачин болдог жамтай. Хятадад өндөр цалинтай ажлын байр их ховор байдаг. Хятадад 900 сая иргэн сарын 300 доллараас бага орлоготой байдаг.
Оросууд ба Хятадууд монголчуудын амьд буй эсэхийг мэдэхгүй байхад өчүүхэн Монголчууд Орос ба хятадаар занималдаад, бүр донтолтын хэмжээнд хүрсэн байна