Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыгн Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар анхны гадаад айлчлалаа ОХУ-д амжилттай хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа тодотгов.
Энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын парламентын хамтын ажиллагааны чухал механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан амжилттай хэрэгжсэн талаар тодотголоо.
Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, экспорт, импортын зөрүүтэй харьцааг багасгах, эдийн засгийн харилцан үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр чухал хөшүүрэг болохыг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Орос, Монголын бизнесийн төлөөллүүд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах эрмэлзэл, сонирхол ихээхэн өндөр байгааг айлчлалын үеэр зохион байгуулагдсан бизнес хэлэлцүүлэг, эдийн засгийн форумаас харж болно гэлээ.
Иймд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчноор дэмжих, Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулахад анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хэлхээ, холбоо чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
Тэрбээр, УИХ-ын дарга Н.Учрал “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл: 1924-1945 он” сэдвээр докторын зэргээ хамгаалсныг дурдаад өдгөөгөөс 81 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулсан Ялтын гэрээг баталсан түүхт энэ өдөр уулзаж байгаагаа бэлэгшээж байгаагаа тэмдэглэв. Иймд “Их Засаг” сургуулийн үүдэнд баримал болон баригдсан Гитлерын Германы эсрэг эвсэл буюу Рузвельт, Черчилль, Сталин нарын зургийг харуулсан 1945 оны “Правда” сонины эх хувийг дурсгав.
Парламентын залуу спикерийн хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан хамтын ажиллагааны яриа хэлэлцээний бодитой хэрэгжилтийг чухалчлан, манлайлж байгаад талархал дэвшүүлэв. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулахад чиглэсэн, өндөр түвшний, ажил хэрэгч уулзалтуудаар дүүрэн үргэлжилж байгааг онцлов.
Талууд эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, байгаль орчин, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглээд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.
Уулзалтын үеэр хөрш орнуудын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, мөн Монголын их өрийг дарахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга Н.Учрал гардууллаа.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл19
ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг манай Учрал даргыг 1917 оны Октябрийн хувьсгалаас дүрвэж, Монголд суурьшсан цагаач буриадын гаралтай гэж мэдээлжээ! Н.Учрал хэн байх нь оросуудад хамаагүй, харин албан ёсны төрийн айлчлалаар очсон гадаад улсын төрийн өндөр албан тушаалтныг ингэж гоочилж байгаа нь ОХУ-ын эрх баригчдын араншин гэхээс өөр тайлбаргүй! ТАСС бол ОХУ-ын төрийн бодлогоос гадуур өөрөө дур мэдэн мэдээ нийтэлдэггүй байгууллага шүү! Жишээ нь: ТАСС агентлаг АНУ-ын Төрийн н.б. дарга Марко Рубиог Кубын хувьсгалаас дүрвэж, АНУ-д суурьсан цаэгаачийн хүү гэж хэзээ ч хэлж чадахгүй! Гэтэл монголыг бол ямагт дорд үздэг их гүрний дээрэнгүй зангаа зориуд харууллаа! Манай төрийн дээдчүүд оросуудад доромжлуулан дээрэлхүүлэн байж өмнө нь сөгдөж зусарддаг зангаа болих хэрэгтэй! Э\з хараат боловч бие даасан, достойный байдалтай л харилцах хэрэгтэй! Манай Занданшатар ШХАБ-ын үеэр Путинтэй уулзахдаа будилан байж оросоор ярьсан нь дипломат ёс жаягийг зөрчсөн ичмээр явдал болсон!!!
Тэгэхэд Путины тэр жуумалзан тохуурхаж байгаа нь зэвүүн харагдсан шүү!!
Оросуудаа сибирийг Монгол улс хөгжүүлж өгье. Танайх алс дорнод, уралын нурууны баруун талаасайн хөгжүүлвэл болно. Ямар вэ гээд буцаагаад санал тавиад үз.
Сибирийг өгөөч гээд гуйгаад үз. Магад буриад гаралтай учралд өгч мэднэ. Тэгвэл яахыг харж сууя.
өөрсдөө хужаа англи германиар яридаг байж уу ард түмэн орос хэл мэдэхгүйгээс болж эрүүл мэнд өвчин эмгэийн нэр тосъёо эмийн жор эмийн зориулалтыг мэдэхгүйгээс энэ л сайн эм гэхээр авч уугаад үхэж байгаа Ёвроп хоол иддэг байснаа ази мэдэхгүй хоол идээд таргалаад бэлэн гоймон тоо томшгүй хүн ихтэй газар нутаг багатай байгалын баялаг хоис улсуудын хоол хиймэл хоол генный модифицированный хоол идээд өвчин ихэдсэн элэгний дельта өвчин зүүн өмнөд ази сүрьеэ маш их халдвар авч байгаа
хуацяо нар дураараа бурах юм
Оросын ТАСС агентлаг Учралыг Оросоос цагаачилж очсон цагаач хүн гэж мэдээлсэн байна. Бас МАН-ын дарга Миеэ данжаадыг Хятадаас цагаачилж очсон хүн гэж мэдээлсэн байна
Тэдний гар үүслийн тухай үнэн л бичсэн байналээ ш дээ!
цагаач нямосор одоо москова явж заргалдах хэрэгтэй дээ. засагт ханы эрдэнэ түшээт ханы нутаг явахад муу цагаач гээд ад үзээд байдаг юм билээ буриадууд одоо тэгээд цагаач байх даа.
буриад дөрвөд баяд казак урианхай тува цөмийг дүрвэгсэд дүрвэгчид дүрвэд цагаан хаант орсын буриад гэж доромжилдог энэ хүмүүсүүд өөрсдөө төвд гамин хужаа манжийн дөрвөн зуун жилд монгол биш манж болсон хүмүүс шүү дээ увсчууд халхаас 150 жилийн хойно манжид эзлэгдсэн буриадууд саяхан монголд суурьшиж цздэнбалын үед монголд боловсрол гэгээрэл эрүүл мэнд сургууль соёл урлаг утгазохиол дуурь хөгжим чаатрыг хөгжүүлсэн утгазхиол ярих юм байхгүй орчуулга шндэсний уран зохиолыг их сургуулийн дунд сургуулийн сурах бичгийг орчуулсан монголын 3-р сургуульд суралцах хүсэлтэй эцэг эх ойролцоо хажууд нь байр их авч байна
Буриад Оросдоо айлчлахад Монголчуудад ямар хамаатай вэ?
Матвиенко Украинд төрсөн , Беларусс - Мордовын эрлийз эвгүй авгай даа.
Манай энэ буриад залуу улаан-үүдээс оросын холбооныулсын доктор цолыг худалдаж авсан уу? Эсвэл оросуудын бэлдсэн бууны нохой юу? Бараг оросын бууны нохой байхаар шинжтэй болчихлоо. Учрал бол оросын талыг хамгаалагч болж таарлаа шүү.
хуцдаг гудрага хүн доромжлох мушгих украйны тагнуул болтой
Бат-Үүл гэж балиар пиздаа үргэлж цаанааасаа Оросын талд ажиллана. Монгол хүний хувьд хэлэхэд Сибирийг Монголд буцааж өг гэж Оростой үзэлцэх хэрэгтэй байхад Бат-Үүл үргэлж хүчийг сулруулж, бөөс хуурсны яриагаар халхавчлах юм.Сибир бол Монголынх шүү.
Botokdtoi avgsi sh dee
орчлонгийн сайхан орос хүн олдошгүй сайхан ховор ухаантан совесть гэдэг онцгой чанар советын хүнд л зуршмал оршмол умардын цагаан баавгай уссурын цоохор бар уудам сайхан орос орон шигээ уужуу тайвуу элэгсэг хүмүүс сибирийн цагаан хусхан шиг шув шулуухан цайлган сэтгэлтэй эх болсон орос орноо энгүй хайрладаг эхүрсийн төлөө амиа хайрлахгүй гал морин жилд гал цахилгаан цайрна газар тэнгэр аврорын дуу шиг нүргэлэн аянгыг сөрөн бурестник дууч шувуу ялгуусан
ХАА ХАМААГҮЙ ДАЛЧИГАНАЖ БАЙЖ УЛСАА ХОРИГТ ОРУУЛАВ ДАА, ЧИ! ЧИ УЧРАЛ МЭДЛЭГ МУУ, ТОЛГОЙ ЯДМАГ, СУЛ ДОРОЙ АМЬТАН ШҮҮ@
Nice n cool.